Өнгөрч буй энэ долоо хоногийн онцлох, сонин хачин үйл явдлууд юу байв?
Оргон зайлсан гэх Ч.Сайханбилэг гэнэт ил гарав
![]()
Гэмт хэрэгт холбогдоод гадаад улс руу оргон зайлсан гэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. Сэтгүүлч Г.Лхагвадорж уг ярилцлагын нэвтрүүлгээ АНУ-ын Лос-Анжелес хотоос бэлтгэсэн байна. Нэвтрүүлэг энэ лхагва гарагт /2026.03.04/ 20.30 цагт NTV телевизээр гарав.
Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр “Шувуу” ажиллагааг 2023 онд эхлүүлж байв. Улмаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын нийт 34 хүнийг эрэн хайж байгаа хэмээн мэдээлж байлаа.
А.Амартүвшин: Эрчүүд "Мартын 8"-аар хайртай хүнээ дагуулж гараад вакцинд хамруулаарай
![]()
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдрын вакцин, эрт илрүүлгийн кампанит ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Эрчүүд "Мартын 8"-наар хайртай хүнээ дагуулж гараад вакцинд хамруулаарай. Удахгүй Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болно. Эрчүүд маань эхнэрээ, хайртай найз охиноо, хайртай үрсээ папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулаач ээ.
Хоёр хоногийн дараа л амьгүй болох “ямааны хоол” цэцэг өгч, хайраа илэрхийлснээс он удаан жил хамт байхын төлөө умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг вакциндаа хамрагдахыг уриалж байна. Эрт илрүүлэгт өрх, дүүргийн эмнэлэгтээ чөлөөтэй хамрагдаад явж болно. Вакцинд хамрагдсаны үр дүнг нь 10-15 жилийн дараа харна" гэсэн нь олон хүний анхаарлыг татав. Нийслэлээс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх кампанит ажлыг эхлүүлжээ.
УИХ-ын хоёр гишүүнд хилийн хориг тогтоов

УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татан шалгаж буй.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүргүүлжээ.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч П.Сайнзоригт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн байна. Шүүх саналыг хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлүүлэх, нэмж авах боломж олгох хуулийн төсөл боловсруулна
![]()
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын /2026.03.04/ хуралдаанд танилцуулжээ.
- 1072 хувьцаагаа худалдсан иргэдэд нэг удаа худалдан авах боломж бүрдүүлэх
- Нас барсан иргэдийн хувьцааг гэр бүл, үр хүүхдэд нь өвлүүлэх эрх олгох
- 2024 оноос хойш төрсөн 124 мянган хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх зэрэг асуудлыг тусгахаар төлөвлөсөн байна.
"Албаны нууц" хэмээж нууцалдаг байсан 894 мэдээллийг ил болгох хуулийн төсөл өргөн барина
![]()
Лхагва гараг бүр Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн барих боллоо. Энэ нь одоо үйлчилж буй хуулийн шинэчилсэн найруулга. Гол өөрчлөлт бол "албаны нууц" хэмээн нэрлэж, нууцлах шаардлагагүй мэдээллийг нуудаг байсныг хасна. 894 албаны нууц бий, эдгээр нь ил болно" гэв.
"Амьтдын өсөлтийг зохистой түвшинд барихгүй бол 5-6 жилийн дараа Богдхан уул нөхөн төлжихгүй болж болзошгүй"

Нийслэлийн уушги болсон Богдхан ууланд бугын тоо толгой эрчимтэй өсөж, ойрын 4-6 жилд 3000-4000 мянгад хүрэх эрсдэлтэй болсныг судлаачид анхаарууллаа. Учир нь бугын тоог 1900-д барьж хамгаалах нь Богдхан уулын байгалийн олон янз байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ.
Хэрэв даац хэтэрвэл зарим төрлийн өвс ургамал ургахаа больж, хүнс тэжээлгүй болсон амьтад үрэгдэх эрсдэлтэй юм байна.
Мөн дээрх асуудлаас гадна зэрлэгшсэн нохойгоор дамжсан зоонозын халдвар нийслэл рүү тархах аюул бодитой тул экологийн коридор байгуулах, популяцын зохицуулалтыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг салбарынхан онцлов.
"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурал гурав дахь жилдээ үргэлжлэв
![]()
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал (2026.03.2) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэж 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм.