МУИС-ийн Байгалийн шинжлэх ухааны тэнхимийн эрдэмтэн багш нарын оюуны бүтээл болох номуудыг цахимд хөрвүүлж, үнэ төлбөргүйгээр олон нийтэд хүргэх боломж бүрдүүлжээ.
Тодруулбал, МУИС нийгмийн хариуцлагын хүрээнд шинжлэх ухааны суурь мэдлэгийн ном, сурах бичгүүдийг нийтэд түгээх зорилгоор “Нээлттэй сурах бичиг” төслийг санаачлан хэрэгжүүлсэн аж. Төслийн хүрээнд нийт 23 номыг “M Plus” цахим платформд байршуулжээ. Тус платформын тусламжтайгаар манай орон төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс, хэн ч унших боломжтойг онцлов.
Ном бүтээлүүд цахимд шилжсэнээр олдоц тааруу, ховордсон сурах бичгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, сурлагын чанарыг ахиулах өндөр ач холбогдолтой ажээ.
МУИС-ийн, ШУС-ийн Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргих “Манай салбар сургууль гурван сайн мэдээтэйгээр хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна. Нэгдүгээрт МУИС-ийн физикийн ангид нүд нь гэрэлтсэн, эрдэм номын тэмүүлэлтэй 60 оюутан элслээ. Хоёрдугаарт манай залуу үеийнхэн хойч үеэ бодсон сайн төсөл хэрэгжүүлж байна. Гуравдугаарт үе үеийн ахмад багш нарын маань оюун ухааны ундаргыг ард түмэндээ хүртээх боломжтой боллоо. Энэ үйл явдалд зохиогч, уншигч миний зүгээс маш их талархаж байна.
Өөрөөр хэлбэл манай сургуулийн 80-н жилийн түүхэнд бий болсон эрдмийн өвийг нийтэд нээлттэй болголоо. Энэ нь их ховор завшаан.
Аливаа эрдмийг түгээхэд үржигдэж байдаг жамтай. Үржихийн хэрээр эрдэм боловсрол арвижиж, нягтрах учиртай юм. Бид энэ бололцоог үзэх өдөртэй учирлаа.
Физикийн чиглэлээр ерөнхий боловсролын сурагчдад зориулсан ном их хэвлэгддэг. Харин их, дээд сургуулийн түвшний ном цөөн. Аливаа номын мэдлэг, агуулга өндөр түвшнийх болохын хэрээр уншигч цөөрч, зах зээл нь багасдаг. Тиймээс л шинжлэх ухааны чухал ном цөөн тоогоор хэвлэгддэг. Үгүй бол эрдэмтэд маань өрөнд орно шүү дээ.
Шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутан залууст хамгийн хэрэгтэй, чухал номын олдоц тааруу, нэг нь уншиж байвал бусад нь хүлээгээд байдаг асуудалтай байлаа.
Олон номыг зэрэгцүүлж байгаад унших сайхан байдаг. Одоогийн залууст энэ боломж бүрдлээ. Биднийг хүүхэд байхад цахим ном байсан ч болоосой гэж бодогдож байна” гэв.
Mplus компанийн гүйцэтгэх захирал Д.Батмагнай “МУИС-иас нээлттэй сурах бичиг төслийг хэрэгжүүлэхээр олон жилийн өмнөөс ярьж байсан ч үнэ төлбөргүйгээр нийтлэх тул санхүүжилт олох шаардлагатай гэж байсан. Одоо санхүүжилтийг нь шийдвэрлэсний үндсээр номууд цахимд шилжлээ.
Багш нарын бүтээлийг хуудас бүрээр нь нэг удаад үнэлж урамшуулал олгох гэрээний зохицуулалттай. Өөрөөр хэлбэл манай компани гурван жилийн хугацаагаар бүтээлийг нь түрээсэлж байна гэсэн үг.
Мөн зохиогчийн эрхэд халдах учраас орчуулгын ном бус монгол эрдэмтдийн номыг хөрвүүлж байна” гэлээ.
Номыг Mplus платформ руу нэвтрээд боловсрол, сургалт, шалгалтын материал ангиллаас хайж унших боломжтой юм.