Соёлын жинхэнэ мөн чанар нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчилж байгаагаар тодорхойлогддог.
Хенри Уорд Бичер
НЭГ. “СОЁЛ” ХЭМЭЭХ УХАГДАХУУНЫ ТУХАЙ
“Соёл” гэдэг нь латин хэлний “colere” гэдэг үгнээс гаралтай бөгөөд Ромд “тахих”, “шүтэх”, “хүндэтгэх”, “тарих”, “өсгөх”, “дэлгэрүүлэх”, “нутагшуулах” гэх мэт олон утгаар хэрэглэгддэг байж. Монгол хэлэнд “соёол”, “соёолох” хэмээх утгыг илтгэдэг.
Соёлын тухай ерөнхий ойлголтыг НТӨ 5 дугаар зууны эртний Грекийн софистууд болох Гиппий, Протагор, Антифонт нар байгалиас гадна оюун ухааны байгаль болох “хоёрдогч байгаль” оршдог тухай тодорхойлж байв. Софистууд яг “соёл” гэдэг нэр томьёог анхлан хэрэглээгүй авч “хоёрдогч байгаль”-ийн үзэл санааг логикийн хувьд ургуулан гаргаж ирсэн.

Тэд хүн төрөлхтөн өөрсдийгөө танин мэдэх нь чухаг талаар философийн хүрээнд сургаж энэхүү үзэл явсаар хүн төвт ертөнцийн тухай үзэл болон дэлгэрсэн билээ. Энэ гаргалгааг гаргаснаар хүн төвт ертөнц, байгаль төвт ертөнц хэмээх хоёр ертөнц зэрэгцэн оршдог тухай үзэл санааны томьёолол бий болсон.
Софистууд ерөнхий ойлголтыг ийн бий болгосон бол энэ санааг Демокрит гүнзгийрүүлэн “хоёрдогч байгаль” хэмээх үзэл санааг бий болгож, Цицерон соёлыг “оюун санааг хөгжүүлэх”, “оюун санааг төгөлдөржүүлэх хүчин зүйл” гэж сургаж эхэлсэн. Цицероны үзэл санаа газар тариалалтын метафорыг хүний оюун, сэтгэл, соён гэгээрэл, боловсролын хөгжилд шилжүүлсэн анхны том алхам.
15 дугаар зууны үед “газар тариалах” (culture) гэсэн утгатайгаар англи хэлэнд орж ирсэн ба 16–17 дугаар зуунд “оюун ухааныг хөгжүүлэх” утгатай болсон бол 18–19 дүгээр зуунд хувь хүний боловсрол, гэгээрэл “соёлтой хүн” хэмээх утгатай болж 19 дүгээр зууны сүүлээс нийгмийн шинжлэх ухаанд “ард түмний амьдралын хэв маяг, оюун санааны бүтээлч орон зай” гэсэн өнөөгийн утга бий болсон.
Тарьж ургуулах, хөгжүүлэх, боловсруулах, оюуны болон нийгмийн үнэт зүйлсийг улам боловсронгуй болгох гэсэн санаа соёлын ухагдахууны үндсэнд оршдог. Тухайн үеийн нийгмийн дэвшилтэй харьцуулан үзвэл, газар тариалан шиг ургуулж, тордож, арчилж, боловсруулахгүй л бол хүний оюун санаа ч мөн адил хөгждөггүй гэсэн санааг эртнээс анзаарч, сэтгэгчид сургаал бүтээлүүддээ тэмдэглэсээр ирсэн.
ХОЁР. “УРЛАГИЙН ТӨВ” БИШ “СОЁЛЫН ТӨВ”
Соёл бол оюун санааны системчлэл. Соёлын системийн үүрэг нь соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, мэдлэг, мэдээлэл түгээх үндсэн үүрэгтэй. “Соёлын төв” гэж нэр өгсөн бол соёл, соён гэгээрлийн үйл ажиллагаанд илүү анхаарах учиртай. Үе үеийн Соёлын яам агуулгын өөрчлөлт хийж чадахгүй явсаар гучаад жилийг үдэв. Соёлын төвийн үндсэн үйл ажиллагаа бол соён гэгээрэл. Харин дуу хуур, бүжиг наадам, концерт тоглолт мэтхэн бол дараагийн асуудал. Манайхан үндсэн үүргээ мартаад “дэд тойрог” руугаа халихдаа сайн. Соёлын төв нэртэй урлагийн үйл ажиллагаа явуулсаар зарим нь бараг намуудын ухуулах байр болтлоо гажуудав.
Соёлын төвийн үндсэн үйл ажиллагаа бол соён гэгээрэл. Харин дуу хуур, бүжиг наадам, концерт тоглолт мэтхэн бол дараагийн асуудал. Манайхан үндсэн үүргээ мартаад “дэд тойрог” руугаа халихдаа сайн.
Соёлын яам “Соёлын төв”-үүдийн орон нутгийн иргэдийн соён гэгээрэлд оруулсан хувь нэмрийн талаар судалгаа гаргах ёстой. Энэ талаар статистик мэдээлэл нэн ховор. Хэрвээ соёлын төвүүд иргэдийн оюун санаанд нөлөөлж чадахгүй, үйл ажиллагаа нь царцанги байгаа бол төсвийн мөнгө үрэлгүй үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. Эсвэл менежмэнтийн хувьчлал хийх. Хэрвээ цааш ажиллуулна гэвэл агуулгын шинэчлэл зайлшгүй шаардлагатай.
Соёл гэх нэрийн дор урлагийн агуулга бүхий зүйлсэд илүү анхаарч байгаа. Хэрвээ тийм бол “соёлын төв” биш “урлагийн төв” гэж нэрээ өөрчилмөөр. Монголчууд урлаг хэмээх үгээ соёлын “бөөр”-нд аваачиж наагаад утга учрыг нь алдагдуулчихсан. Урлаг гэдэг соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг болохоос соёл нь урлагийн бүрэлдэхүүн хэсэг биш. Иймээс соёлын төвүүдийг шинэчлэх цаг болсон. Угтаа соёлын системийн сүлжээ байх учиртай. Соёлын системийг тэтгэгч гол зангилаа байх ёстой атал ихэнх нь тийм биш.
Олон нийтийг ялангуяа орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй соёлын төвүүд харанхуйн мананд алсарсаар. Ялангуяа сумдын соёлын төвүүдэд онцгой анхаарах цаг болсон. Эрдэм соёл дутагдаж эхэлсэнтэй зэрэгцээд мунхаглал газар авч, оюун ухаанаар шийдэгдэх асуудлууд үл шийдэгдэх нь хэвийн үзэгдэл болов. Ёс суртахууны ялзрал туйлдаа хүрч байна.
Иргэдээ соён гэгээрүүлдэггүй, иргэд нь ч соён гэгээрэлд шамддаггүй. Орон нутгийнхан намын тухай буу халцгааж, улс төрийн тухай амаа мэдэн уралдацгаана. Энэ үзэгдэл хавтгайрсан. Алиа марзан юм ярьцгаана, оодорч дарвицгаана, намчирхал газар авч улс төрийн нам хэмээх сэдэв бараг шашны гаж урсгалын түвшинд оччихсон. Мэдлэг, танин мэдэхүйн тухай ойлголт хомс. Мэдлэг ярьдаг болгохын тулд соён гэгээрэл хэрэгтэй.
Хамгийн чухал газар хамгийн харанхуй. “Харанхуйн дундаас хамгийн харанхуй нь мунхгийн харанхуй” хэмээх эртний үг бий. Мөн "Эрдмээс илүү нүд үгүй, мунхгаас илүү харанхуй үгүй” хэмээх хуучны үг ч бий.
Соёлын төв нь харанхуй, соёлжих учиртай орон нутгийнхны оюун санаа харанхуй хэвээр. Хүн соёлтой болно оо гэдэг ухамсартай, ёс суртахуунтай, мэдлэг, боловсролтой болно оо гэсэн үг, тэгж байж зөв бурууг ялгаж чадах чадвартай болно оо гэсэн үг.
ГУРАВ. “СОЁЛЫН ТӨВ”-ҮҮДИЙН ШИНЭЧЛЭГДЭХ ШААРДЛАГА
Монголд 344 соёлын төв бий. Энэ нь системийн хувьд сум бүрт нэг институц бий гэсэн үг. Харин бүтэц нь өнгөрсөн зууныхаараа. Жил бүр хэдэн арваар нь барьдаг ч социализмын үеийн дөрвөлжин амбаар хэлбэрээ гээж чаддаггүй, сэтгэлгээний хоцрогдолтой. Энэтхэг улсын Ражастан мужийн Биканер дүүргийн Нокха суурингийн Мулвас тосгонд байрлах Нокха тосгоны олон нийтийн төв гэхэд хачин сайхан загвартай, дэлхийн өнцөг булан бүрт, хот тосгодод өөрсдийн нутаг орны онцлогийг орчин үеийн хөгжилтэй хослуулсан олон соёлын төвүүд бий, гэтэл манай соёлын төвүүд ямар билээ.
Барилгын ямар ч онцгой шийдэлгүй, дөрвөлжин амбаарнууд. Идэвхигүй үйл ажиллагааны жишээ болсон “үхмэл” барилгууд болсон нь харамсалтай. Сумын иргэд гэхээрээ яагаад гоё сайхан шийдэл бүхий барилга байшин хараад тэрэндээ өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлээд хөгжиж дэвшиж болохгүй гэж!
Аймаг бүрт “Соёл урлагийн газар”, “Аймгийн Хөгжимт драмын театр” гэх мэт ойролцоо үйл ажиллагаа бүхий байгууллагууд бас бий. 330 сум бүрт соёлын төв мөн аймаг, хотын төвүүдийг нэмбэл нийтдээ 350 гаруй соёлын байгууллага. Маш том соёл гэгээрлийн сүлжээ. Хэрвээ концепт өөрчилж чадвал улсын хэмжээнд соёлын системийг бүхэлд нь өөрчилж чадахуйц хүч.
Сэтгэлгээ, ухамсрыг нь өөрчлөх олигтой ажил зохиодоггүй. Соён гэгээрүүлэх гол төв нь “унтаа”. Социализмын үеийн “улаан булан”-ийн үргэлжлэл хэвээр. Иргэд оюун санаагаараа ч, амьдрал ахуй нь ч тэр дээшлэх ёстой.
Оюун санааг төгөлдөржүүлж, иргэдийг оюун санааны хувьд хөгжүүлж соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, энэ чиглэлд дулимаг ажилладаг соёлын төвүүдийг соёлын үйл ажиллагаа явуулж байна гэж үзэхэд бэрх. Ийм нөхцөлд тэд өөрсдийгөө “соёлын төв” гэхээс илүү “бүжгийн заал”, “намуудын ухуулах байр” эсвэл “концертын танхим” гэх мэтээр нэрлэх нь бодит байдалд илүү нийцнэ.
Соёлын төв бол тухайн сум, аймгийн иргэдийн соёлын хэрэгцээг хангах төрийн байгууллага. Соёлын хэрэгцээ гэдгийг дуу хуур, концерт, намуудын сонгуулийн яриа мэтхэнээр авч үздэг нь эмгэнэлтэй. Утга агуулгыг нь урлагруу хазайлгачихсан, харин одооноос соён гэгээрэл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулж хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий.
Олон сумдын 100 жил болж байгаа ч нийтлэг нэг зүйл нь “харанхуй”. Энэ “харанхуй”-н гол учир соён гэгээрлийн ажил дутмаг байгаатай холбоотой. Өнөө л нэг нүдэнд дасал сарзайсан модон хашаанууд, нэг давхар дөрвөлжин байшин, түц, дэлгүүр. Хамгийн гунигтай нь хүмүүсийн сэтгэлгээ. Сэтгэлгээг өөрчлөх учиртай “Соёлын төв”-үүд олигтой ажил хийсэнгүй 30-аад жил боллоо. Намчирхал, хов жив, архи тамхи, атаа жөтөө гээд мунхгийн харанхуйгаас ундарч болох бүх зүйл цэцэглэсээр удлаа.
Сэтгэлгээ, ухамсрыг нь өөрчлөх олигтой ажил зохиодоггүй. Соён гэгээрүүлэх гол төв нь “унтаа”. Социализмын үеийн “улаан булан”-ийн үргэлжлэл хэвээр. Иргэд оюун санаагаараа ч, амьдрал ахуй нь ч тэр дээшлэх ёстой. Үүний төлөө төрийн байгууллагууд ажиллах учиртай. Хурал цуглаан, сонгуулийн шоу, яриа, хэдэн нийтийн дуучдын концерт тоглодог сав байлгамааргүй, үүнээс өргөн хүрээнд концепцийг нь харж өөрчлөх цаг болсон.
ДӨРӨВ. АГУУЛГЫН ШИНЭЧЛЭЛ
Ихэнх иргэд соёлын тухай “харилцааны соёл”, “соёлын төв”-ийн хэмжээний ойлголттой. “Соёлын төв”-өө ч ихэнх нь бүжгийн заал, концертын танхим мэтээр ойлгоод олон жил болов. 1998 онд их сургуулиудын хичээлийн хөтөлбөрт “Соёл судлал” хичээлийн хөтөлбөр анх батлагдаж орж ирсэн байдаг. Их сургууль төгссөн хүн бүр соёлын тухай тодорхой ойлголттой. Гэхдээ хэн ч хамгийн чухал ярилцах, хэлэлцэх суурь асуудал болох соёлын үйл ажиллагааны жишээ болохуйц “соёлын төв”-ийн талаар дуугардаггүй.
Энэ талаар дуугарцгааж орон нутгийн иргэдийн соён гэгээрэлд анхаарах цаг болсон. Соёлын төв нь тухайн нийгэм, хотын онцлогийг илэрхийлсэн тодорхой концепттой байх ёстой. Боломжит концепт бий болгоё гэвэл уламжлал шинэчлэлийг хослуулж соён гэгээрлийн төв, бүтээлч үйлдвэрлэлийн орон зай болгох. Соён гэгээрэл, боловсрол, урлаг, бизнес, нийгмийн оролцооны нэгдэл байх.
Одоогоор сумдын соёлын төвүүд олигтой үйл ажиллагаа явуулдаггүй, хэлбэрийн хувьд оршдог ч функцийн хувьд сул. Уг нь соёл бүтээх, түгээх, оролцуулах” гурвалсан үүрэгтэй орон зай. Угтаа иргэдийн оролцоо, бүтээлч үйл ажиллагааны платформ, нийгмийн холболтын төв байх ёстой атал ихэнх соёлын төв зөвхөн байр байшин төдий, хааяа нэг арга хэмжээ зохион байгуулдаг идэвхгүй институци болсон. Байшин бүрийг соёлын хүчирхэг сүлжээ болгох учиртай.
Гол асуудал нь иргэд үзэгч төдий, оролцоо байхгүй, тасралтгүй үйл ажиллагаа үгүй, хамтардаггүй. “Third Place” онолыг нэвтрүүлмээр. Энэ онолын гол утга нь гэр, ажил, олон нийтийн чөлөөт орон зай буюу соёлын төвийг гурав дахь орон зай болгох. Соёлын төв шинэчлэгдэж хөгжиж чадвал иргэдийн оюун санааны дэвшил, нийтийн ухамсар, ёс суртахуун цаашлаад нийгмийн хөгжил дэвшил, сайн сайхан бүхэнд нөлөөлнө.
Хөгжүүлэхийн тулд “Соёл түгээх газар” биш “соёл бүтээх орон зай” болгох. Холимог функц буюу урлаг, технологи, боловсрол, бизнес зэргийг ашиглах. Соёлын төв гэдэг нь урлаг, соёл, боловсрол, олон нийтийн оролцоог дэмжих орон зай. Өөрөөр хэлбэл үзэсгэлэн, тоглолт, лекц, сургалт, олон нийтийн уулзалт гэх мэт.
Цаг үеийн нөлөөгөөр дижитал соёл, бүтээлч үйлдвэрлэл гэх мэт ухагдахуунаар соёл хүрээгээ тэлэн өөрчлөгдөж, хүмүүсийн оролцоо өөр болж, хамтын төсөл хөтөлбөрүүд чухал болсон үед соёлын төвийн концепт өөрчлөгдөх ёстой.
Концептийн шинэчлэл хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө дараах үйл ажиллагааг нэвтрүүлэх:

- Соён гэгээрэл, боловсрол.
Сургалт, клуб, курс, соёл түүх, нийгмийн асуудлаар лекц хэлэлцүүлэг хийх зэргээр олон нийтэд мэдлэг түгээж хүүхэд, залуучуудын дугуйлан (бүжиг, дуу, хөгжим) ажиллуулах. Ийм үйл ажиллагааг тогтмол буюу долоо хоног бүрт зохион байгуулдаг байх. Номын сан, музей болоод бусад соёлын олон агуулгаар баяжуулах. Сум бүр номын баяр зохион байгуулдаг байх.
- Урлагийн хүрээ.
Тоглолт, концерт, жүжиг, баяр наадам, уралдаан, тэмцээн, дуурь, мюзикл, уран зураг, уран барималын үзэсгэлэн мөн галерей, кино театр.
- Оролцоо.
Дадлага, туршлага солилцох, Ингэснээр хүмүүс зөвхөн үзэгч биш, оролцогч болдог. Нэг удаагийн арга хэмжээ биш, тасралтгүй систем хөгжүүлэх. Хүүхэд, залуус, ахмадыг бүгдийг хамруулдаг систем байх.
- Мэдлэгийн сүлжээ.
Номын сан, медиа сан, архив ба орчин үеийн төвүүд технологитой холбогдож байгаатай уялдан дижитал контент, дижитал соёл, мультимедиа, онлайн контент байж болно. Шинэ концепт хэрэгжсэнээр тухайн газар орныхоо онцлогийг ашиглаад хүмүүс өөрсдөө контент бүтээнэ.
- Нийгмийн сүлжээ.
Олон нийтийг нэгтгэх соёлын болоод нийгмийн оролцоо, иргэдийн форум, уулзалт, баяр ёслол, соёлыг нээлттэй байлгахын тулд бүх хүнд нээлттэй, оролцоог нэмэгдүүлж сумын соён гэгээрлийн “гол цэг” болгох. Соёлын төв бол зөвхөн “барилга” биш нийгмийн механизм. Нээлттэй систем болгохын хувьд залуус, уран бүтээлчид гээд бүх хүний оролцоог хангах.
- Соёлын өв хадгалах.
Уламжлал, зан заншлыг сэргээх, ардын урлаг, гар урлал хөгжүүлж соёлын өвийг бүртгэж, хамгаалах.
- Бүтээлч үйлдвэрлэл.
Медиа студи, подкаст студи, бичлэгийн өрөө, залуусын төсөл, гар урлал, стартап, дизайн, медиа, технологи, урлагийн лаборатори, дижитал лаборатори гэх мэт контентийн үйлдвэрлэл хөгжүүлэх.
- Засаглалын өөрчлөлтийн загвар.
Зөвхөн төр биш, иргэд өөрсдөө хөдөлгөгч хүч болж төр, иргэд, хувийн хэвшил хамтрах.
- Санхүүжилт.
Жижиг бизнес, стартап, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх. Орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах. Санхүүжилтийн шинэ загвараа төр, хувийн хэвшил, орон нутгийн санхүүжилтээр шийдэж болно. Мөн өөрсдөө сургалт, түрээс, контентоор бүрдүүлж турших.
- Нүүдлийн соёлын төв.
Газар нутгийн онцлог, суурьшлын тархац, амьдралын хэв маягаас шалтгаалан хөдөлгөөнт соёлын төв буюу нүүдлийн төв ажиллуулж яагаад болохгүй гэж! Сонгуулийн сурталчилгаа хийх болохоор айл бүрт очиж ухуулдаг хэрнээ соён гэгээрлийг яагаад тэгж болохгүй гэж! Говийн ганц айл, уулын аманд байгаа ганц айлд хүртэл үйлчлэх.
- Нэршлийн шинэчлэл.
“Иргэдийн төв”, “Creative Hub”, “Соёл-Инновацийн төв”, “Иргэдийн оролцооны төв”, “Community Lab” байж болно. Нэр гэдэг концептийн тусгал байх учиртай.
- Шинэ хандлага.
Дэлхийд соёлын төв нь зөвхөн урлагийн тоглолт үзүүлдэг газар биш харин соёл бүтээх, соёлын оролцоотой холбогдох эдийн засаг технологи бүхий бүхэл бүтэн систем болон хөгжиж байна.

Тиймээс үзэсгэлэн, концерт, тоглолт, сургалт, лекц зэрэг олон үйл ажиллагааг нэгтгэсэн олон функцтэй орон зай байж, уян хатан үйл ажиллагаа бүхий олон зориулалттай, оролцоонд нээлттэй төв болгох.
Шинэ концепт, шинэ загвар бий болвол иргэдийн оролцоо нэмэгдэн соёлын үйлдвэрлэл бий болж сум “амь орно”. Одоогоор хөдөө орон нутагт соёлын үйлчилгээ хомс. Иймд соёлын төв иргэдийг нэгтгэх гол институцийн хувьд соён гэгээрүүлэх, эрдэм боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, олон нийтийн хамтын оролцооны үндэс болох учиртай.
Луваанжалбын Батнасан
Бүгд Найрамдах Энэтхэг улс. Дели хот.
2026 оны 04 сар