gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байгаа тул эрхзүйн орчныг сайжруулна

Б.Чимэг
Улс төр
2023-08-29
0
Twitter logo

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, Тусгай хамгаалалттай газрын талаар хариуцсан байгууллагууд танилцуулга хийв.  

Монгол Улсын Засгийн газар анх удаа нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зам, түүний стандартыг сайжруулахад анхаарч буй. Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцсан агентлаг байгуулах төслийг тус хуралдаанд танилцууллаа.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу  газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болсны дараа газар олголт хийх ёстой”. Тиймээс манай яамнаас энэ оны эхнээс газар олголт огт хийгээгүй. Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн гаргасны дараа газар олгох, тэр хүртэл өмнө олгосон газруудыг цэгцлэх ажлын хүрээнд Горхи-Тэрэлж, Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд 1000 га газрыг цуцлах арга хэмжээг өнөөг хүртэл авч байна. Мөн сав газрууд болон үерийн ам дахь газар олголтуудыг цуцлах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ. Танилцуулгуудтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал солилцлоо.

“Асуудлаа танилцуулж, хэлэлцэж нэгдсэн дүгнэлтэд хүрэх нь чухал. Тэгж байж Засгийн газар, УИХ-ын түвшинд нэгдсэн дүгнэлт, ойлголттой болно. Өнөөдөр газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байна. Цаашид эрхзүйн орчныг сайжруулах, нэгдсэн төлөвлөлт хийх, эрдэмтэн судлаачдаа сонсох, олон улсын байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан ажиллах, олон улсын экспертүүдтэй хамтрах шаардлагатай”-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулах, газар олголтыг зогсоосон шийдвэр хэт удаан үргэлжилж болохгүй. Иймд геодиз зураг зүйн газар ерөнхий  төлөвлөлтөд орсон газруудыг олгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар өгсөн олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

Үндэсний хороо байнгын ажиллагаатай Ажлын албатай байхаар боллоо гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан