gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     3.01
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -7
Зурхай
 3.01
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 3.01
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Ерөнхийлөгч хууль санаачилж, МАН хоёрдугаар бага хурлаа хийсэн долоо хоног

Б.Азбаяр
Өчигдөр
0
Twitter logo
Б.Азбаяр
0
Twitter logo
Өчигдөр

Өнгөрч буй 7 хоногт улс, эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЛАА 

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэд олон нийтийн Парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна.

Монгол Улс Парламентын засаглалтай. Парламентын дархлаа, нэр хүнд нь манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ҮАБ-д онцгой ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч үздэг. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, иргэд сонгогчдын итгэл гурав Парламентын дархлааны цөм, бүрдэл хэсгүүд юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадаг ч УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр халхавчлагдан, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

ЭТТ: 1072 ХУВЬЦААТАЙ ИРГЭДИЙН НОГДОЛ АШГИЙГ 2026.04.30-НЫ ӨДӨРТ БАГТААН ОЛГОНО 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.

1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгосон аж.

  • "ЭТТ" ХК нийт хувьцаа эзэмшигчдэдээ ₮786.6 тэрбумын ногдол ашиг тараана 
  • "ЭТТ" ХК сүүлийн 10 жилийн хугацаанд ₮2,6 их наядыг иргэдэд тараажээ 

"БИД АВЛИГЫН ИНДЕКСЭЭР НЕПАЛ, ФИЛИППИН, СЬЕРРА-ЛЕОНЕ ЗЭРЭГ УЛСЫН АРД ОРЛОО"

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Бид сүүлийн нэг жилийн дотор авлигын индексээр бид 10 байр ухарч байна. Саяхан л жагсаал цуглаан зохион байгуулж "Непалдана" гэдэг үг хэллэгтэй болсон бидний урд Непал улс авлигын эерэг үзүүлэлтийн индексээр орлоо. Мөн Филиппин, Сьерра-Леоне зэрэг улс ч бидний урд байна. Системийн авлигад нэрвэгдсэн байгааг үүнээс харж болно. Үүний цаана засаглал, төрийн өмч, авлига, шүүх шударга ёс гээд олон зүйлийн нийлбэр юм. Бид зөвхөн шүүмжлэх биш, бодит шийдвэр гаргаж Ардчилсан намын зүгээс хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.   

АН-д дотоод шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Ардчиллыг дэмжигчид үзэл санааны хувьд нэгдэх юм. АН үндэсний үүх түүх, өв соёл, бурхан шашин, уламжлалаа дээдэлдэг улс төрийн хүчин. Зарчим, үнэт зүйлд суурьтай эв нэгдлийн шинэчлэлийг бий болгоно. 

Г.ОЮУНБОЛД: МАНАЙ УЛСАД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ ЗОХИЦУУЛАЛТ БАЙДАГГҮЙ 

Хуульч Г.Оюунболд, "Монгол улсад одоогоор нийгмийн харилцааг зохицуулж байгаа 700 орчим хууль бий. Эдгээрийн 250 нь нийгмийн өдөр тутмын харилцааг зохицуулдаг. 10-15 хуульд л "ялгаварлан гадуурхалтыг хориглоно" гэсэн заалт байдаг.

Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэгт ямар арга хэмжээ авах болон хохирогчийг хэрхэн хамгаалах талаар зохицуулалт байдаггүй. Хүний эрхийн комиссын тайланд болон НҮБ-аас манай улсад “Ялгаварлан гадуурхалтын эсрэг” хуультай болохыг зөвлөсөн байдаг.

Энэ үзэгдэл нь нийтэд ил харагддаггүй. Тодорхой хүмүүс тухайн асуудлаа шийдвэрлэж чадахгүй болохоороо зориг гарган нийтэд асуудлаа ил гаргадаг. Гэтэл үүний цаана хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байгаа учраас дарамт, ялгаварлалтад өртөж байгаа юм.

Нийгмийн харилцаанд үндэс угсаа, шашин, тодорхой бүлэг, нас, хүйсийн болон бэлгийн чиг баримжаа байдлаар ялгаварлан гадуурхах, ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлэхээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байдаг" гэв.

ЭМДҮЗ-ИЙН ХУРЛААР ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 56 ТЭРБУМ, СУМЫН ЭМНЭЛЭГТ 77 ТЭРБУМЫН ЗУЗААТГАЛ ХИЙХЭЭР ШИЙДВЭРЛЭВ 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр /2026.02.25/ хуралдаж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг сүүлийн шатанд хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар эцэслэн баталжээ. 

Анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чиглэл, санхүүжилтийг тодорхойлох 03 дугаар тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвд 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум, нийт 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийхээр шийдвэрлэсэн байна. 

03 дугаар тогтоолын гол шинэчлэлт нь хаалга баригчийн тогтолцоог бүрдүүлэх, архаг өвчний хяналт, хүн амын дундаж наслалт тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах, тусламж үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн бодлого, нэг иргэний суурь тарифыг нэмэгдүүлж бэхжүүлэх, урамшууллын системийг тус тус нэгтгэн зохицуулснаараа онцлогтой. 

Уг тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын системийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, анхан шатны өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагуудыг иргэний бүртгэл, хяналт, гүйцэтгэлээр нь үнэлэн урамшуулах, иргэдэд хүртээмжтэй, чанартай тусламж үзүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг зорилго болгожээ. 

"ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨ ИРГЭН БҮРДЭЭ ХҮРТЭЭСЭН ЗАСГИЙН ГАЗАР БАЙХЫН ТУЛД БОДЛОГЫН ШАТ ДАРААЛСАН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ" 

МАН-ын хоёрдугаар бага хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар итгэл тавилаа.

Тэрээр, манай Засгийн газар байгуулагдсан найман сарын хугацаанд олон сорилт бэрхшээлтэй тулгарч, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд хичээн зорьж, асуудал бүрийн ард гарч шийдэхийн шаргуу ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Тоо бол баримт юм. 

Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА, Н.ТАВИНБЭХ, А.АМУНДРА НАРЫГ МАН-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛНӨ 

МАН-ын Бага хурал эхэлж, хурлыг нээж намын дарга Н. Учрал илтгэл тавилаа.

Тэрээр намын шинэчлэлийн бодлогын хүрээнд авлигаас ангид, ард түмэндээ ойр нам болох зорилтыг онцолж, намын дүрэм зөрчсөн зарим гишүүнийг намаас чөлөөлнө гэв.

Хуралдааны үеэр  Д. Амарбаясгалан, Х.Булгантуяа,  Н.Тавинбэх болон А.Амундра нарыг намын дүрмийн дагуу намаас чөлөөлөх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Н.Учрал МАН авлигаас ангид байж, ард түмний итгэлд эргэн ирэх шинэчлэлийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Г.АМАРТҮВШИН "ЭРЧИСТ МОНГОЛ"-ЫН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 

Төрийн өмчит "Эрчист Монгол" компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин албан тушаалаасаа  чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.  

Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн бус төрийн өмчийн 44 компанийг нэгтгэсэн "Эрчист Монгол" ХХК-ийг 2025 оны 1-р сарын 8-ны өдөр байгуулж, захирлаар Г.Амартүвшинг томилсон юм. 

Тэрбээр яагаад чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаараа өнөөдөр /2026.02.27/ сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө. 

"Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах ажлыг ТУЗ-ийг хараат бус болгохоос эхлэх ёстой. Гаднаас мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулж томилох нь зөв. Тэгж байж компаниудын засаглал эрүүл болно. Утсан хүүхэлдэйнүүдийг томилсноор төрийн өмчит компаниудын үр ашиг, үйл ажиллагаа сайжрахгүй.

Мөн компани үйл ажиллагаа явуулахад сайд нар саад учруулдаг. Ялангуяа ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан. 2026 оны улсын төсөв хэлэлцэх үед “Монголын төмөр зам” компани өвлийн улиралд шороон зам услах төсөв гэж 7.5 тэрбум төгрөг суулгасан байсныг хассан.

Төрийн өмчит компаниудын хяналтын менежерүүдийг халах хэрэгтэй, энэ хүмүүсийн хэрэг байхгүй. Дарамт шахалт ихтэй, ажил хийлгэхгүй нь тодорхой болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэв.  

ЦАЛИНТАЙ ЭЭЖИЙН 50 МЯНГЫГ 500 МЯНГА БОЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖ, ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА 

Иргэн Д.Төгс-Арвижих "Цалинтай ээж" буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг УИХ-ын petition.parliament.mn-д байршуулж, иргэдийн саналыг авч байна. 

Иргэн Д.Төгс-Арвижих, Одоогийн зах зээл, ээжүүдэд өгч байгаа 50 мянган төгрөгийн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэжээ.

2026 оны 2-р сарын 5-ны өдөр байршуулсан уг саналыг өнөөдрийн /2026.02.24/ байдлаар 167 иргэн дэмжиж, саналаа өгөөд байна. 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж санал өгвөл энэ асуудлыг хуулийн төсөл болгон, УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм. 

Та дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөх боломжтой. 

ТҮЛШ ХУДАЛДАН АВАХАД АШИГЛАДАГ "САЙН" КАРТЫН ХЭРЭГЛЭЭГ ИРЭХ САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЗОГСООНО 

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Сайн" карт ашиглахыг бүрэн зогсоож, түлш худалдан авахад зөвхөн ХОТУЛА аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглахаар боллоо.

Энэ системийг нэвтрүүлснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгохоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм.

Тодруулбал, ХОТУЛА аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтойгоос гадна айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой. "ХОТУЛА" апп ашиглах боломжгүй бол иргэний үнэмлэхний QR кодоороо авч болно.

Хэрэглэгчид ХОТУЛА аппликэйшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ баталгаажуулан зааврыг авахыг хүсвэл Тавантолглой түлш ХХК-ийн 70119400 болон ХОТУЛА аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан