gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Болсон мах идэхэд халдвар авахгүй биз дээ гэдэг. Гэтэл тарвагыг агнах, өвчихөд тахалт өвчин дамждаг"

Б.Азбаяр
Эрүүл мэнд
3 цаг 13 минутын өмнө
10
Twitter logo

Олон улсын эрдэмтэн судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлээ хэлэлцдэг "YERSINIA" 15 дахь удаагийн симпозиум Улаанбаатар хотноо буюу өнөөдөр эхэллээ. 

Сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан "Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт"-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ.

Тарваган тахал "Yersinia pestis" гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй.  

Энэ үеэр тарваган тахал өвчний эрсдэл өнөөгийн нөхцөл байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Б.Амгаланбаяраас тодрууллаа. 

Тэрээр, "Тарваган тахал бол дэлхийн түүхэнд хамгийн аюултай, олон хүний амь насыг авч одсон халдварт өвчин. Монголчуудын хувьд ч энэ өвчний талаар мэдэхгүй хүн байхгүй. Учир нь тарвага эртнээс хүнсний нэг хэсэг байж ирсэн бөгөөд түүнийг агнах, хэрэглэх явцдаа халдвар авах эрсдэл өндөр байдаг. Монголчууд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухаан, хамгаалах уламжлалт зан үйлтэй байсан бол заримдаа дайсанд халдвар тараах тактик болгон ашиглаж байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Энэ өвчин зөвхөн монголчуудын бус, хүн төрөлхтний хамгийн том дайснуудын нэг байсан, одоо ч хэвээр байна. Тиймээс улс орнууд тарваган тахлыг өндөр ач холбогдолтойгоор авч үзэж, урьдчилан сэргийлэх, тохиолдол илэрсэн үед тархалтыг хүнээс хүнд дамжуулахгүй байх чиглэлээр маш шуурхай арга хэмжээ авдаг. Монгол Улс ч энэ зарчмаар ажиллаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд манай улсад тарваган тахлын 3 тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт гарсан дэгдэлтийн дараа олон улсын эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн тарваган тахлын улмаас явагдаж байгаа арга хэмжээ бус, нийтдээ 15 дахь удаагаа болж буй олон улсын симпозиум юм.

Анх 1967 онд Франц улсад эхэлсэн уг хурлыг хамгийн сүүлд 2023 онд ОХУ зохион байгуулсан бөгөөд энэ удаад Монгол Улс эрх авч, зохион байгуулж байна. Хурлын хүрээнд 4 тивийн 13 улсаас нийт 67 судлаач, мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд зөвхөн тарваган тахал төдийгүй зоонозын халдварт өвчин буюу мал, амьтнаас хүнд дамждаг өвчний талаар хамтдаа хэлэлцэж байна.

Монгол Улсад мал амьтнаас хүнд халдварладаг олон өвчин бий. Дэлхий дээр нийтдээ 300 орчим төрлийн зоонозын халдвар байдгаас ихэнх нь манай оронд бүртгэгдсэн байдаг. Жишээлбэл:

  • Шүлхий

  • Хачгаар дамждаг халдварууд

  • Мөн олон төрлийн вирусийн гаралтай өвчнүүд (зарим нь бусад бүс нутагт, жишээ нь эбола, зика гэх мэт нутагшдаг).

Манай улсын хувьд байгалийн уур амьсгалын онцлогоос шалтгаалж халуун орны зарим өндөр эрсдэлтэй өвчин байдаггүй нь нэг талаасаа давуу тал. Гэхдээ хачиг, шумуул, шимэгч хорхой зэрэг дамжуулагчидтай холбоотой 30 гаруй халдварт өвчнөөс 7-8-ыг нь тодорхойлж, судалгаа хийж байгаа бөгөөд хүн амд тархаахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна.

Энэ бүхнийг 21 аймаг, 64 салбар төв болон үндэсний төв хамтран судалж, мал амьтан, зэрлэг ан амьтан, тэдгээрийн шимэгч, дамжуулагчид дунд ямар үүсгэгч байгааг тогтоон, улмаар хүний дунд тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байна.

Тарваган тахлын тохиолдол илэрвэл нэн даруй бүртгэж, яаралтай хариу арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ үед зөвхөн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага биш, хүний эрүүл мэндийн салбарууд ч хоорондоо уялдаа холбоотой ажиллан, өвчний тархалтыг хязгаарлах арга хэмжээ авдаг. Гол зорилго нь хүнээс хүнд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Монгол Улсад зоонозын өвчнүүдээс шүлхий зэрэг нутагшмал халдварууд байдаг. Гэвч тэдгээрийн хувьд мал амьтнаас хүнд халдварлах эрсдэл харьцангуй бага, маш олон тохиолдлоос нэг л хүнд халдах магадлалтай. Тиймээс тарваган тахалтай харьцуулахад аюул багатай. Харин зарим өвчин олон жилийн дараа гэнэт хүнд халдах нь бий. Жишээлбэл, зөвхөн адуунд байдаг гэж тооцож байсан нэг өвчин Монголд 60 жилийн дараа хүнд дамжсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн гахайн өвчин дэлхийд цөөн, Азийн зарим оронд л бүртгэгддэг байсан бол сая манайд анх удаа илэрсэн.

Эдгээрээс харахад зоонозын халдвар хаана, хэзээ гарахыг урьдчилан тооцоолох боломж маш хязгаарлагдмал. Тиймээс олон улсын жишигт нийцсэн байдлаар амьтан, үүсгэгчдийг шинжлэх ухааны арга, лабораторийн шинжилгээгээр тогтоож, хүний дунд тархаахгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна.

Тарваган тахал зөвхөн тарваганаас халддаггүй. Бүх төрлийн мэрэгч амьтдаас дамжих боломжтой. 2018 онд БНХАУ-ын хил орчим, Замын-Үүд сумын бүс нутагт хамтарсан тандалт хийж байхад ч тохиолдол бүртгэгдэж байсан. Түүнчлэн ОХУ, Төв Азийн орнуудад ч тарваган тахал бүртгэгддэг. Зарим улс оронд өөр төрлийн мэрэгч амьтнаас дамждаг. Монголын хувьд онцлог нь соёлын улбаатай, тарвагыг хүнсэнд хэрэглэснээр халдвар авах эрсдэл өндөр байдаг.

Жил бүр Өвөрмонгол, Буриад, Тува зэрэг монгол угсаатнуудын амьдардаг бүс нутагт 1-2 тохиолдол бүртгэгддэг.

Хөвсгөл аймагт гарсан хамгийн сүүлийн дэгдэлтийг 14-ний өдөр гэхэд бүрэн хумьж, хөл хориог цуцалсан. Одоогоор 2 өвчтөн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байна. Хөл хорио бүрэн цуцлагдсан.

Анх Баян-Өлгий аймгаас нэг хүнд халдсан байж магадгүй гэж үзсэн ч батлагдаагүй. Харин нэг нас барсан тохиолдол эхэндээ булчирхайн хэлбэрээр оношлогдсон ч дараа нь уушгины хэлбэрт шилжсэн нь тогтоогдсон.

Хүмүүс чанасан мах идэхэд халдвар авахгүй биз дээ гээд байдаг. Гэтэл чанаж болгох явцад л халдвар авчихдаг юм. Өөрөөр хэлбэл, халдвар голдуу тарвагыг агнах, өвчих, түүхий маханд хүрэх, арьс салст гэмтэх, эсвэл бөөс, бүүргээр дамжин хүний биед ордог. Үүсгэгч нян цусаар дамжин ойролцоох тунгалагийн булчирхайд үржиж, цааш бүх эрхтэн тогтолцоонд тархдаг. Яг тохирсон эмчилгээ хийж амжаагүй тохиолдолд нян улам үржиж, сүүлдээ амьсгалын тогтолцоонд хүрэхэд агаар, дуслын замаар бусдад халдварлах аюул үүснэ.

Булчирхайн хэлбэрийн үед хүнээс хүнд халдварлах эрсдэл харьцангуй бага байдаг. Гэсэн хэдий ч булчирхайн хэлбэрээс бусад эрхтэн тогтолцоонд маш хурдан тархах аюултай. Хэрэв өвөрмөц эмчилгээ хийгдээгүй бол нян бүх эрхтэнд дамжиж, улмаар амьсгалын тогтолцоонд шилждэг. Энэ үед уушгины хэлбэрт орж, агаар дуслын замаар бусдад халдварлана.

Өөрөөр хэлбэл, халдвар дамжихгүй гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн нууц үед буюу шинж тэмдэг илрэхээс өмнө 2 хоногийн хугацаанд хамгийн өндөр халдвартай байдаг. Нэгэнт бүх эрхтэн тогтолцоонд тархсан тохиолдолд тухайн хүний биеэс гарах бүх төрлийн биологийн шингэн халдвартай гэж үзнэ.

Энэ өвчин зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, нийгэм, эдийн засагт ч хүнд дарамт болдог. Жишээ нь, Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар орлого олдог ч 14 хоногийн хөл хорионы улмаас орлого бүрэн тасалдсан. Тиймээс тарваган тахал зэрэг зоонозын өвчин нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засагт ч том сөрөг нөлөө үзүүлдэг өвчлөл.

Хөвсгөл аймагт гарсан 3 тохиолдлын нэг нь нас барсан. Нэг тохиолдолд хүнээс хүнд дамжсан, нөгөөд нь шууд тарваганаас халдсан байх боломжтой" хэмээн тайлбарлалаа. 

Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын "Yersinia" симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальме хотноо зохион байгуулж байжээ. "Yersinia" нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна.

Чуулга хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт 11 улсын эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх аж. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан