“Александр Македонский арми бүрдүүлэхдээ элсэхээр ирсэн эрсийг нэгэн сорилттой нүүрэлдүүлдэг байжээ. Тэдний өмнө жад барьж, мөн жадлах гэж байгаа мэт дүр эсгэдэг байж. Ингэхэд зармынх нь нүүр улайж байсан бол өөр нэгнийх нь нүүр хувхай цайж байсан байна. Улмаар нүүр нь цав цагаан болсон тэдгээр эрсийг өөрсдийнхөө эгнээнд элсүүлээгүй бол улайсан хүмүүсийг армидаа нэгтгэж байж.
Тэд яагаад ийм үйлдэл хийснээ мэдэхгүй ч гэсэн маш ач холбогдолтой байсан гэдэг. Үүний хариултыг “Сэтгэцфизиологи” номоос авах боломжтой” хэмээн эл номын зохиогч Н.Е.Ивановна ярив. Тэрбээр үргэлжлүүлэн “Сэтгэцфизиологийн шинжлэх ухаан нь хүнийг төрөхөөс үхэх хүртэлх физиологийн асуудлыг судлахын сацуу хүнээс гардаг хариу үйлдлүүд яагаад бий болж байгааг судалдаг.
Хүний илэрхийлдэг хариу үйлдэл буюу яагаад инээв, яагаад уйлав, яагаад энэ үйлдлийг хийв ээ гэх асуултад хариулт авахын тулд дээрх механизмыг судлахаас өөр аргагүй юм. Сэтгэцфизиологийн тухай ойлголтыг хүн бүхэн мэдэх ёстой л доо. Ялангуяа сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчид, эмч нар энэ талаар маш сайн мэдэх ёстой.
Хүн яаж эрүүл амьдрах вэ? Эрүүл амьдралын хэв маяг гэж юу вэ? Сэтгэлзүй эрүүл байна гэж юу юм бэ? гэх зэрэг хүний дотоод гадаад олон талт хүчин зүйлийг сэтгэцфизиологийн үүднээс судлаад хэрхэн чанартай амьдрах вэ? гэдэгт хариулт өгдөг. Өгсөн хариултууд нь энэ номд бий” гэлээ.
Энэ хүн бол ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герцений нэрэмжит Сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн профессор, доктор (Sc.D) юм. Түүний хэвлүүлсэн уг сэтгэл судлалын сурах бичгийг монгол хэлээр орчуулах зөвшөөрөл авч хэвлүүлэн өнөөдөр нээлтээ хийв. Эл салбарын эрдэмтэн багш нар сайн сурах бичигтэй болж байгаадаа талархаж байв. Учир нь “Хэдий энэ шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэдэг ч манай улсад ашиглаж байгаа сурах бичиг дулимаг, багш нар ч өөрсдөө сайн ойлгох гэж уддаг байсан” гэж онцолсон юм.
Тус номыг монгол хэлэнд хөрвүүлсэн Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхмаа, Сэтгэл судлалын магистр (M.A) А.Тэгшжаргал нар яагаад энэ сурах бичиг бидэнд хэрэгтэй тайлбарлалаа.
Б.Энхмаа “Аливаа нийгэм хэр хэмжээний хөгжилтэй вэ гэдэг нь нийгмийн сэтгэлзүйгээр нь илэрч байдаг.
Манай нийгмээс ажиглагддаг жишээг дурдъя. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байхдаа гадаад орчноос мэдэрсэн, ойлгосон мэдээллээр нийгэмд хэн болох вэ гэдэг нь тодорхойлогддог. Гэтэл эмэгтэйг жирэмсэн байхад, хүүхэд ярихгүй юм чинь гээд хэлд орох хүртэл хажууд нь элдэв муу муухай зүйлсийг ярьсаар байгаад хүүхдийн хөгжилд асар их сөргөөр нөлөөлдөг. Мөн ойлгохгүй юм чинь гээд хүүхдийнхээ дэргэд хачин жигтэй үйлдэл хийдэг байх жишээтэй. Ингэж төлөвшсөн хүмүүс ирээдүйн нийгмийг бүрдүүлнэ шүү дээ.
Шинжлэх ухааны үндэслэлтэй, сүүлийн үеийн мэдээ мэдээллээр баялаг энэ номоос зөвхөн сэтгэл судлалын салбарынхан биш бүх салбарын мэргэжилтнүүд сонирхсон асуулт бүрийн хариултаа авах боломжтой” гэв.
Александр Македонскийн үеэс буюу нэлээн эрт цагт үүссэн гэх сэтгэцфизиологийн шинжлэх ухааны ололтуудаас хөгшрөлтөөс сэргийлэх жорыг шигшиж уг номд бичжээ.
Н.Е.Ивановна “Өөрийнхөө залуу сайхан байдлыг хэрхэн хадгалах вэ гэх асуудлын хүрээнд хөгшрөлтийн сэтгэцфизиологийг тайлбарласан. Нөгөө талаас 85-аас дээш насны хүмүүс альцхаймерийн өвчин тусах хандлагатай байна. Ойр зуурын хийж байгаа зүйлээ мартах жишээний. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд, сэтгэлзүйгээ хэрхэн эрүүл байлгах вэ гэдгийг тайлбарласан. Би 70 настай. Хөгшрөх үед тусаж болох олон өвчнөөс сэргийлэхийн тулд үргэлж залуугаараа байгаа шүү гэж бодож амьдардаг. Үүний тулд өдөр бүр сэлдэг.
Хөгшрөхгүй байхад хөл эрүүл байх ёстой. Мөн гадаад үзэмж сайхан байх ёстойг мартаж болохгүй. Тиймээс гадаад үзэмждээ анхаарч, маш их дасгал хөдөлгөөн хийгээрэй. Үсрээд л бүжиглээд байх хэрэгтэй. Аливаа зүйлийг эергээр харж, эергээр сэтгээрэй. Түүнчлэн аливаа асуудлын өмнө “Миний оролцоотой шийдэх асуудал уу, үгүй юу гэдгийг маш сайн ялгаж, мэддэг байх ёстой” хэмээн онцоллоо.
Тус номыг МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимд хандаад авч болох аж.