Монголын сансрын судалгааны хөгжлийн түүхэнд анхдагчдын нэг болсон сансрын нисэгч агсан М.Ганзоригийн амьдрал, бүтээл туурвил, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нэгтгэн хоёр боть ном болгон эмхэтгэжээ.
Энэ бүтээлийг түүний гэргий Ц.Ломбодагзал санаачлан, гэр бүл болон хамтран зүтгэгчдийнх нь дурсамж, бодит баримт, судалгааны өвд тулгуурлан бүтээсэн байна.
Монгол хүн анх сансарт нисэж, нислэгийн явцад олон төрлийн туршилт, судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн түүхтэй билээ.
Тухайн үед хийгдсэн эдгээр судалгааны үр дүнг цаашид хөгжүүлж, бодит хэрэглээ болон бүтээгдэхүүн болгон нутагшуулах ажлыг сансрын нисэгч агсан М.Ганзориг манлайлан хэрэгжүүлсэн. Ингэснээр Монгол Улсад сансрын мэдээлэл боловсруулах, зайнаас тандан судлах, мэдээллийн технологийн хөгжлийн анхны суурь тавигдсан юм.
Түүний эхлүүлсэн энэ чиглэлийн үйл ажиллагааг өнөөдөр монголын залуу судлаачид үргэлжлүүлэн өргөжүүлж буй. Тухайлбал,
Шинжлэх Ухааны Академийн харьяа судалгааны хоёр нэгж энэ салбарт идэвхтэй ажиллаж байна. Математик, тоон технологийн хүрээлэн зайнаас тандан судлал болон мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэдэг бол Газар зүй, геоэкологийн хүрээлэнд сансрын мэдээлэл боловсруулах лаборатори академич Д.Амарсайханы удирдлага дор үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна.
Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор агсан М.Ганзоригийн талаар түүний найз, хамтрагч, шавь нарынх нь дурсамж яриаг хүргэж байна.
М.Ганзоригийн гэргий Ц.Ломбодагзал: Нөхөр маань өөд болоод тав гаруй жил болжээ. Уй гашуудаж их явсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам "Амьд дээрээ түүндээ зориулж, үр хүүхдүүддээ үлдээх зүйл хийх ёстой" гэж бодсон. Нөхөр маань эрдэм мэдлэгтэй хүн байсан учраас түүнийхээ дурсгалыг мөнхлөх нэгэн ном бүтээе гэсэн зорилго тавьсан юм.
Энэ бодол надад анх 2023 оноос төрсөн. Тэгээд 2025 онд н.Пүрэвжанцан, н.Нарангэрэл нартай ярьж, "Эгч нь ном хиймээр байна, туслаач" гэхэд дуртайяа зөвшөөрсөн. Ингээд номын ажил эхэлж, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр "номын суварга" босгосондоо их баяртай байна.
Энэ номд ханийн маань бага наснаас эхлээд эрдэм шинжилгээний ажлууд, амьдралынх нь сүүлийн мөч хүртэлх бүхий л замнал багтсан.
Бид хоёр наймдугаар ангиасаа үерхэж, 55 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд олон зүйлийг хамтдаа давж тууллаа.
Хамгийн хэцүү нь сансрын нислэгийн үе байсан. Тэр үед улсаас хоёр хүнийг сонгон сансарт нисгэх шийдвэр гарсан. Хүмүүс янз янзын төсөөлөлтэй байдаг. Хоёр хүн бэлдэж байгаад нэг нь явсан гэдэг ч юм уу.
Социализмын үед бид "даалгавар өгвөл биелүүлэх ёстой" гэсэн үзэлтэй байсан учраас энэ бүхнийг хүлээж авч, бахархалтайгаар даван туулсан. Яах вэ, хүн л хойно цаанаа жаахан "тиймэрхүү" сэтгэл хөдлөл байсан санагддаг.
Миний хань "Би сансрын 600 нисгэгчийн тоонд багтсандаа баяртай байна" гэж бахархалтай хэлдэг байсан.
М.Ганзориг маань анх харахад нэлээд ширүүн, дуу цөөнтэй хүн шиг санагддаг байсан ч үнэндээ их хөгжилтэй, алиа хошин зантай, бусдыг баясгаж чаддаг хүн байлаа.
Бид гэр бүлээрээ үргэлж инээд хөөр дүүрэн, сайхан уур амьсгалтай амьдардаг байсан. Тэр минь үнэнч бай, сэтгэлтэй бай, хэзээ ч бүү хуурч мэхэл, байгаагаараа байж, хүн чанараа эрхэмлэж яваарай хэмээн үр хүүхдүүддээ үргэлж захидаг байсан.

Монгол Улсын гавьяат багш, сэтгүүлч В.Алзахгүй: 1981 оны нислэгийн дараа М.Ганзориг сансар судлалын чиглэлээр мэргэших замыг сонгосон юм. Тухайн үед МАХН-ын Төв Хороо болон төр засгаас сансрын нислэгт оролцсон нисэгч болон нөөц нисэгчдэд анхаарал тавьж, санал хүсэлтийг нь сонсон, тохирох албан тушаалд томилж байсан. Энэ үед М.Ганзориг “Би сансар судлалд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулна.
Учир нь энэ гурван жилийн бэлтгэл маш хүнд, өндөр шаардлагатай байсан. Олон төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сурсан. Энэ мэдлэгээ зүгээр орхихыг хүсэхгүй байна хэмээн хэлсэн байдаг.
М.Ганзориг шийдвэртээ насан туршдаа үнэнч байж, 1984 онд Зөвлөлтийн ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.
Улмаар Монголд сансрын тандан судалгааны анхны томоохон лабораторийг байгуулж, түүнийг хожим ШУА-ийн бие даасан хүрээлэн болгон хөгжүүлсэн юм. Би 2000 оны үед М.Ганзоригоос "УИХ-ын сонгуульд оролцохгүй юм уу, Архангайд нэр дэвшихгүй юу?" гэж асуухад би тэнд очоод юу хийх юм бэ? гэж хариулж билээ.
Түүний "Хүн хэрэгтэй газраа, чаддаг зүйлээ хийж амьдарч, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байх ёстой" гэсэн үг бол монголын ард түмэн, залуу үед зориулсан чин сэтгэлийн захиас юм шүү.
Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан, армийн хурандаа С.Сайнцог: “Монгол түмний хувьд хайрлан хүндэлж, дээдэлж, үеийн үед дурсаж явах ёстой агуу хүмүүсийн нэг бол яах аргагүй миний найз юм. Монгол түмэн үзүүртэй модны дээгүүр, үүлтэй тэнгэрийн доогуур гэж, "Уяхан замбуутивийн наран", Д.Нацагдоржийн "Од" шүлэг гээд л хэзээний сансар огторгуйд гараад, эх дэлхийгээ харчихсан.

Эртнээсээ тэнгэр огторгуйг ширтэж, эх дэлхийгээ хайрлан дээдэлж ирсэн оюунлаг уламжлалтай. Ийм ард түмний хувьд сансрын нислэгийн гайхамшигт үйлсэд гар бие оролцсон хүнээ дурсах нь зүйн хэрэг.
Хоёр мянга гаруй жилийн төрт ёсны түүхтэй монгол үндэстний хувьд энэ бол бахархах учиртай том үйл явдал. Зөвхөн ХХ зууны төдийгүй, монгол түмний олон мянган жилийн түүхэнд бахархан дурсагдах гавьяа гэж хэлж болно.
Бид одоогоос 49 жилийн өмнө энэ гайхамшигт үйлсийн эхлэлд хамтдаа хөл нийлүүлэн алхаж байсан түүхтэй.
Монгол хүн сансарт нисээд 45 жил өнгөрчээ. Энэ үйлсийн эхлэлд бид ч бас оролцож явсан хүмүүс. Бид энэ үйлсийг зөвхөн өнгөрсөн түүхийн дурсамж болгох бус, бодит амьдрал дээр үр шимийг нь хүртэж, амжилт бүтээлээр нь бахархаж амьдарч байна.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, академич Д.Амарсайхан, "Миний хувьд Ганзориг баатартай 1987 оноос эхлэн хувь заяагаа холбогдсон хүн. Тэр жил ЗХУ-д их сургууль төгсөж ирээд, Шинжлэх Ухааны Академийн харьяанд түүний ахалж байсан Монгол Улсад сансрын мэдээлэл боловсруулах анхны лабораторид инженер-программчаар ажилд орж, ажлын гараагаа эхэлсэн.
Тэр цагаас хойш бид хоёр зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, геоинформатикийн чиглэлээр Монгол Улсад энэ салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд олон жил хамтран зүтгэсэн.
Энэ хугацаанд бид Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц анхны гэж нэрлэгдэх олон чухал үр дүнг гаргаж чадсан. Нэг талаас дотоодын мэргэжилтнүүдийг бэлтгэх, нөгөө талаас монголын шинжлэх ухааны ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлахад эдгээр ажил маань чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, геоинформатикийн салбарууд дөнгөж эхлэл төдий байсан бол өнөөдөр байгаль орчин, байгалийн нөөц, нийгэм-эдийн засгийн олон салбарт өргөнөөр ашиглаж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн үед шинээр хөгжиж эхэлж байсан эдгээр чиглэл өдгөө олон нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон томоохон салбар болж өргөжжээ.
Энэ бүхний цаана М.Ганзориг багш болон түүний удирдсан хамт олон олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, тууштай зүтгэсний үр дүн юм.
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал А.Мөнх-Эрдэнэ: Ганзориг багшийн тухай хүмүүс янз янзаар төсөөлөлтэй байдаг. Зарим нь хоёр хүн бэлдэж байгаад нэг нь нисээд, нөгөө нь үлдсэн тухай гэх мэт янз бүрийн яриа байдаг. Тухайн үеийн талаар олон цуу яриа ч байдаг.
Гэхдээ энэ бүхний хариулт нь номын хоёрдугаар ботид нь өөрийнх нь хэлсэн ярилцлага хэлбэрээр орсон байгаа. Тэнд тэрээр өөрөө ингэж хэлсэн байдаг.
"Би сансарт нисэх, нисэхгүй байх нь тийм ч чухал зүйл биш. Би бол сансрын нисгэгчдийн энэ гэр бүлд багтсандаа л туйлын баяртай явдаг" гэж хэлсэн.
Тэр үед дэлхий дээр 6 тэрбум хүн амьдарч байсан гэж үздэг. Тэгэхэд сансрын нисгэгч гэдэг нь хэдхэн зуун хүн байдаг онцгой мэргэжил байсан. Тэр хүмүүсийн нэг хэсэг болсон гэдгээрээ тэр маш их бахархдаг байсан.
М.Ганзориг багш маань маш нямбай хүн байсан. Ямар нэг зүйл хийлгэнэ гэхэд хугацаа, даалгавар, гүйцэтгэл бүгд яг таг байдаг. "Чи үүнийг тэдэн сарын тэдэнд бэлэн болго" гэж хэлсэн бол яг тэр хугацаанд нь хүлээж авдаг, маш өндөр шаардлагатай, хариуцлагатай хүн байлаа.
Мөн хүнийг удирдан чиглүүлэх чадвар өндөр. Шинжлэх ухаанд сонирхолтой олон залуусыг бэлтгэж, геофизик, геоинформатик, газар зүйн мэдээллийн системийн салбарт олон хүний нөөц бий болгосон гавьяатай.
Тэрээр Монголд анхны "газар зүйн мэдээллийн систем"-ийг хөгжүүлэхэд оролцсон, энэ чиглэлийн суурийг тавилцсан хүмүүсийн нэг юм.
Мөн түүний ажил амьдралын нэг чухал хэсэг нь сансрын зурагтай холбоотой судалгаа байсан. Тухайн үед анх удаа сансраас авсан зургийг ашиглан байгалийн нөөц, газар зүйн судалгаа хийж эхэлсэн.
Жишээ нь, Монголын томоохон ордуудын нэг болох Оюу Толгойн ордыг анх сансрын зураг дээрээс судалж, геологичид тухайн бүсийг шинжлэх суурь мэдээлэл авсан байдаг.

Энэ талаар Хөдөлмөрийн баатар геологич Д.Гарамжав хүртэл ярилцлагадаа дурдсан. Мөн М.Ганзориг багш өөрөө ч "манай геологичид сансрын зургийг ашиглан энэ ордыг илрүүлэхэд суурь болсон" гэж хэлсэн байдаг.
Багшийн бас нэг онцгой чанар нь шинжлэх ухааныг зөвхөн судалгаагаар хязгаарлаагүй, залуусыг чиглүүлж, сэтгэлгээ суулгаж өгдөг байсан явдал юм.
Тэрээр олон залуусыг шинжлэх ухаанд дуртай болгож, зөвхөн нэг салбар биш, өргөн хүрээний мэдлэгтэй, системтэй сэтгэдэг хүмүүс болгон хөгжүүлсэн.
Ер нь М.Ганзориг багшийн дурсамж бол нэг хүний тухай биш, Монголын сансар судлал, гео мэдээллийн систем, шинжлэх ухааны хөгжилтэй шууд холбоотой түүх юм.
Түүний хэлсэн үг, хийсэн ажил бүр нь өнөөдөр хүртэл эргэн дурсагдаж, судлагдаж, хэрэглэгдсээр байна.