Энэ оны I улиралд "Contemporary Amperex Technology" (CATL) компанийн автомашины борлуулалт буурсан ч цахилгаан автомашины цэнэг хураагуурын нийлүүлэлт нь нэмэгдсэнээр тайлант хугацаанд ашиг нь өссөн байна.
Тус компанийн цэвэр ашиг оны эхний улиралд долоон хувиар өсөж, 10.5 тэрбум юань хүрснийг даваа гарагт мэдээлжээ. Энэ нь 2021 оны III улирлаас хойших дээд үзүүлэлт боллоо.
"Contemporary Amperex Technology" компанийн үйл ажиллагаа ашигтай гарсан нь өндөр хөгжсөн технологи ашиглаж байгаа болон үйлдвэрлэлийн хэмжээтэй нь холбоотой аж. Тус компанийн зардлын удирдлага төсөөлж байснаас хамаагүй сайн байгааг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Жоанна Чен онцолжээ.
Оны эхний улиралд Сар шинийн баярын улмаас БНХАУ-д автомашины борлуулалт хамгийн их буурдаг байна.
М.Цацрал