gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“ТҮЦ дотор хөнгөнөөр бие засаж ундааны саванд хадгалсан зөрчил илэрч байсан”

Л.Амарцэцэг
Нийгэм
2025-04-16
493
Twitter logo

Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ. Хяналт шалгалтын үеэр дотроо ариун цэврийн өрөөгүй учир хөнгөнөөр бие засаад ундааны саванд хийгээд тавьсан байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. 

Түүнчлэн нэг автобусны буудал дээр 10 гаруй ТҮЦ байрлуулж, явган хүний зорчих боломжийг хязгаарласан тохиолдол ч гардаг байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагаас тодрууллаа.

Тэрээр "ТҮЦ-ний асуудлыг судалж үзэхэд нэг хүн 5-6 ТҮЦ эзэмшдэг тохиолдол цөөнгүй байна. Бараг бүх автобусны буудалд ТҮЦ-үүдээ байрлуулчихсан. Тэнд ажиллаж буй худалдагчдаас асуухад ихэнх нь ТҮЦ-ийг сарын 1-2 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг гэж хэлж байв.

Гэвч эдгээр ТҮЦ-үүд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байна. Зарим нь ТҮЦ дотроо унтаж, хоол хийж иддэг. Түүнчлэн, өнгөрсөн жил хийсэн шалгалтын үеэр ундааны саванд хөнгөнөөр бие засаж, хадгалсан зөрчил ч илэрч байсан.

Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд боломжийн санал тавьж байгаа.

Хамгийн чухал нь, ТҮЦ-үүдийг буулгах нь иргэдийн тав тухтай, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд боломжийн, зохистой хувилбаруудыг санал болгож байгаа. Жишээлбэл, “Нарантуул” болон хүнсний захуудын лангууны түрээсийг жилийн хугацаанд төлөх, эсвэл тэднийг байнгын ажлын байраар хангах гэх мэт шийдлүүдийг санал болгож байна.

-Түрээсийн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх гэж байгаа юм уу?

-Үгүй. Уг асуудлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэхгүй.. Бид зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан