Уул уурхайн "MINING EXPO 2026" үзэсгэлэнд "Таван Богд Солюшнc" ХХК компани Dell, Axis, Xerox зэрэг дэлхийд тэргүүлэгч брэндийн дэвшилт технологи, шийдлүүдийг танилцуулан оролцлоо.

Тус компанийн хувьд энэхүү оролцоо нь уул уурхайн салбарын байгууллагуудтай шууд харилцаа холбоо тогтоох, технологийн хэрэгцээ шаардлагыг бодитоор тодорхойлох чухал боломж болсон байна.
Үзэсгэлэнгийн үеэр тэд сервер, дата төвийн шийдэл, ухаалаг хяналтын систем, хэвлэлийн дэвшилтэт технологийг нэг дор танилцуулж, салбарын дижитал шилжилт, аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг онцолсон юм.

Мөн энэ удаагийн үзэсгэлэнд эрт илрүүлгийн "Нура төв" хамтран оролцсон нь онцлог байж эрүүл мэндийн эрт илрүүлгийн ач холбогдлыг уул уурхайн салбарын ажилтнуудад таниулах, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл хүргэхэд чиглэв.
Энэ нь байгууллагууд ажилтнуудынхаа эрүүл мэндэд илүү анхаарах шаардлагыг давхар сануулсан ач холбогдолтой байлаа.
Үзэсгэлэнд оролцогчдын зүгээс технологийн нэгдсэн шийдлүүдийг практикт нэвтрүүлэх сонирхол өндөр байгааг илэрхийлж байв.
"MINING EXPO 2026"-д оролцсоноор "Таван Богд Солюшнc" ХХК уул уурхайн салбар дахь дижитал шийдлийн нийлүүлэгчийн байр сууриа бататгаж, цаашид инновацад суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллах юм.