gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч буюу амташсан хэрээ арван гурав эргэх нь

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
2023-11-02
24
Twitter logo

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад “бүрэн эрхт төлөөлөгч” буюу БЭТ томилдог нь бараг хэвийн үзэгдэл боллоо. Анх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ – ээс эхэлсэн энэ жишээ одоо бусад төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд дээр удаа дараа давтагдах болов.

Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжуудад “онцгой дэглэм” тогтоож “бүрэн эрхт төлөөлөгч” томилох эрх хэмжээг Засгийн газарт олгосон агуулгатай зохицуулалт огтоос байхгүй.

Тэгэхээр, “Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилох нь үнэхээр хууль зүйн үндэслэлтэй юу?”, “Засгийн газар энэ онцгой дэглэм, БЭТ гэгчийг дахин дахин гаргаж ирж буй нь ямар шалтгаантай байж болох вэ?” гэх зэрэг олон асуулт гарч ирж байгаа юм.

Холбогдох албаны хүмүүс онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж буй шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага хурлаас баталсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль” – ийг баримталж буй гэж тайлбарладаг.

Уг хуулийн 1 – р заалтад “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай.” гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл, одоогийн Засгийн газар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг газруудад онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах шаардлага үүссэн бөгөөд тус 1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль” - ийг одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа учир хуулийн 1-р заалтыг үндэслэн онцгой дэглэм тогтоон, БЭТ томилж буй гэж тайлбарлаж байна.

Угтаа бол хууль зүйн талаасаа 1991 оны тус хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, мөн хүчингүй болсонд тооцогдох хууль гэж харагдаж байна. Учир нь:

Нэгдүгээрт:

1991 оны тус хуулиар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгосон байдаг. Харин, 1992 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хавсралт хууль” – ийг Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралтаар баталжээ. Уг Хавсралт хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.” болохыг мөн тусгаж өгсөн байна.

Цаашилбал, энэхүү Хавсралт хуулийн Нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хуралаас шинэ Засгийн газар байгуулагдсанаар БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болохоор хуульчилсан байна. Үүний дагуу, 1992 оны долоодугаар сард Улсын Их Хурлаас П.Жасрайг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилон, мөн оны наймдугаар сард Засгийн газрын гишүүдийг томилсноор “шинэ” Засгийн газар байгуулагдаж, БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсон байна.

Нэгэнт БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсон буюу БНМАУ-ын Засгийн газар гэж байхаа больсон учир БНМАУ-ын Засгийн газарт тусгайлан олгосон аливаа эрх хэмжээ, “онцгой эрх” нь мөн адил хүчингүй болох учиртай.

Хоёрдугаарт:

БНМАУ-ын бүрэн эрх дуусгавар болохтой зэрэгцэн түүнд олгосон аливаа эрх хэмжээ мөн дуусгавар болохоос гадна 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар тус 1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль” нь бүхлээрээ мөн хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуульд зааснаар Үндсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байсан аливаа хууль нь Үндсэн хуульд харшлахаар бол хүчингүй болох агуулгыг тусгажээ.

Хавсралт хуулийн холбогдох хэсэг:

Тавдугаар зүйл. Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх

1. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

3. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.

1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэд, хэдэн үндэслэлээр Үндсэн хуульд харшилсан гэж үзэхээр байна.

Юун түрүүнд тус БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар БНМАУ-ын Засгийн газар нь онцгой дэглэм тогтоосон бол онцгой дэглэмийн талаар, мөн түүний хэрэгжилтийн явцыг сар бүр БНМАУ-ын Бага Хуралд тайлагнах үүрэгтэй байжээ.

Гэтэл 1992 оны Үндсэн хууль батлагдаж, улмаар анхны ардчилсан сонгуулиар Монгол Улсын Их Хурал байгуулагдсанаар БНМАУ-ын Бага Хурал бүрэн эрх дуусгавар болж, ийм байгууллага Монгол Улсад байдаггүй болсныг энд дурдах нь илүүц биз. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь бодитоор хэрэгжих боломжгүй хууль болсноор Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх зарчимд харшилсан хууль болж байгаа юм.

Ийнхүү бодитоор хэрэгжүүлэх боломжгүйгээс гадна БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн холбогдох зохицуулалт, тэдгээрийн агуулга нь ч мөн Үндсэн хуульд харшилсан шинжтэй байна.

Тухайлбал, тус хуулийн 1-р заалтад “... тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр ... тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд ханалтад авч ...” гэсэн хэсэг байна.

Энд зааснаар БНМАУ-ын Засгийн газар нь “өмчийн хэлбэр” хамаарахгүй буюу төрийн эсвэл хувийн өмч аль нь ч бай өөрийн хяналтдаа шууд авна гэжээ. Улмаар, “нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй” гэдэг нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг үгүйсгэсэн буюу зөрчилдсөн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим, аливаа хэлбэрийн өмч бүхий өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчим зэрэгт илтэд харшилсан шинжтэй байна.

Засгийн газар нь “онцгой дэглэм” гэгчийнхээ хэрэгжилтийг олон нийтэд сар бүр мэдээлдэггүй байгаад зогсохгүй онцгой дэглэмээ өөрсдийн шийдвэрээр сунгадаг.

Эндээс харвал, нэгэнт бүрэн эрх нь аль эрт дуусгавар болсон 1991 онд БНМАУ-ын Засгийн газарт олгосон эрхийг одоогийн буюу 1992 оны Үндсэн хуульд үндэслэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газарт нь өөрт олгогдсон эрх мэтээр хэрэгжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, улмаар хэсэг бүлэг улс төрчид, эрх мэдэлтнүүд өөрсдийн явцуу эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд хүчингүй болсон гэж тооцогдохуйц хуулийг хүчинтэй мэтээр хэрэгжүүлж байна гэж хардахаар.

Ийнхүү хэрэгжүүлэхдээ бүр тус хуульд заасан журмаа ч баримтлахгүй байгаа нь энэхүү хардлагыг улам бүр бататгах мэт. Тухайлбал, тус 1991 оны хуулиар бол БНМАУ-ын Засгийн газар нь “онцгой дэглэм”-ийн талаар, түүний хэрэгжилтийн талаар Улсын Бага Хурал, олон түмэнд сар бүр мэдээлж байх үүрэгтэй байна. Түүнчлэн, БНМАУ-ын Засгийн газар нь энэхүү онцгой дэглэмээ өөрсдөө сунгах эрх хэмжээгүй, зөвхөн Улсын Бага Хуралд санал оруулж, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Бага Хурал тус дэглэмийг 6 сараар сунгаж болохоор хуульчилсан байжээ.

Гэтэл одоогийн Засгийн газар нь “онцгой дэглэм” гэгчийнхээ хэрэгжилтийг олон нийтэд сар бүр мэдээлдэггүй байгаад зогсохгүй онцгой дэглэмээ өөрсдийн шийдвэрээр сунгаад явж байна.

Энэ мэт олон ноцтой асуудал дагуулсан, Үндсэн хууль, бусад хуульд илтэд харш байдлаар үйл ажиллагаа явуулж буй Засгийн газар энэ хуульд нийцээгүй ажиллагаагаа хэзээ зогсоох вэ? Амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчээр “онцгой дэглэм” нэрийн доор ямар ч хяналтгүйгээр, хууль журамгүйгээр дураараа дургиж буй Засгийн газрын энэ үйл ажиллагаа, шийдвэрт зохих байгууллагууд нь анхаарч, хянаж шалгах цаг нь болсон юм биш үү...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан