gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мянгат малчин сайн малчин мөн үү?

Бизнес
2024-01-17
326
Twitter logo
326
Twitter logo
Бизнес
2024-01-17

“Аварга малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Аварга малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.      

Манай Малчин Олон улсын жишиг
Нийтийн газраас “өөрийн хэмжээ”-ээр хүртэж
амь зуудаг. Нийтээр ашиглах нэрийн дор
эзэнгүйдэж, хуулийн засаглалгүй болсон
орчинд хариуцлагагүй уул уурхай, аялал жуулчлал, бөх, бөө,
уяач, мянгат, овгор гээд сайн, муу нэр
нөлөөгөөр түрээ баригсдад бэлчээрээ
булаалгадаг, нөхөн төлбөр авдаггүй.
Фермер бүр өөрийн гэсэн хувийн
өмчийн аль эсвэл төрийн өмчөөс 10-с
доошгүй жилээр гэрээ хийсэн
баталгаат бэлчээртэй. Бусдын газрыг
дур мэдэн авахын эсрэг хаалт, бусдад
газраа гарцаагүй алдахад хүрвэл нөхөн
төлбөр авах нь хуулиар хамгаалагдсан.
Хөрөнгөө оруулаад үр шимийг нь хүртэхгүй
тул нийтээр ашигладаг бэлчээрт хөрөнгө
оруулдаггүй, аль болох шим шүүсийг нь сорж,
хэтрүүлэн ашиглаж доройтуулдаг. Малын
тоогоо өсгөж үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг.
Малаа өсгөх гэж хаяа тэлэн бусдын бэлчээрийг
булаасан, аль эсвэл бэлчээрээ доройтуулж,
ирээдүй үеэ хохироосны төлөө “мянгат”,
“аварга” цолоор өргөмжлөгддөг (Уул нь
бэлчээрээ сайжруулж, даацыг нь нэмэгдүүлээд
малаа өсгөсөн бол урамшуулахаас аргагүй.
Бэлчээрээ сайжруулаагүй байж малаа өсгөнө
гэдэг нь бусдын эсвэл отрын бэлчээрийг авна,
эс бөгөөс байгаа бэлчээрээ доройтуулдаг).
Өндөр үнэтэй органик зах зээл хаалттай.
Үр шимийг нь хүртэх нь хуулиар
хамгаалагдсан тул өөрийн бэлчээр,
түүн дээрх малын чанарт хөрөнгө
оруулах нь үйлдвэрлэлээ өсгөх гол
арга нь болдог /хавтгай уруугаа биш
босоо буюу бүтээмж чанарт хүч,
хөрөнгөө хаядаг/. Бүтээгдэхүүнийхээ
чанар, бүтээмжээр өрсөлдөн ашиг
орлогоо нэмэгдүүлж урамшдаг, төр
засгийн аливаа цаасан малгайг
сонирхдоггүй. Даац нь хэтрээгүй
соргог бэлчээрт идээшилсэн малын
бүтээгдэхүүнийг жирийн
бүтээгдэхүүнээс 70-100% илүү үнээр
худалдан авдаг органик зах зээлд хүрч,
ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг.
Бэлчээр түүн дээрх ус, хужир мараа гээд
аливаа нөөцийг үнэгүй ашигладаг,
доройтуулсны хариуцлага, татвараас
чөлөөлөгдсөн
Бэлчээр, байгалийн аливаа нөөцийг
төлбөртэй ашигладаг, дээр нь
орлогоосоо татвар төлдөг
Барьцаа болох үл хөдлөх хөрөнгөгүйгээс урт
хугацааны хөрөнгө оруулалтын зээл авч
чаддаггүй, сарын 2 хувийн хүүтэй хэрэглээний
богино зээлд “шатдаг”.
10-с доошгүй жилийн гэрээтэй
бэлчээрээ барьцаалан жилийн 3-5
хувийн хүүтэй, 15-30 жилийн
хугацаатай зээл авч үйлдвэрлэлийн
хөрөнгө оруулалт хийдэг.
Түүхий эдийг ангилан ялгаатай үнээр
борлуулах боломжгүйгээс мал, бүтээгдэхүүний
тоо, жинг хөөцөлдөхөөс өөр аргагүй болдог.
Чанартай, чанаргүй ижил үнэ үйлчилдгээс
чанарт илүү хөрөнгө, хүч зарсан нь алдагдалд
ордог. Ингэж сонирхолгүй болсноор төрөөс
малын чанар, эрүүл мэндийн чиглэлээр зарж
байгаа хөрөнгө эрэлтгүй зүйлд
зарцуулагдсанаас үр дүнгүй болдог. Шинэ
технологи нэвтрүүлж, хөгжих хэрэгцээ бага
орчинтойгоос залуу үе нь дайжих болсон.
Олон улсын зах зээл дээр өрсөлдөх
чадвартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэхийн тулд чанарт нь байнга
анхаарч хөрөнгө оруулалт хийдгээс
өндөр үнэ хүргэж чаддаг, боловсрол,
шинэ технологи өөд тэмүүлдэг,
ингэснээрээ өсөж дэвждэг, залгамж
хойч үеийнхээ сонирхлыг татах
орчныг бүрдүүлж чаддаг.

Дээрх харьцуулалтаас үзвэл бид яах аргагүй малчдаа “Мянгат” гэсэн цаасан малгай өмсгөөд буруу замаар будаа тээлгээд байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг. Тоогоор хөөцөлдсөний харгайгаар бид өнөөдөр соргог бэлчээргүй, отрын нөөц нутаггүй, биологийн олон янз бүхий онгон байгальгүй, олон улсын зах зээлд үнэ хүрч өрсөлдөж чаддаггүй, хоол тэжээлийн архаг дутагдлаас давжаарч ашиг шим нь жилээс жилд доройтсон, малчдад хөрөнгө, орлого болж наалддаггүй хоосон хөөс болсон олон малтай л болоод байна. Бэлчээр нутгийн хэмжээ тэлэхгүй, үржил шим нь доройтоод малын ашиг буурна гэдэг нь мах, сүү үйлдвэрлэл багасна гэсэн үг. Энэ нь Монгол улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд учирч байгаа хамгийн том аюул юм.

Зураг 1 Малын тооны өсөлт ба тэжээлийн дутагдал

Тэжээлийн ужиг дутагдал малын жин буурахад хүргэдэг төдийгүй өвчин, ган зудад эмзэг болгодог. Махан тарга авч чадаагүй мал биедээ өөх ихээр хуримтлуулдаг, үүнээс болж гулуузны морфологи бүтэц өөрчлөгдөж, олон улсын зах зээлд үнэ нь буурч байна.

Зуд бол бэлчээрийн ачаалал хэтэрснийг “байгаль зохицуулж” байгаа хэлбэр юм. 2009-2010 оны ган-зудын дараа тэжээлийн хангамж сайжирч, тухайн үед байсан 35 сая малд хангалттай хүрэлцэхээр байжээ. Гэвч малын тоо 70 сая орчим болж өссөнөөр тэжээл хангамж 36 хувь болтлоо буурч, нэг хонины идэх тэжээлийг 2.8 хонь хуваах хэмжээн хүрсэн байна.

Өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гээд улсын хэмжээний тоо цаасан дээр тавиад маргалдах нь ач холбогдол бага. Мал ярьдаггүй л болохоос хэрэгцээнээс 2 дахин бага идээд ирэхээр генетик нөөц нь алдагдаж, ашиг шим буурах нь тодорхой шүү дээ. Бэлчээр талхлагдсанаас соргог бэлчээртэй байсан үетэй харьцуулбал хонины амьдын жин 8.3%, ямааных 5.7%, ямааны ноолуурын гарц 2%, хонины ноосны гарц 8%, хонины саам 36%-р буурсан болохыг судалгаа харуулсан байна. Үүнээс зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гурван үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин
өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.

Базаад хэлбэл манай “мянгат малчин” сайн малчин  байж чадахгүйн учир нь хөрөнгө, орлогоо шударга бус аргаар өсгөдөг юм байна. Сайн малчин болъё гэвэл малын үндэс, хойч үеийнхээ өмч болсон бэлчээрээ доройтуулж, ядруу нэгний бэлчээрийг булаан малаа өсгөж, дошин дээрээ аархах биш, харин бэлчээрээ бүлгээрээ гэрээлэн зохистой ашигладаг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанартай мал, бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөгч болох хэрэгтэй байх нь.

Хамгийн гол нь хаяа тэлж, бусдын бэлчээрийг “булаах” юм уу эсвэл даацыг нь хэтрүүлэн доройтуулж, хойч малчдынхаа боломжийг “хулгайлах” замаар биш харин өөрийн бэлчээр, малынхаа чанарыг өсгөж хөрөнгө орлогоо нэмэгдүүлэх эрх зүйн орчин, сонирхлын механизмыг бий болгоогүй цагт МАА-н хөгжил тогтвортой хөгжлийн замд орох боломжгүй, бэлчээр, малын чанар, эрүүл мэндийг сайжруулах төрийн ямар ч бодлого, хэчнээн хөрөнгө эрэлтгүй зүйлд зарцуулагдаж, элсэнд  асгах ус мэт үр дүнгүй болдгийг өнгөрсөн  30-д жилийн туршлага харуулж байна. Малаа чанаржуулах, эрүүлжүүлэх үндэсний эрх ашиг байна, гагцхүү үүнийг малын эзэн болсон малчны бодит хэрэгцээ, сонирхол болгох механизм нь алга байна.

Малын тоогоо өсгөх нь малчдын буруу юу, хэрхэн өөрчлөх вэ?

1. Малын тоо хэд байвал бэлчээрийн даацад тохирох вэ гэдгээ мэдэж байвал малчид эрхбиш нэгийг бодно. Бэлчээрийг нийтээр дундаа ашиглаж байгаа үед энэ мэдээллийг малчинд өгөх нь бүү хэл, төр өөрөө ч мэдэхгүй байна. Одоо бэлчээрийн даацыг сумаар тогтоож буй нь жалгын нэг малчдад хүрч хөшүүрэг болж чадахгүй байна.

Иймд малчин буруугүй, төр энэ ажлаа хийх нь зүйтэй гэсэн үг. Бэлчээрийн хил заагийг хот айлаар тогтоовол нэг сум хэтэрхий олон хуваагдаж, зардал өснө, их том нутгаар тогтоовол гишүүн өрхүүд хэн хэдэн малтай байх талаар зөвшилцөж, хамтын шийдвэр гаргах боломжгүй. Иймд хамтын шийдвэр гаргах чадвартай хамгийн том нэгж байх зарчмаар малчдаар шийдүүлэхээс өөр гарцгүй. 2019-2021 онд Хангай, говь- хээрийн 13 суманд энэ зарчмаар хил заагаа малчид өөрсдөө хөршүүдтэйгээ зөвшилцөн тогтоож, бэлчээр ашиглалтын гэрээ /БАГ/ байгуулсан туршлагаас үзвэл бүлгийн хэмжээ 5-15 өрх,
дунджаар 8 өрх байна. Эдгээр бүлгүүд нь сумын Засаг даргатай гэрээ байгуулан малын тоог 2 жил дараалан цөөлж чадсан байна.

2. Аль ч эдийн засагт бүтээгдэхүүний тоог өсгөх үү, чанарыг сайжруулах уу гэдэг шийдвэрийг зах зээлийн үнэ тодорхойлдог. Өнөөдөр малчдын гар дээрээс авч байгаа үнэ нь малыг тоо, ноолуурын жин дээр суурилсан байна. Ноолуурыг ангилан ялгалгүй нэг үнээр авч байгаагаас бүдүүн ширхэгтэй ч гарц ихтэй эр ямааны тоог өсгөж, ноолуурт тоос чигжиж, жин нэмэх хавсаргатай хаварт баярладаг нь малчдын буруу биш юм. Ийнхүү малчдын орлогыг бүрдүүлэгч мал/мах, ноолуурын үнэ кг, толгойн тоогоор үнэлэгдэж байгаа цагт малчид малын тоогоо өсгөхөөс аргагүй, үүнийг өөрчлөөгүй цагт малын тооноос чанарт шилжих зорилт цаасан дээр л үлдэнэ. Төвлөрсөн тогтолцооны үед ноолуурыг 3 ангилан 1-р ангийн ноолуурын кг дутам 72 төгрөг, 2-р ангийнхыг 36 төгрөг, 3-р ангийнхыг 18 төгрөгөөр худалдан авдаг байсан нь малчдын зүгээс бэлтгэх ноолуурынхаа жинг нэмэх биш харин чанарыг сайжруулах гол хөшүүрэг болж, Монгол ноолуурын чанар дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байв. Малчдаас авдаг махны үнэ одоогийнх шиг толгойн тоогоор биш, үйлдвэрт тушаасан малын жин дээр суурилж, 1-3 зэрэгтэй, ялгаварт үнэтэй байсан нь төвлөрсөн тогтолцооны үед ч бид үнийн хөшүүргийг ашиглаж
байсныг гэрчилнэ.

Мал, түүхий эдэд ангилалт хийж, чанарын ялгаварт үнээр борлуулах нь өнөөгийн портерт ачин тал тал тийшээ зөөж байгаа тогтолцоонд боломжгүй. Мал, түүхий эдийн чанар, гарал үүслийг гэрчилгээжүүлэх нь ч энэ тогтолцооны үед нэр төдий Facebook-р явагдаж, худалдан авагчийн итгэл, үнэмшлийг төрүүлж чадахгүй байна. Иймд мал, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн хоршоогоор дамжуулан борлуулах тогтолцоо зайлшгүй шаардагдана /Зургийг харах/.

Олох орлогынх нь бодитой тооцоог ойлгуулбал малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн цөөлөх загварыг малчид хүлээж авдаг юм. Доорх хүснэгтэд малын тоог аажим буюу жилд 6 хувь орчим бууруулахад малын тэжээлийн хангамж, ашиг шим сайжран, малаа сайн борлуулснаар малчин өрхийн орлого өсөж нэг сумын сүргийн эргэлтийн тооцоогоор харуулав. Малчин өрх малынхаа тоог жилд дунджаар бог 8%, бод 6%-р 5 жилийн турш бууруулахад малчин өрхийн мөнгөн орлого 7.6 саяас 12.5 сая болж 64%-р өсөж байна. 1 хонин толгой малаас авах орлого буюу бүтээмж 20.7-с 52.6 мянган төгрөг болж 2.5 дахин өсөж байна. Харин малчид одоогийнхоор малаа өсгөөд явбал 5 жилийн дараа өрхийн малын тоо 485 хонин толгой болж, бэлчээрийн даац хэтрэлт 126% болж, тэжээл хангамж, ашиг шим, борлуулалт буурснаар малчин өрхийн мөнгөн орлого 9.2 сая төгрөг болж, малаа цөөлөх үеийн орлогоос 3.3 сая төгрөг буюу 26%-р бага байгаа юм.

Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлснээр зөвхөн малчин өрхийн орлого илүү нэмэгдээд зогсохгүй нутгийн унаган байгаль сэргэн аялал жуулчлалын үнэ цэнэ өсдөг.

Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлснээр малчин өрхийн орлого нэмэгдэх нь

Үзүүлэлт жилээр

Суурь

1

2

3

4

5

Сумын мал, мянган хонин толгой

185

174

163

154

144

136

Өрхийн малын тоо, хонин толгой

343

318

296

275

255

237

Өрхийн нийт орлого, сая төгрөг

11.2

17.5

17.1

16.8

16.4

16.0

Өрх дотроо хэрэглэсэн бүтээгдэхүүн, сая төгрөг

3.6

3.6

3.6

3.6

3.6

3.6

Өрхийн мөнгөн орлого, сая төгрөг

7.6

13.9

13.6

13.2

12.9

12.5

Мал цөөлсний нэмэгдэл орлого, сая төгрөг

0.0

2.8

2.7

2.6

2.4

2.3

1 хонин толгойн мөнгөн орлого, мянган төгрөг

20.7

43.7

45.9

48.2

50.5

52.6

Бэлчээрийн даац хэтрэлтийн %

71.4

71.4

59.4

48.2

37.7

28.0

Монгол хургыг эхийг нь тэжээх замаар махлуулан нядалгааны жинд хүргэн борлуулах замаар малын тоог бууруулавч мах үйлдвэрлэл, малчдын орлогыг эрс нэмэгдүүлж болохыг 2022-2023 онд хийсэн туршлага харуулж байна.

Өнөөдөр органик, тогтвортой шалгуурыг хангасан мах, ноолуур олон улсын зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаагаас импортлогч орнууд энэ талын шалгуур үзүүлэлтээ хатуу тогтоосон байна. Тухайлбал БНХАУ 2013 онд, ОХУ 2016 онд органик хүнсний стандартаа баталж, бэлчээрийн даац хэтрүүлэхгүй байхыг гол шалгуураа болгосон байна. Иймд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлж байж л түүхий эдээ үнэд хүргэх боломжтой болох юм.

Ийнхүү малчдын амьжиргааг бууруулахгүйгээр малыг аж ахуйн эргэлтэд оруулан борлуулах замаар бэлчээрийн ачааллыг бууруулж, малын эрсдэл даах чадвар, мал, түүхий эдийн чанар, ашиг шим, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэ бодлого хэрэгжих боломжтойг судалгаа, туршилт, өнгөрсөн туршлага харуулж байна.

Малын тооноос чанарт бодлогыг “Алсын хараа 2050”-д тодорхой заасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх гарц нь малчдын хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэх сонирхлыг зөв замаар залах эрх зүйн зөв орчин, урамшууллын хөшүүргүүд юм. Үүнд:

  1. Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн улирлын бэлчээрийг гэрээгээр даацад нь тохируулан хариуцлагатай ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх
  2. Мал, түүхий эдийн үнэ, чанар дээр малчид, ченжүүд хоорондоо сөргөлдөх биш, харин нэг баг болж ажиллах нөхцөлийг хангах сумын хоршооны эрх зүйн орчныг бүрдүүлж дараах чиглэлээр гишүүн малчдад үйлчилдэг болох. Үүнд
    1. Мал, түүхий эдийг сумын нэг цэгт төвлөрүүлэн анхан шатны тордолт, ангилалт хийж, савлах
    2. Ангилсан мал/мах, түүхий эдийн чанар, гарал үүслийг сумын ХАА-н тасаг, мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгж, худалдан авагчийн төлөөлөлтэй хамтран итгэл төрөхүйц, мөшгөх боломжтой гэрчилгээжүүлж, коджуулж/шошгожуулах
    3. Үнэ тохирохгүй үед түүхий эдийг дараа борлуулахаар стандартын дагуу хадгалах
    4. Ангилсан бүтээгдэхүүнээ чанарын ялгавартай үнээр боловсруулах үйлдвэрт гэрээгээр борлуулах, тээвэрлэх
  3. Хоршоодын мал/мах, ноолуур, бусад түүхий эдийн хэмжээ, чанар, үнэ, борлуулах хугацаа, тээврийн нөхцөлийн мэдээллийг дотоод, гадаадын худалдан авагчдад хүргэж, борлуулахад нь дэмжих үйлчилгээ үзүүлдэг, экспортыг “нэг цонхны” бодлогоор үнэ хүргэх чадвартай ХАА-н биржийг бий болгох эрх зүй, зохицуулалтын орчныг бүрдүүлэх
  4. Малын тоо толгойн албан татварын орлогыг малаа эдийн засгийн эргэлтэд оруул борлуулах, малын чанар, эрүүл мэндийг сайжруулах зэрэг Төсвийн хуулийн 60.2.8-д заасан чиглэл бүрээр малчид, орон нутгийн хөрөнгө оруулалт, идэвх санаачилгыг өрнүүлэх чадвартай үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлт, урамшууллын хөшүүргийг Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамд тусгах
  5. Сайн малчин шалгаруулах журмаас малын тооны үзүүлэлтийг хасаж, бэлчээрийн даацад тохируулж байгаа эсэх, малдаа ангилан ялгалт хийж, стандартын хээлтэгч, хээлтүүлэгч ашиглаж байгаа эсэх, стандартад тэнцэж зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ зэрэг чанарын үзүүлэлтийг гол шалгуур болгох
  6. Сумын эдийн засаг, иргэдийнх нь амьжиргааны үндэс болсон МАА-г тооноос чанарт шилжүүлэх зорилттой дараах урамшууллын хөшүүргүүдийг нягт холбох. Үүнд:
    1. Төрөөс малчид, боловсруулах үйлдвэрт олгох аливаа дэмжлэг, ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүд
    2. Улсын тэргүүний сум шалгаруулах журам
  7. Амьд малын хөдөлгөөнийг хязгаарлан бүрэн хянах замаар гоц халдварт өвчний дэгдэлтийг зогсоож, махны экспортыг бүрэн нээх. Үүний тулд:
    1. Гоц халдварт өвчнөөс тайван нутгийг малчдын бүлгийн түвшинд баталгаажуулж, бүтээгдэхүүнийг нь урамшуулалт үнээр авах замаар малын хөдөлгөөнийг малчдын оролцоотойгоор хянах журмыг нэвтрүүлэх
    2. Хоршооны гишүүн малчдын өмчлөлтэй мал нядалгааны цехийг дэмжих замаар сумаас гадагш чиглэсэн амьд малын хөдөлгөөнийг доод хэмжээнд барих цогц арга хэмжээ шаардагдаж байна.

Хөрөнгө оруулагч, өмчлөгч нь гаднаас ирж байгуулснаар түүхий эдийг аль болох хямд авах сонирхолтойгоос нутгийн малчдаас түүхий эдээ хангаж чадахгүй зогссон олон үйлдвэрийн сургамж байгаа тул мал нядлах үйлдвэрийг хоршооны гишүүн малчдын өмчлөлд байгуулах нь зөв юм. Богоо 5 мянга, бодоо 30-40 мянган төгрөг төлж нядлуулж байгаагаас 1 сумын малчид жилдээ 200 сая төгрөг зарцуулж байна. Мал нядлах үйлдвэрийг 1 тэрбумаар барьсан тохиолдолд 5 жилийн дотор нядалгааны хөлсөөр зардлаа нөхөх чадвартай. Дээр нь үйлдвэрийн ашгийг малчид өөрсдөө хүртэх тул малаа дуртайяа нийлүүлнэ. Алсынх мэт санагдаж болох энэ загварыг нэвтрүүлж эхлэхэд огт эртдэхгүй юм.

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь малчдын чинээлэг давхаргын эсрэг ч юм уу МАА-д хөрөнгө оруулалтыг хавчих гэсэн бодлого биш юм. Гэрээгээр ашиглуулахдаа одоо байгаа малын тоо, ашиглаж буй бэлчээрийг нь суурь болгох тул чинээлэг малчдын бэлчээрийн эрх ч адилхан хамгаалагдана. Гагцхүү өөрсдийн нөлөөг ашиглан бэлчээрийг сорчлон ашигладаг, бусдыг шахаж, бэлчээрээ тэлж малаа өсгөдөг буруу практикийг халж, сайн засаглалын зарчимд нийцүүлэх юм. Сайн засаглал нь хууль дээдлэх, ил тод байх, эрх ашиг нь хөндөгдөгсдийн оролцоог хангах, хариуцлага хүлээдэг байх зарчмыг л шаарддаг.

Баян, ядуу, тавиул малтан, МАА-д хөрөнгө оруулагч хэн ч бай бэлчээрээ тэлж л байгаа бол хохирогч байгаа эсэхэд ил тод үнэлгээ хийдэг, тэдний эрх ашгийг харгалзан үздэг хохиролгүй болгох асуудлыг хуульчилна гэсэн үг. Нийгмийн шударга ёс, хуульд нийцүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлдэг, үе үеийнхний өмч болсон газрын чанарыг хадгалах нийтийн эрх ашгийг дээдлэх зарчмыг мөрдүүлнэ гэсэн үг юм.

Малчдын хоршоо хөгжихөд Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хуулийн 2 заалт саад болж байна. Хуулийн 14.1.4 дэх заалтаар хувь малчнаас түүхий эд авч байгаа боловсруулах үйлдвэр НӨАТ-н хасалтаар хөнгөлөлт эдэлж байгаа нь 14.2 дахь заалтаар малчдын хоршоонд олгосон хөнгөлөлттэй ижил болж, хоршоогоор дамжуулан борлуулахын давуу талыг үгүйсгэж, малчдыг хоршоонд нэгдэх сонирхолгүй болгожээ.

Хуулийн 13.1.29-д малчин, мал бүхий этгээдийн борлуулсан түүхий эдийг татвараас чөлөөлсөн нь зөв (Учир нь борлуулалтын орлого, ашигласан түүхий эдийн үнийн зөрүүгээс НӨАТ тооцдог тул байгаль дийлэнхийг нь бүтээдэг бэлчээрийн МАА-д энэ
зөрүү асар өндөр гарч, НӨАТ биш байгалийн нөөц ашигласны төлбөр шиг болдог). Харин гишүүдийнхээ түүхий эдийг борлуулж байгаа хоршоонд энэ хөнгөлөлтийг олгоогүйгээс 50 сая төгрөгийн борлуулалт хиймэгц хоршоод НӨАТ төлөгч болж, сар бүр НӨАТ-н тайлан гаргах дарамтад орж, гишүүн малчдын түүхий эдийг борлуулахад нь гол саад болдог
байна.

Шударгаар олсон хөрөнгө тогтдог, үр удамдаа буянтай гэдэг. Ийм сайн малчныг төрүүлэхийн төлөө өнөөгийн мянгат малчид, бизнес эрхлэгчид, ченжүүдийн овсгоо, самбааг зөв замаар чиглүүлж чадах эрх зүй, зохицуулалтын орчноо бий болгох хэрэгтэй болох нь. Газрын хуульд нэмэлт өөрчлөлтөөр бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах, бэлчээрийг гэрээгээр ашиглах субъект малчдын бүлэг, холбооны эрх зүйн орчныг тодорхой болгох санаачилга УИХ дээр өрнөж байгаа н баярлууштай. Үнэхээр сайн малчин бол төр, засгийн шийдвэрийг хүлээгээд суулгүй хөрш малчид, хоршоо, нутгийн захиргаатай хамтран санаачилга гарган үлгэрлээд эхлэх хэрэгтэй болох нь.

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан