Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙД НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО ГЭЖ МЭДЭГДЭВ
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт цахим хуудсаараа дамжуулан ард иргэддээ хандаж хоёр сайн мэдээ дуулгая гээд дараах мэдээллийг өгөв.
Нэгдүгээрт, Засгийн газар НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 5 хувь болгоно гэлээ. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2023 оны 10-аар сард НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал гаргаж, уг саналыг D-Parliament-д зургаахан хоногт 105 мянган иргэн дэмжсэн. Гэвч тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй. Харин одоо Ерөнхий сайдын хувиар энэ санаачилгаа дахин гаргаж, хэрэгжүүлэхээр үе шаттай ажиллаж эхэлжээ.
Ерөнхий сайдын дуулгасан хоёр дахь сайн мэдээ нь, 2026 оны улсын төсвийн төсөлд иргэд олон нийтийн саналыг авч эхэллээ. Иргэд И-Монголиа апп болон 11-11 төвөөр дамжуулан ирэх оны төсвийн төсөлд саналаа өгөх боломж бүрдүүллээ. Ийн улсын төсвийг хаана, юунд зарцуулахыг ард түмэнд ил тод болгож байна гэв.
ДУУЧИН С.ЖАВХЛАН АРДЫН ЖҮЖИГЧИН, ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛЛОО
Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн мягмар, лхагва гарагт боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт очиж, тус аймгаас төрсөн, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алдар гавьяатнуудыг төрийн дээд одон медаль шагналаа.
Увс аймгийн харьяат дуучин, гавьяат жүжигчин С.Жавхланг Ардын жүжигчин, үндэсний бөхийн Дархан аварга Н.Батсуурийг гавьяат жүжигчин цолоор шагнав. Мөн түүхт 100 жилийн ойн баяр наадмаар нь Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ ҮЗҮҮРЛЭВ
Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тус аймгаас төрсөн энэ цагт барилдаж буй гурван аварга тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглов.
Бөхийн барилдааны тавын даваанд үндэсний их баяр наадамдаа дээгүүр барилддаг бөхчүүд тунаж үлдсэн, чансаа өндөр, бай шагнал ч өндөртэй барилдаан боллоо. Барилдааны долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурь улсын гарьд Ө.Бат-Оршихыг амлаж, аварга П.Бүрэнтөгс улсын заан Б.Бат-Өлзийтэй учраа таарлаа.
Үзүүр, түрүүнд Дархан аварга Н.Батсуурь заан Б.Бат-Өлзий нар үлдэж, аварга давлаа. Түрүү бөхийг LEXUS-600 маркийн төмөр хөлгөөр, үзүр бөхийг гурван өрөө орон сууцаар шагнав.
ХЭНТИЙ, АРХАНГАЙ АЙМАГТ ОРСОН ХҮЧТЭЙ САЛХИТАЙ ААДАР, МӨНДРИЙН УЛМААС БАГАГҮЙ ХОХИРОЛ УЧИРЛАА
Өнгөрсөн даваа гарагт Хэнтий аймгийн төв Чингис хотод хүчтэй аадар бороо, том нь тахианы өндөгний чинээ мөндөр оржээ. 10-аадхан минут үргэлжилсэн аадар, мөндрийн улмаас айлуудын тарьсан ногоо цохигдож, автомашины шил хагарах зэргээр багагүй хохирол гарчээ.
Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумд 7-р сарын 30-ны 18.36 цагаас 19.24 цаг хүртэл хүчтэй салхитай аадар бороо, мөндөр оржээ. Хүчтэй салхи, аадар борооны улмаас 18 өрхийн 21 гэр нурж ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан байна.
Наймдугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.