- Ахмадын баярын өдөрт зориулав -
Монгол Улсын нийт хүн амын 9 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүрх, ур чадвараа зориулсан ахмад настнууд Та бүхэндээ "Олон улсын Ахмадын баяр"-ын мэнд хүргэе.
Тэдний төлөөлөл болгож зарим ахмадаас бид залуу үеийнхэндээ хандаж хэлсэн захиасыг нь хүргэж байна.
"НОМ ИХ УНШААСАЙ"
Ахмад настан Б.Нэмэхбаатар
- Та залуу үеийнхэнд хандаж юу захих вэ?
- Хүүхэд залуусыгаа ном сайн уншаасай л гэж боддог юм. Одоо фэйсбүүк гэх мэт сошиолоор том жижиг гэлтгүй л мэдээлэл авах юм. Тэр нь чухам өөрт нь хэрэгтэй юу эсэхийг нь мэдэхгүй байна. Хуучин шиг уран зохиолын ном уншвал наад зах нь эх хэлний боловсрол нь сайжирна.
Өөрийнхөө залуу үетэй уулзах боломж гарлаа гэж бодоход та юу захих байсан бэ?
- Өндөр настай эцэг эхийгээ харж хандаарай. Хүн ер нь багаасаа л үүнийг суурь болгох хэрэгтэй. Хэдэн ч сайн сургууль төгссөн байлаа ч суурь хүмүүжил муу бол хүн олигтой явахгүй. Тиймээс аливаа хүнд суурь хүмүүжил маш чухал.
"ЭЭЖ, ААВ, ЭМЭЭ, ӨВӨӨГИЙНХӨӨ ҮГИЙГ СОНСОЖ ЯВБАЛ ӨӨРСДӨД ЧИНЬ Л ХЭРЭГТЭЙ"
Ахмад настан Г.Цэрэндэжид

- Манай залуу үеийнхэн нэг үеэ бодоход ухамсартай, боловсролтой болжээ. Гэхдээ залуус маань ахмад, дээд үеийнхнээ л хүндэлдэг баймаар байна. Настай, хөгшин хүмүүсийг жаахан үл тоомсорлох, үл хүндэтгэх байдал хааяа ажиглагддаг юм. Автобусанд орохоор зарим нь суудал тавьж өгнө, зарим нь худлаа унтаж буй дүр эсгээд л суудаг юм. /инээв/ Орчин үеийн залуус өөрөөсөө ахмад, аав ээж, эмээ, өвөөгөө хүндэлж, үгийг нь сонсож явбал өөрсдөд нь л хэрэгтэй байгаа юм.
- Өөрийнхөө залуу үетэй уулзах боломж гарлаа гэж бодоход та юу захих байсан бэ?
- Залуу Цэрэндэжидтэй уулзвал би сая хэлснийгээ л захих байсан даа. /инээв/
"ХҮМҮҮСТЭЙ УУЛЗ, ЯРИЛЦ, ДЭЛХИЙН ГОЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦ"
Герман улсын иргэн Гуннар Энгхусен

Олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй, зөвхөн нэгнээс нь биш. Энэ маш чухал. Мөн аливааг өөрийн нүдээр харж мэдрэхийн тулд боломж байвал дэлхийгээр аялах нь маш чухал. Мэдээж хэрэг, хобби чухал, спорт ч бас чухал. Бусадтай уулзаж, ярилцаж, дэлхийн гол сэдвүүдийн талаар хэлэлцэх хэрэгтэй. Энэ л хамгийн гол зүйл гэж би бодож байна.

Би хийсэн бүх зүйлдээ ихэд сэтгэл хангалуун байгаа учраас залуугийн өөртөө захиж өөрчлөх зүйл байхгүй гэж бодож байна. Би юу ч өөрчлөхгүй, зүгээрээ.
"ЭРДЭМТЭЙ ХҮН ДАРУУ, ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН"
Ахмад настан /нэрээ нууцлахыг хүсэв/:
Ахмад үеэсээ үг сонс, ахмадуудаа хүндэтгэ, хөдөлмөрлө, эрдэм ном сурч боловсролтой бол гэж захимаар байна. Гол нь хүнийг хүндэлж, ахмадаасаа үг сонсож сурах хэрэгтэй. 10 үг хэллээ гэхэд 3-ыг нь өөртөө шингээн тунгаагаад, 7-г нь хаяж болно шүү дээ. Ардчилал гараад удаагүй байхад залуус жаахан дарвидаг, баар цэнгээний газраар их явдаг, хүн үг хэлэхээр "Миний эмээ биш, ээж биш, энэ хэн юм" гэсэн байдлаар үл хүндэтгэдэг байсан санагддаг. Харин одоо бол эсрэгээрээ, залуу үеийнхэн хүнлэг чанартай болж байгаад эмээ нь их баярладаг юм.

- Зөв хүмүүжилтэй, бусдыг хүндэлж, ном сайн сураарай. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж үг байдаг шүү дээ. Тэгж л захина даа.