gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-10-24
61
Twitter logo
Л.Амарцэцэг
61
Twitter logo
Нийгэм
2023-10-24
СУДАЛГАА: Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг Гэрэл зургийг: Envato

Дэлхий дахинаа ажлын байрны бэлгийн дарамтыг хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэрэг гэж үздэг.

Монголын эмэгтэйчүүдийн сан, Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-ын эвслээс хийсэн цахим судалгаагаар манай улсын таван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэх дүн гарчээ. Мөн уг дарамтыг эмэгтэй хүний хувцаслалт, зан үйл, ааль авираас хамааруулан ойлгох хандлага зонхилж байжээ.

Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамт гэж юу вэ?

Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Энэ хэргийн түгээмэл хэлбэрт бэлгийн агуулгатай тоглоом шоглоом хийх, хошигнол түүх ярих, хэлэх, бэлгийн харьцааны санал тавих, уулзаж болзох хүсэлтийг олон дахин тавих, биеэр ойртох, эрх мэдэл, хүч чадлаар далайлган элдэв зүйл амлах, дарамтлах, зэргээр сэтгэлээр унагаж албадах, үгээр халдах гэх мэт үйлдлүүд ордог байна.  

Тохиолдол 1: Манай хэлтсийн удирдлага өрөөндөө дуудаж, уртасгасан цагаар сууж ажиллахаас нааш дуусахгүй даалгавар өгсөн, түүнийг нь дуусгах санаатай орой сууж ажиллаж байтал, унтах хэвтэх санал тавьж, хамт саунд орж алжаалаа тайлаад ирэх үү гэсэн. Би ажлаа дуусгах хэрэгтэй, тэгээд ч гэр бүл рүүгээ яарч байна гэхэд, хөлдүү хүүхэн юмаа гэсэн. Энэ байдалд ганц би ороогүй, манайхан хэлтсийн даргын ийм занг эмэгтэй ажилтнууд бүгд мэддэг, хоорондоо ярьдаг.

Тохиолдол 2: Манай хэлтсийн дарга нурууг минь илэх, “чиний талд шүү, “янз бүрийн асуудал гарвал хэлээрэй”, “ажил хүнд байвал сольж өгөх” гэх мэтээр бэлгийн дарамтын сэдэлтэй үйлдлүүд үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөхгүй болохоор “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү” гэж утсаар ярьж, мессеж бичдэг.

Нэг удаа даргыг дуудахад би хамт ажилладаг найз эмэгтэйдээ бүх үнэнийг хэлээд дагуулаад очсон бөгөөд дараа нь тэр эмэгтэйг ажлаас халсан. Түүнээс хойш дарга надад “Энэ галзуу солиотой эмэгтэй намайг гүтгэсэн” гэдэг нэр зүүж, ажлаа хийх нөхцөлгүй болгож, хамт олонд намайг буруугаар ойлгуулсан. Намайг манай ажлынхан сонин харцаар харж, буруутгасан тул даргаас ирсэн мессежийг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн хэмээн ХЭҮК-д ирсэн гомдолд дурджээ.  

Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний комиссАжлын байрны бэлгийн дарамт нь нийгэмд ихээхэн хохирол учруулдаг хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн нэг. Энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нь байнга давтагдаж нуугдмал, далд хэлбэрээр явагддаг. 

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг “зүгээр нэг сээтгэнэсэн”, “дэггүйтсэн” гэж зөөлрүүлэн  буруутгах хандлагатай.

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг “зүгээр нэг сээтгэнэсэн”, “дэггүйтсэн” гэж зөөлрүүлэн тайлбарлаж, эрэгтэй хүн байгалиас заяасан хүч тэнхээ, эзэгнэх гэсэн хүсэлтэй, эмэгтэй хүн “сул задгай хувцас өмссөн”, “сээтэн хаясан” мэтээр буруутгаж, соёл, уламжлал, зан заншил нэрийдлээр өөгшүүлж болохгүй. Энэ нь ажил хөдөлмөр эрхэлж байхдаа бусдын эрхшээл, хүчинд автаж, нэр төр, бие сэтгэлээрээ хохирч байгаа хүмүүсийг улам хохироож, хүчирхийллийг зөвтгөсөн хариуцлагагүй үйлдэл юм.  
Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх арга зам:

  • Хийж байгаа үйлдэл чинь тааламжгүй байна. Та болино уу гэж тухайн хүнд ганцаарчлан мэдэгд
  • Хэрэв нэмэр болохгүй бол: Цаг хугацаа нөхцөл байдал, яг ямар тааламжгүй зан үйл байсан, түүнд хэрхэн хариу үзүүлснээ, гэрчүүд байвал нэрсийг нь жагсаан, зураг мессеж, и-мэйл илгээсэн бол хуулбарлан нэгтгээд тэмдэглэ, аюулгүй газар хадгал
  • Тухайн хүний дарга эсвэл ажил олгогчид мэдэгдэж, хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах
  • Хэрэв ажил олгогч арга хэмжээ аваагүй бол Хүний эрхийн Үндэсний Коммисд хандах
  • Хэн, хэзээ, хаана, юу, яагаад гэдгийг бичиж тэмдэглэн мэдэгдэхээ мартуузай.

Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний комисс

ХЭҮК-оос энэ сарын 1-ээс эхлэн Ажлын байр-Бэлгийн дарамтгүй орчин сарын аяныг зохион байгуулж эхэлжээ. Найман жилийн хугацаанд хөдөлмөрлөх эрхийн асуудлаар нийт 1044 гомдол, мэдээлэл ирснээс  ажлыг байрны дарамттай холбоотой 491 гомдол, бэлгийн дарамттай холбоотой 47 гомдол ирсэн байна.

Тиймээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн захиргааны болон албан байгууллагууд  ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, ажилтан, албан хаагчдын мэдлэг ойлголтыг сайжруулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх шаардлагатайг онцолжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан