Та 2475 төгрөгөөр хэдэн нэр төрлийн, хэр их хүнсний бүтээгдэхүүн авч чадах вэ? Цэцэрлэгийн хүүхэд 8-10 цагийн турш идэвхтэй байхын тулд хэр их энерги хуримтлуулах хэрэгтэй бол? Энэ хоёр асуултын хариултаас цэцэрлэгийн хүүхэд өдөрт хэдэн төгрөгийн төсөвтэй хоол идвэл хэрэгцээт шим тэжээл, илчлэгийг бүрэн авч, бие махбод, оюун ухаан хэвийн хэмжээнд хөгжихийг тодорхойлох юм.
2019 оны Засгийн газрын газрын 450 дугаар тогтоолд цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг байх буюу төр бүрэн хариуцахыг тодорхой заасан байдаг. Тус тогтоол хэрэгжээд дөрвөн жил болж буй. Энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнгүй.
Хоолны төсвийг баталдагтай ижил хоолны жинг хүртэл нарийн зааж өгсөн байдаг. Тиймээс байгаа төсөвтөө тааруулаад хоолны жинг заасан хэмжээнд хүргэхийн тулд хүнсний бүтээгдэхүүний нэр төрөлд өөрчлөлт оруулдаг ажээ. Өөрөөр хэлбэл хүнсний ногоо, жимсээ багасгаад мах, төмс, гурил их байхаар тооцоолдог аж.
Улмаар хүүхэд хоолноос авах шим тэжээлээ бүрэн авч чадахгүйд хүрдэг байна. Бид энэ асуудлыг тодруулахаар "Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна" нэртэй сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 300 багш, ажилтны чуулга уулзалт оролцож, одоогийн нөхцөл, шийдлийг сонслоо.
Гурван сайдын хамтарсан тушаалд хүүхэд өдөрт хоолноос авах нийт шим тэжээлийн 80 хувийг цэцэрлэгт байхдаа авна гэж заасан байдаг. Тиймээс хүүхэд цэцэрлэгтээ шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор хангагдах нь маш чухал юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн эмч М.Бурмаа "НҮБ-ын Хүний эрхийн конвенци, 34-р зүйлд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, суралцах үүрэгтэй гэж заасан байдаг. Эрүүл аюулгүй орчин гэдэг нь дулаан аюулгүй гэр орон, цэвэр агаар, усаар хангагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, шим тэжээл, амин дэмээр баялаг, тэжээлээр хоолоор хангагдах тухай юм. Сая батлагдсан Боловсролын багц хуульд ч мөн ялгаагүй хүүхэд амин дэмтэй, шим тэжээлтэй хоолоор хангагдана гэж заасан гэх мэтчилэн эрх зүйн актууд нь бүрдсэн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна.
Хүүхдийн хоолны цэс болон заасан цагтаа, заасан граммаар хооллож байгаагаас үзвэл хүүхэд хангалттай хооллож байгаа юм шиг харагддаг. Гэвч байнга өсөж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнээс хамаараад чухал нэр төрлийн амин дэм, шим тэжээлтэй хүнсийг аваад байж чаддаггүй. Өртөг шингэсэн нарийн боовнуудыг хасах, шинэ жимс жимсгэнэ авч чадахгүй байхад хүрдэг. Мөн цагаан хоолны өдрийг олшруулах зэргээр өөрчлөлтүүд хийж байна.
Сургуульд орж, оюуны ажил хийгээд эхлэхээр хүүхэд амархан сульдах, ажлаас халшрах хам шинж гэдэг шиг сургуулиасаа халшрах, сурах идэвхгүй, аливааг хүлээн авах чадвар нь удаан болдог.
Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд хүүхэд өлсөхгүй боловч бие бялдар, тархины өсөлтөд нөлөөлөх шим тэжээлийн хэмжээ багасаж байгаа юм. Өдөрт авах ёстой уураг, өөх тос, нүүрс усны хэмжээ багасаад ирэхээр хүүхдүүдийн бие бялдар, оюун сэтгэхүйд өөрчлөлт гарна. Гэхдээ энэ нь цэцэрлэгт байхдаа ажиглагдахгүй. Сургуульд орж, оюуны ажил хийгээд эхлэхээр хүүхэд амархан сульдах, ажлаас халшрах хам шинж гэдэг шиг сургуулиасаа халшрах, сурах идэвхгүй, аливааг хүлээн авах чадвар нь удаан болдог. Мөн сүүлийн 1-2 жилийн хугацаанд нэгдүгээр ангийн хүүхдийн булчин шөрмөс сул, булчингийн үйл ажиллагаа муу байгааг биеийн тамирын багш нар хэлж байгаа" гэв.
Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Саранцэцэг "2475 төгрөгийн төсөвтэй хоол идээд хүүхэд цадах уу гэдэг асуудал арай дэндүү байна. Үүнээс илчлэг тэжээл авч чадах уу гэдэг асуудал бүр дэндэнэ. Манай хүүхдүүд сард 45 мянган төгрөгөөр хооллодог. Харин нийт есөн сарын хугацаанд бол 470 мянган төгрөгөөр хооллож байгаа юм. Энэ бол маш эмгэнэлтэй байдал бөгөөд ахин дахин шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Хүүхэд хангалттай хэмжээнд биш ч боломжийн хэмжээнд хоолноос шим тэжээлээ авч, өвчлөлгүй байя гэвэл одоо байгаа хоолны мөнгө дээрээ 2500 төгрөг нэмэхэд болно гэж тооцоолоод байна. Нийт асран хамгаалагчдаас хүүхдийн хоолны мөнгийг 2500 төгрөгөөр нэмэх асуудлаар судалгаа авсан. Ингэхдээ энэ нэмэгдэл мөнгийг төр хариуцах уу, эцэг эхчүүд өөрсдөө гаргах уу, эсвэл 50, 50 хувийг нь төр болон эцэг эхчүүд гаргах уу гэдгийг асуусан. 50 хувийг эцэг эхээс 50 хувийг нь төрөөс гаргана гэдэгт хамгийн өндөр санал буюу 63 хувьтай дүн гарсан. Эцэг эхчүүдээс гаргана гэдэгт 0.5 хувь нь санал өгсөн байна.
Аль ч талын байр сууриас бодсон төр болон асран хамгаалагчид хүүхдээс 2500 төгрөг харамлаад байх хэрэггүй" гэв.
Тэд хүүхдийн хоолны мөнгийг 4500 төгрөг болох хүртэл ажиллана гэдгээ илэрхийлж, санал нэгдэцгээсэн юм.