gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эм шинжлэх лаборатори, Анагаахын их сургуулийн эмийн лабораторийн шинжилгээнүүд ЗӨРЖЭЭ

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2024-04-17
8
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 01 минут
2024.04.17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор лабораториудын хүчин чадал, чанар, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэж байна.

Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж, эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь хянан хэлэлцжээ.

Өнөөдөр эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлыг хөндөж, үүний хүрээнд эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт, лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх эмийн шинжилгээ, зөрүүтэй дүгнэлтүүдийн асуудал, Монгол Улс дахь эмийн бүртгэл, уг бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил, шалгалтаар илэрсэн зөрчлүүд, хүний эмийн Зөвлөлийн үйл ажиллагаа, томилгоо, тусгай зөвшөөрөл, хилийн хяналт, энэ салбар дахь монопол зэрэг олон асуудлыг нэгтгэн шинжилнэ.

Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудсан, эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг ч хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Шинжээч дүгнэлтдээ нэг лабораторид бүх шинжилгээг хийх ёстой гэсэн ойлголтоосоо одоо салах цаг болсон. Нэг төхөөрөмжтэй ч түүнийгээ бүрэн эзэмшсэн бол тухайн лабораторид итгэмжлэл олгох нь зүйтэй. Манай улсын  лабораториудын тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь хуучирсан гэв.              

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд лабораториудад шинэчлэл хийхэд нийт 20 тэрбум төгрөг хэрэгтэй гэв.

АХБ-ны зээлээр 2013 оноос “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр” төсөл хэрэгжин, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчилж, байранд нь засвар хийжээ.

Энэ асуудлаар ДЭМБ-тай хамтран ажиллаж, тус байгууллагаас богино хугацаанд зөвлөх ажиллуулахаар болсон гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: ЭМЯ өөрийн төсөвтэй. Тэгсэн атлаа дандаа л АХБ, ДЭМБ-ын төсөл хөтөлбөрийг хүлээж байна гэх юм. Яамныхан сэтгэлгүй байна. Лабораторигүй бол хуурамч эмийг яаж салгаж таних вэ? Би төсвийн ажлын хэсэгт байсан. 5 тэрбум төгрөг суулгасан ч одоо суугаагүй гэж байна. Юу болсон бэ? Стандарт хэмжил зүйн газар өнөөдрийг хүртэл юу хийж байсан бэ” гэж шүүмжлэв. 2023 онд сайдын багцад тоног төхөөрөмж шинэчлэх зардал огт тусгаагүй. Гэхдээ энэ онд багагүй ажлууд хийнэ гэж сайд танилцууллаа.

С.Чинзориг сайд: Эрүүл мэндийн хяналтын байцаагчид манай яамны  харьяанд байдаг. Тэгсэн атлаа Стандартчилал хэмжил зүйн газар нь Шадар сайдын харьяанд байна. Ингээд хоёр салсан. Би энэ асуудлаар Шадар сайдтай ярилцаж тохирсон. Гэвч албан бичиг илгээж, энэ байгууллагын харьяаллыг дахин тогтоох гэхэд хариу өгөөгүй байна.        

Манай улсын эмийн лабораторид одоо 12 багаж бий. 2013 онд байгуулагдсанаас хойш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Эдгээрийн зарим нь эвдэрсэн. Бусад улсуудад 250 багажтай ажилладаг гэж тус лабораторийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Сонинхүү танилцуулав.  

  11 цаг 34 минут
2024.04.17

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сайд нар хоорондоо байр булаацалдаад л яваад байдаг. Хүнсний аюулгүй байдлын лабораторийн байрны талыг би авна, чи авна гэх юм. Хүнс, эмийн аль аль нь бидний амаар л ордог. АНУ-д хүнс, эмийн шинжилгээг нэг байгууллага хийдэг. Манай улс хавдраар дэлхийд тэргүүлдэг. Бид өнгөр гэхэд үр хүүхдээ эрүүл байлгамаар байна. Хоолойгоор орох эм, хүнсний чанарыг сайтар шинжилдэг, хянадаг байх нь чухал. Эрүүл мэндийн яамны удирдлагууд сэтгэлгүй ажилласан.

С.Чинзориг сайд: Үе үеийн эрүүл мэндийн яамны удирдлагууд сэтгэлгүй ажилласан гэж болохгүй. Би үүнтэй санал нийлэхгүй. Та битгий улс төрж. УИХ зарим төсвийг тавиагүй шүү. Лаборатори, хяналтын байцаагчид тус тусдаа буюу өөр өөр байгууллагад харьяалагдаж байгааг нэгтгэх нь зөв. Тогтоолын төслийг та бүхэн дэмжиж өгөөрэй. Шадар сайдтай уулзахаар за гэдэг атлаа ажил болгохгүй байна.                

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эмийн лаборатори музей шиг байж болохгүй. ДЭМБ-тай хамтран ажил хийх болсон нь сайн мэдээ. Манай салбарын засаглалд асуудал байгаа нь ил боллоо. Лабораториудыг нэгтгэх нь зөв. Үрэлгэн тогтолцооноос салъя. Худалдан авалтаа хамтдаа, нэг дор зарлаж явуулах нь зөв. Машинаа жил бүр оношлуулдаг атлаа эмийн цувралыг яагаад хянахгүй байна вэ?  Эмээс санамсаргүй түүврийн аргаар авч, шинжлэх нь зөв.          

  11 цаг 38 минут
2024.04.17

Одоо зонхилон тохиолдох өвчний эмчилгээнд түлхүү хэрэглэдэг эмийн шинжилгээний үр дүнг шинжээч танилцуулж байна. Худалдааны нэршлээр 37 эмийг сонгон, савлагааг ариун лабораторид өөрчлөн, шинжилжээ. Ингэснээр аль компанийн, ямар эм болохыг нууцалжээ. Амоксициллин, цифазолинийг иргэд түгээмэл хэрэглэдэг. Эдгээр эм шаардлага хангасан. Хоёр өөр лабораторийн дүгнэлт  хоорондоо зөрөөгүй. Үндэсний лавлагаа лаборатори болон Анагаах ухааны их сургуулийн лабораторид тус тус шинжлүүлжээ.     

Гэхдээ бусад эмийн шинжилгээнүүд зөржээ.

  11 цаг 47 минут
2024.04.17

      11 цаг 52 минут
    2024.04.17

    Шинжээч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын лаборатори, Анагаахын их сургуулийн лабораторийн ижил эмэнд хийсэн шинжилгээнүүд зөрсөн тохиолдлууд байна. Хүний эмийн зөвлөл Анагаахын их сургуулийн лабораторийн шинжилгээнд  үндэслэн, хэд хэдэн эмийн хугацааг сунгажээ.   

      12 цаг 01 минут
    2024.04.17

    Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Сонинхүү

    Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Сонинхүү: Манай ажилчид эмийг нь шинжлэх компанитай ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ баталсны дараа шинжилгээгээ хийдэг. Дараа нь ахлах шинжээч хянан баталгаажуулдаг. Чанарын шаардлага хангаагүй дээж байвал бид өөр лаборантаар дахин хянуулдаг. Энэтхэгт үйлдвэрлэсэн нүдний дусаалга химийн шинж чанарыг хангасан ч дүүргэлт хангалтгүй байсан.     

    Хүний эмийн зөвлөл шийдвэр гаргахдаа дээрх 2 лабораторийн аль нэгийнх нь шинжилгээнд үндэслэдэг байна. Иймд хоёр лабораторийн шинжилгээг харьцуулан шинжилдэггүй. Энэ асуудлыг Хүний эмийн зөвлөл дахин хэлэлцэхээр ажиллаж байна, энэ эмийн зах зээлийн багтаамжийг судална гэж Эмийн агентлагийн Чанарын хяналтын дарга асан Ш.Энхтуяа дарга хариулав.  

    АШУҮИС-ийн Эмнэл зүйн сургуулийн багш н.Норовням: Ер нь лабораторийн дүнгүүд зөрөх тохиолдол бий. Шинжилгээний хариунд тухайн ажилтны мэргэшил, хандлага, туршлага, мэдлэг 80 хувь, багаж 20 хувийн нөлөөтэй. Бид шинжилгээний дүнгээ хамгаалахад бэлэн, манай ажлын хуудас бий.      

      12 цаг 16 минут
    2024.04.17

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хүний эмийн зөвлөлийн шийдвэр гаргалтад субьектив нөлөө байна. Лабораторийн шинжилгээ улаан гэрэл асах хэмжээнд байхад Энхтуяа дарга та яагаад анхаарсангүй вэ?    

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан