gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: "Говь" ХК дэлхийн хэмжээний загварын шоуг Чойжин ламын сүм музейд зохион байгууллаа

Г.Тэгшсүрэн
Бизнес
2023-06-09
287
Twitter logo

42 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК, загварын ертөнц гэгддэг Итали улсын алдарт дизайнер Жоржио Спинатай хамтран ажиллах гэрээг өнгөрөгч 2022 онд үзэглэсэн. Ийнхүү Италийн болон бусад загварын ордны дизайнеруудтай хамтран ажиллаж байсан алдарт дизайнер Жоржио Спина өөрийн уран сэтгэмжийг “Говь” брэндийн ноолууран бүтээгдэхүүнд шигтгэн урлахаар болсон билээ.

Тэрбээр анхны “Pre-Fall 2023” коллекцоо "THE FACE" нэртэйгээр өчигдөр буюу 2023.06.08-ны танилцуулж, "Говь" ХК ноолуурын хувцасны загварт шинэчлэлт хийж, шинэ стандарт тогтоосон дэлхийн хэмжээний шоуг Чойжин ламын сүм музейд зохион байгууллаа. 

Шоуг нээж модель н.Мишээл алхав. Тэрбээр тэгш бус хэмтэй сэмэрсэн мэт манжет, нэвт гэрэлтэх сүлжээсийг уусгалттай принттэй хослуулсан сүлжмэл цамц өмссөн байв. Ерөнхий дизайнер Жоржио Спинагийн загваруудад бага зэргийн унасан мөр болон хагас бариу силуэт зонхилжээ. Тэрбээр бүтээлийнхээ сэдлийг байгаль, юмс үзэгдэл гээд содон бүхнээс олж урладаг бөгөөд нарийн жижиг хэсгүүдэд ч онцлогийг шигтгэдэг байна. Энэ удаад дизайнер Монгол орны онцлогийг бүтээлдээ тусгахыг чухалчилсан байна.

“Говь” ХК-ийн Стратеги, өсөлт, хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан “Бидний эрхэм зорилго, алсын хараа Монголын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн 8 тэрбум хүнд хүргэх. Манай компанийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. Бид Итали дизайнертайгаа, шинэ коллекцоо Чойжин ламын сүм музейд танилцууллаа.

Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор болох энэхүү барилгад Монголын түүхэн дэх хамгийн сайхан загварын шоуг зохиож түүх, загвар, байгаль гурвыг нэг цэгт огтлолцуулахыг зорьсон юм. Энэ удаад танилцуулж буй шинэ коллекцийн маань агуулга нь дэлхийн стандартыг Монголд нутагшуулах. Бид цаашид 8 тэрбум хүнд ноолууран бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд дэлхийн олон дизайнеруудтай хамтран ажиллана” гэлээ.

“Говь” ХК-ийн ерөнхий дизайнер Жоржио Спина “Бидний хувьд өнөөдөр сэтгэл хөдлөлөөр дүүрэн, сайхан үдэш болж байна. Монгол орон намайг ивээлдээ авсан гэж боддог. Учир нь энд би онцгой хүмүүстэй учирч, тэдний арга техник, ур чадвартай өөрийн уран төсөөллийг хослуулж гайхалтай, үр дүнд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Сүлжмэлийн загвар гоо зүйн өндөр мэдрэмж, нарийн сэтгэмж шаарддаг нэгэн төрлийн урлаг юм. Энэ бүхэн энгийн нэг ширхэг утаснаас эхэлдэг. Түүний дараа хүний ур ухаан, хүсэл тэмүүллээс бүрддэг юм.

Би үргэлж гоо сайхныг бүтээхэд харцаа чиглүүлж, сэтгэлээ чилээдэг хэн бүхний дэргэд байх болно. Ноён захирал Ц.Баатарсайхан болон “Говь”-ийн заасан жимээр үргэлж, хамтдаа явах болно. Маш олон хүнд талархмаар байна. Тэд бол боломжгүй зүйлсийг боломжтой болгодог хүмүүс юм. Талархал илэрхийлье” гэв.

Коллекцийн танилцуулгад олон улсын томоохон компаниудын төлөөлөл болон урлаг, загварын салбарын эрхмүүд хүрэлцэн ирэв. Зарим зочны сэтгэгдлийг хуваалцлаа.

Жүжигчин Б.Сансармаа “Олон өнгө, будаг оруулаагүй цайвар, цагаан, саарал гээд миний дуртай байгалийн өнгөтэй бүтээгдэхүүнүүд надад маш гоё санагдлаа. Стилүүд нь загвар гэдгийг ойлгож, хувцаслалт гэдгийг мэдэрч эхэлсэн жаахан үеийг санагдуулж, сэтгэл хөдөлгөлөө. Орчны хувьд үнэхээр хэлэх үг алга, гайхалтай” гэв.

Загвар өмсөгч Э.Энхболд “Маш гайхалтай сэтгэгдэл төрлөө. Тэртээх 2009 онд “Говь” брэнд маань маш том загварын шоуг зохион байгуулсан. Үүнээс хойш 14 жилийн дараа өнөөдөр дахин энэ гайхалтай шоуг хийж байгаад өмнө нь хамтарч, “Говь”-ийн дүр, төрхөөр нь ажиллаж байсан миний хувьд маш гоё байна. Италичуудтай загварын тухай юу ярих билээ. Загвар зохион бүтээгчийн өөрийн тэр нэг гоё ертөнц харагдаж байна. Надад маш тансаг санагдлаа.

Материал нь үнэхээр гоё юм. Тэр дундаа оёмол бүтээгдэхүүнүүд хараа булааж байна. Гадаа бүрий болж, загвар өмсөгчдийн зүгт гэрэл өгөх үед тэд торго өмссөн мэт л харагдаж байлаа. Энэ бүхэн манай Монголынх шүү дээ гэж бахархах сэтгэгдэл төрж суулаа. “Говь” бол яах аргагүй дэлхийд танигдах монгол брэнд юм, гайхалтай.

“OOGII” брэнд болон “OOGII EDU”-гийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг “Говийн шинэ загварын шоуг үзлээ. Надад гадуур хувцаснууд нь хамгийн их таалагдлаа. Жижиг улсын биш дэлхийн брэнд  болохоор сайхан загварууд байна. Тиймээс энд танилцуулсан бүтээлүүд Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд шилдэг загварууд болно гэдэгт итгэлтэй байна. Би энэ шоуг гэр бүлийнхээ хүний хамт үзсэн. Бид хамтдаа худалдан авалт хийх жагсаалтаа гаргачихлаа" гэв.

“Говь” ХК-ийн ерөнхий дизайнер Жоржио Спина анхны, шинэ коллекцийнхоо тухай “Дэлхийн хамгийн үнэт утас Монгол ноолуураар урлалаа бүтээж байна. Миний урласан бүтээл бүрд өөрийн өвөрмөц онцлог шинж үргэлж оршин байдгийг мэдрээсэй хэмээн хүсэж байна.

Салхи исгэрч уулс хүнгэнэхийг, гол ус гогцоорон навч нахиа сэрчигнэн уянгалахыг, жавартай шөнө тэнгэрийн одод жингэнэлдэхийг, гангийн халуунд нарны алтан илтэс гялтганахыг, их далайн ус эргэлдэн сөргөлдөн мяралзан мушгиралдахыг харах миний урлал тань руу нүүж явна” хэмээн тодорхойлсон юм.

Сүлжмэл хувцасны дизайнер Жоржиогийн бүтээдэг сүлжмэлийн утсыг ашиглан Dior, Giorgio Armani, LV, Max Mara болон Chanel зэрэг дэлхийн алдарт хувцас загварын брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ урладаг байна.

    Говь” ХК нь “Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт” уриа, эрхэм зорилгоор ажиллаж байгаа билээ. Энэ зорилгын төлөө монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлж байна. 

    Дээрх арга хэмжээг зохион байгуулсан талбай буюу Чойжин ламын сүм музейн ногоон байгууламжийг сэргээн, засварлана гэдгийг "Говь" ХК-ийн удирдлагууд хэллээ. 

    Ингээд "Говь" ХК-ийн  "THE FACE" коллекцийг танилцуулах арга хэмжээний фото сурвалжилгыг хүргэж байна. Ташрамд сонирхуулахад, энэхүү загварын шоунд олон улсын моделиуд оролцсон бөгөөд тэдэн дунд хоёр ихэр загвар өмсөгч ч байсан нь олны анхаарлыг татав. 

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан