gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     12.19
  • Валютын ханш
    $ | 3549₮
Цаг агаар
 -17
Зурхай
 12.19
Валютын ханш
$ | 3549₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 12.19
Валютын ханш
$ | 3549₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

А.Баяртулга: Англид усны төлбөрт сард хагас сая орчим төгрөг зарцуулдаг байлаа, харин Монголд ус маш хямдхан

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
10 цаг 39 минутын өмнө
43
Twitter logo
Г.Тэгшсүрэн
43
Twitter logo
Маргааш ажилтай
10 цаг 39 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн А.Баяртулга (IG:Bira)-ыг танилцуулж байна.

12 ЖИЛИЙН ӨМНӨ УНШСАН ТЭР МЭДЭЭ НАМАЙГ ЦОЧИРДУУЛЖ БИЛЭЭ

-Намайг арван жилийн сурагч байхад, 12 орчим жилийн өмнө фэйсбүүк, сошиал ид хөгжиж байлаа. Миний санаж байгаагаар танай сайт (GoGo.mn)-аас байх шүү, “2030 он гэхэд Улаанбаатар хот ундны усны нөөцгүй болно” гэх агуулгатай мэдээ олж уншсанаа санаж байна. Арван жилийн хүүхэд тийм мэдээ уншаад цочирдож, “Хүүш ээ, намайг 30 гаруйхан настай байхад усгүй болох нь шүү дээ” гэж бодсон. Тэгээд яах, юу хийх ёстой юм бол гэдэг том асуултыг анх удаа өөртөө тавьж байлаа. Ахлах ангиа төгсөж, мэргэжлээ сонгох үе ч дөхсөн байсан тул ундны устай байхын тулд би яаж хувь нэмрээ оруулж чадах вэ гээд л хариуцлагатай зүйл бодсон.  

Тэгээд байгаль, орчны чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмших ёстой юм байна гэж шийдсэн юм. Тэр үед ХААИС-д байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг мэргэжлээр анхлан оюутан элсүүлж байв. Энэ ангид суралцаж, Монголын хамгийн анхны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн болон төгсөж байлаа. Цаашлаад Чехэд экологиор, Исландад газрын нөхөн сэргээлт, тогтвортой байдлаар, Англид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бодлогын чиглэлээр суралцсан юм. Би олон жил гадаадад сурсан. Гэхдээ хэзээ ч гадаадад үлдэнэ гэж бодож байгаагүй. Надад олгосон тэтгэлгүүд ч суралцаж төгсөөд буцаад эх орондоо очоод юу хийх вэ гэдэгт чиглэж байсан. Би Чехэд Европын холбооны “Эрасмус”  тэтгэлэг, Исландад Засгийн газрын бас ЮНЕСКО-ийн тэтгэлгээр, Англид Чевнингийн  тэтгэлгээр сурсан юм.

Чевнингийн тэтгэлгээр ирээдүйн манлайлагчдыг хайдаг гэж хэлж болно.  Чи сурчхаад, эх орондоо буцаж очоод аль салбарт хэрхэн хувь нэмрээ оруулах юм бэ гэдгийг шалгуур үзүүлэлтээ болгодог. Би ч Монголд байгаль орчны ийм асуудал байна, үүнийг гадаадууд яаж шийдээд байна суралцъя. Ирээд хувь нэмрээ оруулъя гэж бодож л явсан. Тэтгэлэг олгож буй байгууллага болон миний зорилго нийцсэн гэж хэлж болно.

Англид сурч байх үед Англиас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзах завшаан олдсон юм. Тэр монгол хэлний хичээл заалгаж буйгаа, гэтэл “нутаг” гэдэг үгийг англиар орчуулж чадахгүй байгаагаа сонирхуулсан юм. Учир нь нутаг гэхээр зөвхөн төрсөн, өссөн газар биш түүнээс илүү хүйгээр холбоотой гэх давхар өгүүлэмжтэй. Гэтэл англи руу хөрвүүлэхээр их хөнгөн буугаад байдаг. Та нар нутаг гэдэг үгийг яаж орчуулдаг вэ гэж асууж байсан юм.

Нээрэн л хөдөөгийн аймаг, суманд төрж өссөн хүмүүс “нутагтаа” гээд л ярьдаг даа. Би аймаггүй, Улаанбаатар хотод төрж, өссөн. Тэгэхээр Улаанбаатар миний нутаг учраас нийслэл хотдоо л хэрэгтэй зүйл хийх юм сан гэж их боддог байв.

Англид магистраа хамгаалах хугацаа дөхсөн үед Монголд очоод хийх ажлаа хайж эхэллээ. Нийгэмд хувь нэмэртэй, нөлөөлөл үзүүлэх ажил л хийнэ гээд хайсан. Тэгтэл Монголын Мянганы сорилтын сангийн “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлд мэргэжилтэн авна” гэх зарыг олж уншлаа. Ингээд Англид байхдаа анкетаа илгээгээд, Монголд ирээд маргааш нь шууд ажлын ярилцлагад орсон.

Ажлын ярилцлага хоёр шаттай. Хоёр дахь нь илүү чөлөөтэй, нэг талаас нь асуугаад нөгөө тал нь хариулаад байцаалт шиг явагддаггүй юм билээ. Хэн нь ч дуртай асуултаа асууж болдог. Ярилцлага өгч байхдаа л “Хөөх, энд ажиллаж үзэх юм сан” гэдэг хүсэл төрж байлаа. Ингээд 2023 оны аравдугаар сараас Монголын Мянганы сорилтын санд ажиллаж эхэлсэн дээ.

2030 он гэхэд ундны усгүй болох нь гээд шуугьж байхад Мянганы сорилтын сан Монголд байгуулагдсан. Ингээд Улаанбаатар хотын иргэдийг ирээдүйн 100 жилд, түүнээс ч илүү урт хугацаанд ундны усанд санаа зовох зүйлгүй болгох зорилгоор төсөл хэрэгжүүлж, үйлдвэр барьж байна. Үүнд ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь би. Арван жилийн сурагч байхдаа санаа зовж байсан асуудлын шийдэлд өнөөдөр өөрөө гар, бие оролцон ажиллаж нутагтаа буюу Улаанбаатартаа хувь нэмэр оруулж байна гэж бодохоор баяртай, бахархалтай санагддаг.  

Монголын Мянганы сорилтын сан таван жилийн л үйл ажиллагаатай байгууллага. Тиймээс бид бүх зүйлийг хугацаатай хардаг, зорилго ч тодорхой. Таван жилийн дараа ийм үр дүнд хүрсэн байна гэдгийг ажилтан бүр харж байдаг. Гаднын тусламж, хөрөнгө оруулалттай төслүүд бүтэлгүйтдэг гэх ойлголт бий. Учир нь төсөл нь дууслаа, санхүүжилт зогслоо, ингээд ажил цааш үргэлжилж чаддаггүй гэдэг. Тэгвэл Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа зогсоход Монголд юу үлдэх вэ? 

ХУДАГ "ХААХАА" БОЛЬЖ ХҮН ХЭЗЭЭД ОЧООД КАРТАА ДАРААД Л УСАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

Нийт гурван үндсэн төсөл хэрэгжиж байна. Нэг, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа” буюу Био-Комбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том эх үүсвэрийг шинээр байгуулж, дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт. Хоёрт, “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа” буюу Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна. Гуравт, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа” буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн 5 дэд үйл ажиллагааны хүрээнд 40 орчим жижиг төсөл хэрэгжүүлж байгаа. 

Би Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлд 2023 оноос хойш ажиллаж байна. Ус гүн цэвэршүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг урт хугацаанд хэрхэн авч явах вэ буюу илүү зөөлөн дэд бүтэц талаас нь ажилладаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Усны компакт гэрээ дуусаж, АНУ-ын Засгийн газраас санхүүжилтээ зогсоосон ч урт хугацаандаа дээрх үйлдвэрүүдийг хэрхэн тогтвортой ажиллуулах вэ гэдэг суурийг бэхжүүлэхээр зорьж байгаа гэж ойлгож болно.

Мянганы сорилтын сангаас Монголд хоёр том үйлдвэр барьж өгч байгаа. Энэ үйлдвэрт дэлхийд тэргүүлэх техник технологийг шинээр суурилуулж байна. Жишээ нь, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт Монголд өмнө нь байгаагүй технологийг угсарч, усыг маш нарийн цэвэршүүлнэ.

Мөн Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барьж байна. Бидний крантаар гоожуулж байгаа ус бохир болж байгаа. Энэ бохир усыг цэвэрлэх байгууламж руу дамжуулж, дараа нь Туул гол руу цутгадаг. Харин энэ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар Туул руу цутгахаас наана дахин цэвэрлэж дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Дулааны цахилгаан станцыг халааж байгаа техникийг хөргөх зэрэгт одоо ундны усыг хэрэглэдэг. Үүнийг болиулаад хүмүүсийн хаягдал усыг цэвэрлэн  дахин боловсруулсан ус болгоод станцуудад өгөх юм.

Улмаар ундны цэвэр усаа гамнаад хаягдал усаа дахиад ашиглаад явах боломж бүрдэнэ. Энэ хоёр том дэд бүтцийг цааш авч явах хууль эрхзүйн асуудал, хүний нөөц, иргэдийн төлбөр гээд бусад бүх асуудалд хошуу дүрж ажилладаг нь манай төсөл.

Монголын Мянганы сорилтын сангаас үйлдвэрүүдийг бариад өгчихнө. Харин энэ байгууллага татан буугдахад үйлдвэрийг цааш хариуцан авч явах газар нь Ус сувгийн удирдах газар. Гэтэл Монголд урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг оруулаад ирэхээр тэнд байгаа боловсон хүчнүүд ажиллуулж мэдэх үү? Бодлого эрх зүйн орчин нь бий юу?.

Энэ үйлдвэрийг цаашид аваад явах хүний нөөцийн чадавх бий юу, инженерүүд бэлтгэгдсэн үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Усны салбарын тогтвортой байдал гэдэг нь энэ. Тийм болохоор Ус сувгийн удирдах газрын инженер, техникийн ажилтнуудыг сургах шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтэд хүрч “WOP” буюу Усны ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг эхлүүлсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Ус сувгийн удирдах газартай адил үйл ажиллагаа явуулдаг Нидерландын усны байгууллагыг сонгон түншлэл тогтоон, ментор болгосон. Харин Ус сувгийн удирдах газрынхан байгууллагаараа Мentee (дагалдан суралцагч) болсон юм. Ажилтнуудыг нь Нидерландад аваачиж сургаад, мөн тэндхийн усны инженерүүдийг Монголд урьж сургалт зохион байгуулсан. Энэ төсөл гурван жил үргэлжлээд одоо дуусах шатандаа орж байна.

Давтагдсан тоогоор Ус сувгийн удирдах газрын 180 орчим инженер, техникийн ажилтан Нидерландад очиж суралцаад ирсэн. Гэхдээ ингээд л зогсчихгүй. Түншлэл байгуулаад өгчхөж байгаа учраас урт хугацааны найзууд болдог гэсэн үг юм. Бид заримдаа багшаасаа мэдэхгүй зүйлээ асуудаг даа. Үүнтэй адил Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа зогссон ч манай Ус сувгийн удирдах газрын ажилтнууд мэдэхгүй зүйл гарвал Нидерландын менторуудтайгаа холбогдоод асуугаад, зөвлөгөө авах бүрэн боломжтой гэсэн үг. Түншлэлийн хөтөлбөрийн загварын онцлог нь энэ.

Нийт 15 ментор бий. Тэд Монголд ирээд багуудтайгаа ажиллаад, чадавхжуулах, сургах үйл ажиллагаа явуулсан. Харин Ус сувгийн удирдах газрынхан гурван жилийн хугацаанд 11 удаа Нидерланд явж суралцаад ирсэн юм. Би сургалтын хөтөлбөрийг гаргахаас гадна, хүмүүсээ авч явах зэрэг бүх ажлыг хариуцдаг. Явахаасаа өмнө та нар юу мэдмээр байна гэж асуугаад, энэ дагуу Нидерландын үйлдвэрүүдтэй ярилцаж тохирно. Хаа хамаагүй зүйл заах биш үр дүн хүртэгчдийн хэрэгцээ, шаардлагад нь тулгуурладаг гэсэн үг.

Эргээд харахад мэргэжлийн болоод соёлын, зөөлөн ур чадварын, байгууллагын манлайллын гээд маш олон ахиц, өөрчлөлт гарч байгаа. Зөөлөн ур чадварын сургалт орсноор инженерүүд хоорондоо ярилцдаг, олон шийдлийг дэвшүүлдэг, өөр өнцгөөс асуудлыг харж шийдвэрлэж чаддаг болж байгаа. Мөн тэд яваагүй хүмүүстээ ирээд мэдсэнээ заадаг. Тэгэхээр хэдхэн хүнийг сургах биш бүхэл бүтэн байгууллагын хэмжээнд хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж өгч байгаа төсөл юм.

Усны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр нийгмийн жижиг дэд бүтцийн төслүүдийг ч хэрэгжүүлж байгаа. Гэр хорооллын айлууд усаа худгаас авдаг. Гэхдээ нэг хэцүү зүйл нь хүн ажлаа тарж очоод ус авъя гэхэд худаг орой хаачихдаг шүү дээ. Ажлын цагаар л худагт хүн ажиллаж, бусдад ус түгээдэг. Энэ асуудлыг шийдэхээр 180 худгийг шинэчилж, бүрэн автомат болгосон. Өөрөөр хэлбэл, “худаг хаалттай” гэлгүй хүн хэзээд ч очоод картаа дараад, товч дараад л ус авдаг болсон юм. 

Өнгөрсөн намар бид энэ төслөө дуусгаж, автоматжуулсан ус түгээх байруудаа Ус сувгийн удирдах газарт албан ёсоор хүлээлгэж өгсөн.  Тухайн үед худгийн ажилтан, хорооны иргэд үг хэлсэн юм.  Тэд “Худаг үргэлж нээлттэй байж, орон сууцны айл шиг хүссэн цагтаа ус авах боломжтой болно гэж төсөөлж байгаагүй” хэмээж байлаа.  

УСНЫ ТӨЛБӨР ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ, ТЭР ДУНДАА ОРОН СУУЦНЫ АЙЛУУДЫНХ

-Бидний хийж байгаа өөр нэг ажил бол ард иргэдийг усны мөнгөө цагт нь төлдөг дадалтай болгох. Орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн тодорхой хувь нь усныхаа мөнгийг төлдөггүй. Ганц сар хоцроосон бол ойлгож болно. Гэтэл орон сууцанд амьдардаг, 6 болон түүнээс дээш сар усны мөнгөө төлдөггүй хүмүүс байна. Таван хүн тутмын нэг нь усныхаа мөнгийг 6 болон түүнээс дээш сар төлөхгүй байна гэсэн үг.

Бид шөнийн  хэдэн цагт ч крантаа нээхэд ус гоожиж л байдаг. Гэтэл үүний цаана хүмүүс 24/7 ээлжээр ажиллаж байгаа. Тэдний цалин хөлс, шугам хоолойгоо засах гээд зардал бий. Энэ зардлыг усны мөнгөний төлбөрөөс л гаргаж байгаа.

Монголд ус маш хямдхан. Гадаадад оюутан байхад усны төлбөрийн нэхэмжлэх бол үнэхээр толгойн өвчин байсан. Чевнингийн тэтгэлэг байраар хангадаггүй, мөнгө л өгдөг. Байраа олно. Цахилгаан, ус, халаалтын төлбөрийн нэхэмжлэх тусдаа ирнэ. Монголд маш амар, байрны мөнгө гэж төлнө, тэр нь дунджаар 50,000 төгрөг. Английн мөнгөн дэвсгэртээр бол 10 фунт (GBP) юм.

Би оюутан байхдаа дунджаар 1500 орчим фунт авдаг байсан. Үүнээс усны төлбөрт сард 100-300 хүртэл фунтыг буюу хагас сая хүртэл төгрөг зарцуулдаг байлаа. Харьцуулаад бодвол Монголд бид маш хямдхан ус хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл ус крантаар гоожих хүртэлх үйлчилгээний хөлсийг л төлдөг. Харин байгалийн нөөцийг ашигласан гэдэг утгаар төлбөр төлдөггүй.

Хэрэглээгээр бодвол гэр хорооллынхон бага, орон сууцныхан илүү ус хэрэглэж байгаа. Гэтэл орон сууцныхан гэр хороололд амьдардаг хүмүүсээс бага мөнгө төлдөг. Цаашдаа усны төлбөр өндөр болох ёстой. Ялангуяа орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн усны мөнгө өндөр байх нь зөв.

Гэр хороололд ус яагаад үнэтэй байна вэ. Түгээх зардал нь өндөр. Бид 180 худгийг автомат болгосон, энэ бол төвлөрсөн системтэй худаг. Төвийн системд холбогдоогүй ачилтын ус түгээх байрууд гэж байгаа. Энэ худгуудыг машинаар ус зөөж дүүргэдэг. Энэ зөөж байгаа зардал маш өндөр. Тэр машин хэдхэн тонны л ус тээвэрлэх боломжтой. Жишээ нь, 1000 төгрөгийн ус зөөх гэж бензин, тос масло, жолоочийн хөлс гээд маш их зардал гарч байгаа. Гэтэл нөгөө зөөж хүргэсэн усыг нь хэдхэн айл аваад л дуусчихна. Бүх айлын хэрэглээг хангах ус авчрахын тулд тухайн машины жолооч өдөрт хэдэн удаа нааш, цааш явна.

Ус бол байгалийн нэг хэсэг. Нийтийн зүйлийг хэн ч эзэмшилдээ аваагүй болохоор түүнийг хайрлаж, хамгаалдаггүй. Гадаа нэг сандал байлаа гэхэд хэн нэгний өмч биш учраас сайхан угаачихъя гэдэггүй. Хүмүүс дээр нь зогсож, эвдэж  л байдаг, яагаад гэхээр хэний ч өмч биш. Байгаль орчин яг ийм. Нийтийнх, гэхдээ минийх бас чинийх биш. Манай мэргэжил хүмүүсийн хайхардаггүй хэр нь өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлийг нь халамжлах гэж хэлж болно. Хүмүүс долоо хоногт нэгээс хоёр удаа ууланд гардаг. Ингэхдээ мөчир тасалж таяг хийж, тэгээд буухдаа хаяна. Харин манай мэргэжил хүмүүсийн ашиглаад хаяад байгаа эдгээр байгалийн буюу нийтийн өмчийг халамжлах л юм.

Бидний өдөр тутмын үйлдэл байгаль орчинд ул мөр үлдээгээд л байгаа. Хийж буй бүх үйлдэл байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тиймээс баян болбол, боломжтой болбол эргээд байгаль орчныг бодож яагаад болохгүй гэж. Газар, дэлхийг үр хүүхдээсээ бид зээлж авч хэрэглэж байгаа. Тэдэндээ аятайхан байгаль орчинтой газар үлдээмээр байна шүү дээ.

Монголын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй бүх төсөл 2026 оны гуравдугаар сард дуусна. Миний хувьд байгаль орчны салбартаа хувь нэмэр оруулах дараагийн ажил юу байна, тэнд л хувь нэмрээ оруулна даа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан