gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: "Эрэгтэй, эмэгтэй удирдах ажилтны хэн нь итгэлтэй вэ" гэхэд эмэгтэйд итгэхгүй гэжээ

Б.Азбаяр
Улс төр
2023-05-18
150
Twitter logo

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх шаардлагатайг олон жил ярьсан ч дорвитой үр дүнд хүрдэггүй.
 
Хүний эрхийн үндэсний комиссоос “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал”-ын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилтийг үнэлэх судалгаа хийжээ. Судалгааны дүнг парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд  танилцуулав.  

Судалгаанд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 527 төлөөлөл, улс төрийн албан тушаалтан оролцсон байна. Тэдний 48 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэйчүүд байжээ.  

Монгол Улс дөрвөн удаа Үндсэн хуулийг шинэчлэн батлахдаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байхаар хуульчилсан. Мөн НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх”-ийн тухай конвенцод 1981 онд нэгдсэн юм.  

Уг конвенц нь эмэгтэйчүүд аливаа алагчлалгүйгээр эрэгтэйчүүдийн адил улс төрд эрх тэрш оролцох тухай юм. Тухайлбал бүх сонгуульд саналаа өгөх, бүх шатны байгууллагад сонгогдох, төрийн алба хаших, үндэсний хууль тогтоомжийн дагуу төрийн бүх үүргийг гүйцэтгэх эрхтэйг баталгаажуулжээ.  

Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдал”-ын 2022 оны тайланд Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексээрээ 146 орноос 70 дугаарт жагссан. Мөн улс төрийн эрх мэдэл, оролцооны үзүүлэлтээр 113 дугаарт эрэмбэлэгдсэн байна.  

Манай улсын нийт сонгогчдын 51 хувь эмэгтэйчүүд, сонгуулийн оролцооны идэвхтэй хэсэг. Гэвч одоогоор УИХ-д ердөө 17 эмэгтэй гишүүнтэй байгаа нь дэлхийн дунджаас долоон хувиар бага юм.  

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Эмэгтэйчүүд улс төрд идэвхтэй оролцдог ч  шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй байна.   

Манай улсад эрх тэгш байдал, шударга ёсыг хангах талаар зохицуулсан 81 хууль хүчин төгөлдөр мөрддөг. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд эрэгтэй, эмэгтэйчүүд нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, баялгаас тэнцүү ашиг хүртэх нөхцөлийг хангана гэж тусгасан. Гэвч эдгээр хуульд “үүрэг болгосон, хориглоно” гэснийг зөрчвөл хариуцлагыг зарим хуулиар тодорхой заагаагүй. Хариуцлага, шийтгэл нь тодорхой бус хэн, хэрхэн ямар хариуцлага оногдуулах тухай зохицуулаагүй тул  одоогийн сөрөг үр дагаврууд бий болсон.  

Мөн бүх шатны сонгуульд нэр дэвшихэд, сурталчилгаанд зориулах  намын санхүүжилтийг хүйсээр ялгаварлан, эмэгтэй нэр дэвшигчдэд бага хуваарилдаг. Эмэгтэйчүүдийн албан тушаал ахихтай холбоотойгоор бэлгийн дарамт маш их” гэв.  

Улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25-30 хувиас доошгүй байхаар тусгажээ.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа “Улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд хүйсийн ялгаатай байдлын суурь шалтгааныг арилгах бодлого төлөвлөх, зөрүүтэй үзүүлэлтийг багасгах, салбар дундын зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ. Улс төрийн намууд дүрэм, бодлогодоо эмэгтэйчүүдийг дэмжсэн заалт тусгадаг. Гэсэн ч жендэрийн хэвшмэл ойлголтоос болж ялгаварлан гадуурхалт арилдаггүй. Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг тодорхой тусгасан ч нэр дэвших хүн цөөн. Шалтгаан нь намууд эмэгтэйчүүдийг зохион байгуулалт, гүйцэтгэх түвшинд ажиллуулах эрмэлзэлтэй. Аливаа сонгуульд нэр дэвшүүлэх, улс төрийн албан тушаалын томилгоонд эрэгтэйчүүдэд давуу байдал олгодог.  

Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд эрэгтэйчүүд давуу эрх эдэлдэг. Хүйсээр нь шууд ялгаварлан гадуурхаж буй хүний эрхийн зөрчил юм. Өөрөөр хэлбэл намаас нэр дэвшүүлсэн ч сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо цөөн байдаг нь квотыг хадгалах хэлбэрээр нэр төдий хэрэгжүүлж байна. Төрийн өндөр албан тушаалд нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг цахим орчинд доромжлох, ялгаварлах, нэр төрд нь халдах хандлага их. Мөн эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд  хатуу шаардлага тавьдаг нь эмэгтэйчүүдийн улс төрд оролцох зоригийг мохоодог.  

Иргэд, олон нийтийн жендэрийн хэвшмэл хандлагыг өөрчлөх, таниулахад чиглэсэн сургалт, судалгаа, нөлөөллийн ажил дутагдаж байна. Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд холбогдох төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн радио, телевизээр тогтмол сурталчлах хэрэгтэй байна” гэлээ.  

ОЛОН НИЙТИЙН ХАНДЛАГА БА СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ

Судалгаанд оролцогчдоос удирдах ажилтнаар ажиллабал эрэгтэй, эмэгтэйгийн хэнд нь итгэлтэй вэ гэдгийг тодруулжээ. Эрэгтэйд ерөнхийдөө итгэлтэй гэсэн 50 хувь, мөн бүрэн итгэлтэй гэсэн 41 хувь байхад эмэгтэйд огт итгэхгүй, ерөнхийдөө итгэхгүй гэж хариулжээ. Иймд эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах хүсэлгүй гэж дүгнэсэн аж.  

                                                        УИХ-Д ДАРААХ САНАЛЫГ ӨРГӨН БАРЬЖЭЭ

  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Монгол улсын сонгуулийн тухай, аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хууль сонгуульд нэр дэвших хүйсийн төлөөлөл 50:50 байхаар хуульчлах  
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зөрчлийн тухай хуульд тусгах.  
  • Улс төрийн намын тухай хууль жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг биелүүлээгүй тохиолдолд улс төрийн намын хүлээх хариуцлагыг холбогдох процессын хуульд тусгах  
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтад “улс төрийн ба удирдлага албан тушаалд эрэгтэй, эмэгтэй хүний тэнцвэртэй төлөөллийг хангах зорилтыг хэрэгжүүлэх”. Мөн зүйлийн 7.2.3 дахь заалтад “тодорхой салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгах арга хэмжээ авах, тэгш байдал, нөлөөллийг тэнцвэржүүлэх эсхүл тогтоох” гэж заасны дагуу улс төрийн шийдвэр гаргах түвшин, оролцоог дэмжих зорилгоор тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  • УИХ-д жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж ажиллах  
  • Эмэгтэйчүүдийг алагчлах буюу хэлбэрийг устгах тухай конвенцын Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах  
  • Төрөөс улс төрийн хүрээн дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх цогц арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлэх  
  • Сонгуулийн ерөнхий хорооноос жил бүр сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажилд төсөв тусгах. Зорилтот бүлэгт тохирсон шинэлэг сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулах хөрөнгө төсөвлөх.
  • Улс төрийн намын тухай хуулийн 10 дахь зүйлийн “төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг” хэсэгт эмэгтэй нэр дэвшигчийг сонгуульд нэр дэвшүүлж, сонгогдсон суудлын тоогоор төрөөс санхүүгээр дэмжих. Улс төрийн намаас эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлээгүй бол төрөөс олгох санхүүжилтийг бууруулах зэргээр эмэгтэйчүүдийг тусгайлан дэмжсэн зохицуулалтыг тусгах  
  • Сонгуулийн зардлын эцсийн тайланг бүхэлд нь ил болгохыг холбогдох хууль тогтоомжид тодорхой зааж хэрэгжилтийг хангах 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан