Японы Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт улам нэмэгдсэнээр иений ханш чангарлаа. Энэ нь экспортлогч компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж, даваа гарагт “Topix” индексийн уналт гурван хувь давсан байна. Технологийн компаниудын хувьцааны ханш буурсан нь уналтад нөлөөлжээ.
Даваа гарагийн 13.00 цагийн байдлаар “Topix” индекс 3.1 хувиар унаж, 2642 нэгж хүрсэн бол “Nikkei” индекс мөн л гурван хувиар буурч, Азийн хөрөнгийн захад уналтаараа тэргүүллээ.
Японы Төв банк бондын өгөөжийн муруйтай холбоотой хөтөлбөрөө цуцлахаар хэлэлцэж байна гэсэн мэдээлэл гарснаар тус банк гуравдугаар сарын 18-19-нд болох хурлаараа бодлогын хүүгээ өөрчилнө гэсэн хүлээлт улам нэмэгдээд байгаа юм.
Мөн энэ онд цалингийн өсөлт төсөөлж байсны дагуу өндөр байгаа тул мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэх бодлого тодорхойлогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрсөн оны IV улиралд Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.4 хувиар өсөж, уналтаас зайлсхийснийг танилцуулаад байсан юм. Үүнд бизнесийн зарцуулалт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.