Зээлийн хүүг бууруулах стратегийг баталлаа. Ийм гарчигтай мэдээг бид 2020.08.28-нд нийтэлжээ. Үүнээс хойш гурван жил хагасын хугацаа өнгөрсөн. Энэ стратегийн гол зорилго нь урт хугацаанд зээлийн хүүг нэг орон тоонд оруулах, дунд хугацаандаа буюу 2024 он гэхэд дөрвөн пунктээр бууруулах байв.
Банкны холбооноос мэдээлснээр 2023 оны эцсээр зээлийн дундаж хүү 16.7 хувь байв. Уг нь энэ үзүүлэлтийг нэг оронтой тоо руу оруулж, 9.9 хувь болгох зорилт дэвшүүлсэн ч хэрэгжсэнгүй. Бодит биелэлт ердөө 5 хувь байна. Үүнд 2021-2023 оныг хүртэл үргэлжилсэн цар тахал нөлөөлсөн гэж Банкны холбооны тайланд дурджээ.
Зээлийн хүүг бууруулах нь яагаад чухал вэ?
Хэрэглээний ч бай, бизнесийн ч бай, зээлийн хүү өндөр байх тусам зээлдэгчид санхүүгийн дарамт үүсэж, эргэн төлөхөд хүндрэл үүсдэг. Та банкнаас жилийн 16.7 хувийн хүүтэй зээл авсан бол таны эрхлэх бизнес үүнээс илүү өндөр ашигтай байх ёстой. Тэгж гэмээнэ та зээлээ цагт нь төлнө, цаана үлдсэн хэдэн төгрөгөөр амьдрал ахуйгаа болгоно. Хувийн хэвшлийнхэн ийм өндөр хүүтэй зээл авч, ажлаа явуулдаг тул бараа үйлчилгээний үнээ өндөр тогтоохоос аргагүй. Энэ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид шууд нөлөөлдөг. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах нь зөвхөн бизнес хийдэг хэдхэн хүний биш, нийтэд хамаатай асуудал юм.
Зээлийн хүүг бууруулах стратеги баталснаас хойш зээлийн дундаж хүү яг хэвээрээ. 2020 онд арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 16.3 хувь байв.
Зээлийг хүүг бууруулах стратегийг дөрвөн чиглэлээр баталсан. Нэгдүгээрт хадгаламжийн хүүг бууруулна. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй. Хоёрдугаарт банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулна. Гуравдугаарт, эрсдэлийн зардлыг багасгана. Дөрөвдүгээрт, санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, банкуудын активыг нэмнэ.
Зээлийн хүүг бууруулах нь зөвхөн бизнес хийдэг хэдхэн хүний биш, нийтэд хамаатай асуудал.
Банкууд зээл олгохдоо эздийн хөрөнгө болон иргэдийн хадгаламжийг ашигладаг. Иргэд, ААН-ээс өндөр хүүтэй хадгаламж татдаг тул зээлийн хүү ч өндөр. Иймд эх үүсвэрийн буюу хадгаламжийн дундаж хүүг бууруулах нь зөв гэж үзсэн.
2023 оны эцсээр хадгаламжийн дундаж хүү 11.6 хувь байна. Хадгаламжийн хүү 2021 онд буурч, бодлогын хүүтэй тэнцсэн ч 2022 оноос хойш өсжээ. Мөн Цар тахлын хуулиар хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэн, хугацаатай хадгаламжийн хүүг 1-2 пунктээр бууруулсан. Гэвч энэ хуулийн үйлчлэл зогссоноор 2023 оны эхний сараас зарим банк хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсэн юм.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 1.2 их наяд төгрөг байна. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 4.4 хувийг эзэлжээ. Харин чанаргүй зээлийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 2 их наяд төгрөг байна. Чанаргүй зээл нийт зээлийн 7.3 хувийг эзэлжээ. Энэ үзүүлэлт 5 хувиас хэтрэх ёсгүй. Анхаарал хандуулах, чанаргүй зээл өсөх хэрээр банк эрсдэл үүслээ гэж үзэн, эрсдэлийн сангаа зузаатгадаг. Тэр хэрээр зээл олголт буурдаг юм.
Зээлийн хүүг бууруулахын тулд хэрэгжүүлэх 47 ажил төлөвлөсөн. Гэвч эдийн засаг уналттай, төлбөрийн тэнцлийн алдагдал 700 сая ам долларт хүрсэн, цар тахлаас шалтгаалан дэлхий нийтэд хөл хорио тогтоосон тул зээлийн хүү буурсангүй.
Том зээлдэгчийн маргаан шүүхэд тав хүртэл жил үргэлжилдэг. Шүүхэд хандсанаас хойш тухайн зээлийн хүү, торгуулийг царцаадаг нь том зээлдэгчдэд харин ч ашигтай.
Энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Эдгээрийн нэг нь Иргэний хууль. Жижиг зээлдэгчид зээлээ эргэн төлөөгүй бол маргаан нь шүүх рүү шилждэг. Манай улсын шүүхийн практикт жижиг зээлдэгчтэй холбоотой маргааныг 90 хоногт шийддэг аж.
Харин томоохон зээлдэгчийн маргаан шүүхэд тав хүртэл жил үргэлжилдэг. Шүүхэд хандсанаас хойш тухайн зээлийн хүү, торгуулийг царцаадаг нь том зээлдэгчдэд харин ч ашигтай. Олон тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлэн төлөөгүй бол чадварлаг өмгөөлөгч хөлслөөд, шүүхэд хандах нь түгээмэл болжээ.
Шүүхийн шийдвэр удаж удаж гарсны дараа барьцаа хөрөнгийг үнэлэхэд зээлдэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, миний хөрөнгийг зах зээлийн ханшаас бага үнэлэв гээд дахин маргаж, цаг хождог аж.
Бусад улсад зээлтэй холбоотой маргааны нэхэмжлэл үүсгэснээс хэргийг шийдэх хүртэл хугацаанд зээл авсан ААН эсвэл хувь хүн бодлогын хүүтэй ойролцоо буюу бага хүү тооцуулан, зээлээ төлөх үүрэгтэй. Энэ жишгийг нэвтрүүлбэл шүүхэд хандах зээлдэгчдийн тоо буурах юм.
Хөгжлийн банкны гэх хэргүүд ч шүүхийн сунжирсан маргаан банканд санхүүгийн ямар ачаалал үүсгэдгийг бидэнд бодитоор харуулав.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД
- Алт-2 үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, Монголбанкны алт худалдан авалтыг өсгөв.
- Уул уурхайн биржийн тухай хууль батлан, бирж ажиллаж эхлэв.
- 2022 онд Мөнгөний бодлогын хороо уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөв.
- СЗХ “Монголын үнэт цаасны санхүүжилтийн корпорац”-ын үүсгэн байгуулсан, тусгай зориулалтын компани бүрд зөвшөөрөл олгов.
- Олон улсын сайн туршлагыг танилцуулсан гарын авлага хэвлэж, банкны ажилтнуудыг сургалтад хамруулсан.
- ХААН, ХХБ нийлүүлэлтийн сүлжээний зээлийн эрхийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн.
- Хөдлөх хөрөнгө, авлага барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэв.
- Монголбанк хэрэглээний зээлд мөрдөх, өр орлогын харьцааг шинэчлэв.
- Гадаад валютын улсын нөөцийг өсгөв.
- Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг батлуулав.
- АХБ-тай хамтран банкны салбарын тогтвортой байдлыг хангах, үр ашгийг сайжруулах техникийн туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Банкны системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн.
- Системийн нөлөө бүхий банкууд нээлттэй ХК болов.
- Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн.
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль баталж, ломбардуудын сарын зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь болгов.
- Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг И-Монголиад холбов.
- Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шаардлага хангасан хоёр ААН-д олгов.
- Төлбөрийн карт гаргах бүх EMV чип технологид шилжих систем хөгжүүлсэн.
- Арилжааны банкуудын олгосон зээлийг төрлөөр нь харвал цалингийн, тэтгэврийн, автомашины гэх мэт хэрэглээний зээл түлхүү олгосоор ирсэн. Бизнесийн зээл олголт ямагт бага байв. Иймд Монголбанкнаас бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэх хөшүүрэг хэрэглэнэ гэж мэдэгдлээ.