gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Бямбасүрэнд оноосон ялыг хүндэдсэн гэж үзвэл С.Батдөлийг эргэн санацгаая

Г.Тэгшсүрэн
Нийгэм
1 цаг 58 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр (2026.04.14) Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноосон шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэх хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд өрнөж байна. Тэр ямар гэмт хэрэг үйлдсэн, түүнд яагаад олон жилийн хорих ял оноосныг шүүгчийн танилцуулсан шийтгэх тогтоолд үндэслэн дор тайлбарлав.

Шийтгэх тогтоол: (Бичлэгийг ЭНД-ээс үзэх боломжтой)
  • Шүүгдэгч Л.Бямбасүрэнг улстөрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд их хэмжээний хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон (Эрүүгийн хуулийн 22.4-3 дугаар зүйл)
  • Албан тушаалтан албаны бүрэн эрх, чиг үүргийг урвуулан ашиглаж энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таваас дээш жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн, түүний эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд (Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3 дугаар зүйл) тооцов.

Иймд түүний нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, их хэмжээний хахууль авсан гэмт хэрэгт нь 12 жилийн хорих ял, мөнгө угаасан гэм бурууд нь нэг жилийн хорих ял, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жилээр тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Л.БЯМБАСҮРЭНД ХҮНД ЯЛ ОНООСОН УУ?

Шүүгч хуульд байхгүй хүнд ялыг түүнд дур зоргоор оноосон мэт сэтгэгдлийг цахим сүлжээнд хуваалцжээ. Хуулиас харвал:

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах
3. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6-2.1 дугаар зүйл. Мөнгө угаах
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаас 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр баталсан. Уг хууль 2023 оны нэгдүгээр 21-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Ингэснээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах өөрчлөлтүүд орсон.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт /Хахууль авах гэмт хэрэг/:

  • Хахууль авах гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4 дүгээр зүйл/, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах /Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл/ гэж субъектээр нь ялгаж, оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулсан.
  • Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлж, энэхүү нэмэгдэл ялыг зарим гэмт хэрэгт бүх насаар нь нь оногдуулахаар хуульчлав.
  • 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар оногдуулж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгон чангатгасан.

ХУУЛЬ ЗӨВХӨН Л.БЯМБАСҮРЭНД Л ҮЙЛЧИЛСЭН ҮҮ?

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл

Нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн жил буюу 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.4 дэх заалтыг үндэслэн С.Батдөлд ял оноосон нь олны анхаарлыг татаж байв.

Эргэн сануулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөлийг нийтийн албан тушаал /Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга/ хашиж буй хугацаандаа 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан, хахууль авсан мөнгөөрөө гурван объект худалдан авч мөнгө угаасан.

Мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад хийгдсэн нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт 12 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

С.Батдөлөөс ялгаатай нь Л.Бямбасүрэн авлигын гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж шүүх дүгнэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хахууль авсан хэрэгт найман жил хорих ял оногдуулсныг долоон жил, мөнгө угаах гэмт хэрэгт хоёр жил хорих ял оногдуулсныг 1 жил болгон өөрчилж, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт оногдуулсан хоёр жил хорих ялыг хэвээр үлдээж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн билээ.

Шүүхээс өчигдөр ял сонссон Л.Бямбасүрэнгээс ялгаатай нь С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял оноож байв. Харин Л.Бямбасүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн 22.4.3 буюу нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай гэмт хэрэг үйлджээ.

Өөрөөр хэлбэл С.Батдөлөөс ялгаатай нь Л.Бямбасүрэн авлигын гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж шүүх дүгнэсэн байна. 

Л.БЯМБАСҮРЭН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.4.3 ДАХЬ ЗААЛТААР ЯЛ СОНСОЖ БУЙ ЭХНИЙ Ч, СҮҮЛИЙН Ч ХҮН БИШ 

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн

АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга (тухайн үеийн) Л.Бямбасүрэнг одоогоос гурван жилийн өмнө анх (2024.09.16) баривчилж байв. Прокуророос хэргийг нэг жил гаруйн хугацаанд шалгаж дуусаад 2025 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжсэнээс хойш хэргийг нэг жилийн дараа өчигдөр шийдлээ. Энэ бол зөвхөн анхан шатны шүүхийн тогтоол, шүүгдэгчид цаашид давж заалдах магадлалтай бас боломжтой.

Л.Бямбасүрэн Эрүүгийн хуулийн 22.4.3 дахь зүйл ангиар, арав гаруй жилийн ял сонсож буй анхны хүн биш бас сүүлийн биш. Учир нь энэ зүйл ангиар хуулийн байгууллагад шалгагдаж буй улс төрд нөлөө бүхий этгээдүүд цөөнгүй байгаа. 

Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусаад прокурорын байгууллагад энэ 7 хоногт шилжүүлсэн.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шалгаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан