gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн байгууллагууд ахмадуудыг нас, дүр төрх, хувцаслалт, амьжиргааны түвшнээр ялгаварладаг

А.Анужин
Нийгэм
Өчигдөр
14
Twitter logo

"Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын шинэ конвенцыг боловсруулах нь" сэдэвт Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт өчигдөр (06.19) болсон. 

Тус уулзалтад ахмад настны эрхийн талаарх олон улсын гэрээ болон тулгамдаж буй өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн юм.

Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын судлаач И.Балжинням

"ТЭТГЭВЭРИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭН Ч ИНФЛЯЦТАЙ УЯЛДСАНГҮЙ"

Энэ талаар  И.Балжинням "Эмнести интернэшнл байгууллагаас "Ахмадын эрхийн зөрчлийн тухай" тайланг 2024 онд гаргасан. Тус тайлангийн үр дүнг танилцуулъя.

Засгийн газар 2005 оноос хойш тэтгэврийн хэмжээг нэмсэн. Инфляцтай уялдуулах зорилго бүхий тус зохицуулалт нь ахмад настнуудын амьжиргааны зардалд хүрэлцэхгүй хэвээр байна.

Олон улсын хүний эрхийн гэрээ нь бүх хүнд тэгш үйлчлэх зарчимтай. Гэвч:

  • Насаар алагчлах, үл ялгаварлахыг хүний эрхийн үндсэн фактад тодорхой хориглоогүй
  • Насжилттай холбоотой хөндөгддөг эрхийг конвенцоор хамгаалаагүй
  • Насаар ялгаварлан гадуурхах, хөгшрөлтийн эсрэг хэвшмэл ойлголттой тэмцдэггүй.

Насаар алагчлах үзэл нь ахмад настай хүмүүсийг сул дорой, чадваргүй, халамж хүртэгч гэх сөрөг хандлагыг дагуулдаг.

Мөн ойр дотнын хүмүүстээ үл хайхрагдах, сэтгэл санааны болон санхүүгийн хүчирхийлэлд өртөх явдал нийтлэг ажиглагдсан. Энэ нь хүчирхийлэл, үл хайхрагдах байдлаас ангид байх эрхийг зөрчиж байна.

Иймд "Ахмад настнуудын эрхийн тухай" олон улсын конвенцод дараах чиглэлийг тусгах шаардлагатай. Үүнд: 

  • Ахмадуудтай холбоотой эрхийг тусгайлан тусгах
  • Дотоодын хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгохыг чиглэл болгох
  • Эрхийн зөрчлийг хянан шалгах механизмыг бүрдүүлэх
  • Ахмадуудыг өөрсдийн эрхийг мэдэх, хамгаалахад уриалах" гэв.
Монголын ахмадын холбооны хуульч Н.Цогтсайхан

 65-аас дээш настай иргэнийг ахмад настан гэнэ. Манай улсад 60-аас дээш насны иргэдийн 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй. /Үндэсний статистикийн хорооны 2024 оны дүн мэдээлэл/

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж насжилтын зөрүү 9.2 жил байгаа нь (эмэгтэй 77, эрэгтэй 68) дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна. 

"МОНГОЛ УЛС АХМАД НАСТНЫ ЭРХИЙН ТУХАЙ ТУСГАЙЛСАН ХУУЛЬТАЙ" 

Манай улсад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалтай холбоотой 20 гаруй хууль, мөн тооны журам, эрхийн актууд бий.

1996 он - Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль

2017 он - Ахмад настны тухай хууль

Мөн хүний эрхийн асуудлыг өргөн хүрээнд авч үзсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1961), Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт (1974), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт (1974) онд тус тус нэгдсэн.

Өндөр нас бол байгалийн жамаар ирдэг. Үүнийг дагаад хөдөлмөрийн чадвар буурч, орлого хязгаарлагдмал болдог.

Энэ нөхцөлд амьдралынхаа наад захын хэрэгцээгээ хангах нөхцөлийг Монгол Улсын Үндсэн хуулийн "16.5.Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй" гэж тусгасан.

Мөн "Ахмад настны тухай" хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн. Тус хууль нь  эрх зүйн орчныг сайжруулсан.

"АХМАД НАСТНЫГ НАС, ГАДААД ДҮР ТӨРХӨӨР НЬ ЯЛГАВАРЛАДАГ"

Ахмад настан гэдгийг өнгөрсөн цаг хугацаа, өндөр нас, асрамж хамгаалал хүссэн, бусдын гарыг хардаг зэрэг явцуу ойлголт байдаг. Энэ нь ялгаварлан гадуурхалтыг үүсгэдэг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын байдлаар, 55-85 насны иргэд бие болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 44 тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсын ШУА-ын Философийн хүрээлэн, Монголын ахмадын холбоо хамтран 2019-2022 онд хэрэгжүүлсэн “Ахмад настны нийгмийн асуудал: Үр дагавар төлөв хандлага" сэдэвт суурь судалгаа хийсэн юм. 

Судалгаагаар төрийн үйлчилгээний байгууллагуудад хандах явцад ахмад хүмүүсийг насаар болон дүр төрх, хувцаслалт, амьжиргааны түвшнээр ялгаварладаг байна. 

Иймд ахмад настантай тэгш харьцах, ялгаварлан гадуурхахгүй байх, цалин хөлсийг тэгш тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.

Ахмад настны тухай хуулийн 4.16-д “Ахмад настны эсрэг хүчирхийлэл гэж аливаа этгээд ахмад настны эрх, эрх чөлөөг зөрчиж, түүний эрүүл мэнд, эдийн засагт гэм хор учруулсан эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ" гэж тодорхойлсон.

Гэсэн хэдий ч тэдний тэтгэврийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн нэр дээрээ авах болон орон байрнаас нь хөөх зэрэг асуудал түгээмэл гарсаар байна. 

Хүний эрхийн үндэсний комиссоос ахмад настны талаар тусгайлан тусгасан хууль болон урт хугацааны хөтөлбөрүүдийг баталсан нь сайшаалтай ч "Ахмад настны тухай" хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн.

Ахмад настны орлогын эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж байдаг. Гэвч тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.404.000 төгрөгөөр хязгаарласан.

Иймд тэтгэврийн хэм хэмжээ нь тэдний суурь хэрэгцээнд нийцэж байгаа эсэхэд анхаарлаа хандуулах цаг болсон" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан