gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
    •   FIFA 2026
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 6
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • FIFA 2026
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Төмөрхүлэг: Залуу тамирчид том дэвжээнд өөрийгөө таниулах, ур чадвараа харуулах боломжийг нээж байна

Спорт
6 цаг 40 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Спорт
6 цаг 40 минутын өмнө
Д.Төмөрхүлэг: Залуу тамирчид том дэвжээнд өөрийгөө таниулах, ур чадвараа харуулах боломжийг нээж байна Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг

Монголын жүдо бөхийн холбоо 2009 оноос хойш Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) тэмцээнүүдийг "World Cup" буюу Дэлхийн цомын ангилалтайгаар дөрвөн жил амжилттай зохион байгуулсан. 

Үүний дараа тэмцээний зэрэглэлээ ахиулж, 2012 оноос 2016 он хүртэл "Гранпри"-г эх орондоо хүлээн авсан юм. Түр завсарлагын дараа, 2022 онд "Гранд Слам" ангиллыг зохион байгуулах хүсэлт гаргахад Олон улсын холбооноос манай туршлага, дараалсан амжилтуудыг үнэлж зэрэглэлийг дуртайяа олгосон байна.

Энэ удаагийн "Улаанбаатар их дуулга” тэмцээн 2028 оны олимпын наадмын оноо олгож эхэлж байгаа туйлын хариуцлагатай, өндөр чансаатай тэмцээн гэдгээрээ онцлог юм. Тэмцээнд 58 орны  454 тамирчин оролцож байна. Үүнээс:
•    Эрэгтэй тамирчид: 253
•    Эмэгтэй тамирчид: 201

Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээн зохион байгуулах эрхийг олгохдоо хэд хэдэн чухал шалгуур тавьдаг. Үүнд:
•    Тухайн орны тамирчдын гаргасан амжилт, үзүүлэлт
•    Заал танхимын хүрэлцээ, оролцогчдын хүртээмж, жүдо бөхийн спорт тухайн улсад хэр зэрэг хөгжсөн байдал
•    Хамгийн гол хүчин зүйл болох стандарт шаардлага хангасан Арена (ордон)

Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл,"Арена бие халаалтын заал, гурван дэвжээ зэрэг зэрэг засагдах стандартын том талбай, VIP зочдыг хүлээж авах чадвар зэрэг олон шалгуурыг нэгдүгээрт тавьдаг. Манай Улаанбаатар хотын хувьд Степп Арена  эдгээр шаардлагыг сайн хангаж байна. 

Энэ тэмцээн дуусмагц багийн тамирчид шууд ирэх долоо хоногт нь болох Чиндаогийн Гранпри тэмцээнийг зорино. Үүний зэрэгцээ холбооны зүгээс наймдугаар сард болох Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бага тамирчдаа бэлдэж байна. Ес, аравдугаар саруудад Азийн наадам болон Насанд хүрэгчдийн ДАШТ зэрэг тэмцээнүүд дараалан хүлээж байна. 

Залуучуудын дэлхийн аварга гэх мэт олон ажлууд шахуу хуваарийн дагуу үргэлжлэх бөгөөд холбооны эцсийн том хүсэл, зорилго бол Дэлхийн аварга төрүүлэх явдал юм" хэмээн онцлов.

Тэмцээнийг зохион байгуулахад тулгарч буй гол хүндрэл нь бэлтгэлийн болон бие халаалтын заалны асуудал юм. Степп Арена нь үзэмж, зохион байгуулалтын хувьд сайхан боловч яг стандартын дагуу 200-500 хүн зэрэг ороод бие халаах зориулалтын тусдаа заал Монголд хомс байгааг тэрээр дурдлаа. Түүнээс бусад зохион байгуулалтын асуудлууд дэлхийн аваргын стандартын дагуу бүрэн хангагдсан байна.

Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, “Бүх жингийн төрөлд дөрвөн тамирчид оролцож байна. Энэ бол маш том боломж. Шинэ залуу тамирчид энэ том дэвжээн дээр өөрсдийгөө таниулах, ур чадвараа харуулах асар их боломжийг нээж байгаа юм. Мөн олимп, дэлхийн аваргууд зэрэг шилдэг тамирчид олноор цугласан тул тэмцээн маш өрсөлдөөнтэй, чанартай болж байна.

Дэлхийн хэмжээний барилдаануудыг Монголын үзэгчид, хүүхэд залуучууд дэргэдээс нь шууд үзэж байгаа нь спорт сонирхогчдын хувьд маш том завшаан юм. Манай тамирчдын бэлтгэл сургуулилалт маш сайн хангагдсан. Тэд хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг ард түмнийхээ өмнө харуулахад бэлэн” хэмээн  тэрээр дурдлаа. 

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүний тухайд, Олон улсын жүдо бөхийн холбооны дэвжээн дээр шүүх эрхтэй 16 шүүгч ирсэн. Тэд гурван дэвжээнд хуваагдан ажиллаж байна. Мөн шүүгчдийн үйл ажиллагааг хянах, удирдах үүрэг бүхий 4 ерөнхий шүүгч (дэд супервайзер) ажиллаж байгаа аж.

Монголын Жүдо бөхийн холбоо "Улаанбаатар Гранд Слам" тэмцээнийг цаашид 2029 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд тогтвортой, амжилттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тэмцээний уур амьсгал болон бэлтгэлийн талаар -60 кг-ын жингийн тамирчин, ОУХМ Э.Ариунболд дараах сэтгэгдлийг хуваалцлаа.

Э.Ариунболд, "Эх орондоо ийм том тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Тэмцээн маш хариуцлагатай, өрсөлдөөнтэй болж байна. Учир нь 2028 оны Олимпын оноог олгож эхэлж байгаа.  Орон орны шилдгүүд, тэр дундаа манай жинд л гэхэд дэлхийн аваргууд, Олимпын мөнгө, хүрэл медальтнууд олноор ирсэн байна.

Бүх өрсөлдөгч нар хүчтэй байгаа учраас маш өндөр хариуцлага ухамсарлаж байна. Энд өрсөлдөж байгаа залуу дүү нартаа, тамирчдадаа бүгдэд нь өндөр амжилт хүсье. “Та нар чадна, хамтын хүч амжилт” хэмээн хэллээ. 

Жүдо бөхийн спорт үзэгч, сонирхогчид Монгол улсад ийм том хэмжээний тэмцээн болж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Үзэгчид Олимп, дэлхийн аваргууд ирсэнд баяртай байлаа. Мөн Монгол  баг тамирчдаа уухайлан дэмжихийн сацуу Японы алдартай тамирчид болох Абэ Ута, Такаши Такаока болон Оросын тамирчин Данийл (73 кг) нарын барилдааныг хүлээж буйгаа хэллээ. 

Гэр бүлээрээ үзэж буй үзэгч Г.Цэрэнханд, "Тасалбар маш боломжийн үнээр гарсан байна. Дээр нь 13 хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй оруулж байгаа нь сайшаалтай. Тасалбар маш хурдан хугацаанд, бараг нэг хоногийн дотор зарагдаж дууссан тул бид гэр бүлээрээ үзэхээр зургаан тасалбар амжиж авсан" хэмээн ярилаа.

Тэмцээн Монголын жүдо бөхийн залуу үеийнхэнд дэлхийн шилдгүүдээс суралцах, өөрсдийгөө нээх асар том боломжийг олгож байна. Тамирчдын барилдаан, үзэгчдийн нүсэр дэмжлэг, Олон улсын жүдо бөхийн холбооны өндөр стандарт шаардлага дунд өрнөж буй тэмцээн манай улсын зохион байгуулах чадварыг дэлхийн тавцанд дахин нэг шат ахиуллаа.

Мэдээг бэлтгэсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан