Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмрийг судалжээ. Судалгааг өнгөрсөн намар эхлүүлсэн байна.
MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн, ХААИС-ийн Бизнес, эдийн засгийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Эрдэнэбаяр нар судалгааны үр дүнг өчигдөр танилцуулав.
Судалгаанд “Оюутолгой” ХХК 2015 оноос хойш манай эдийн засаг, нийгэм, бизнесийн орчинд болон орон нутагт ямар нөлөө үзүүлснийг хамруулсан байна. Гэхдээ тус компанийн өр, зээлийн хүү ажлын даалгаварт багтаагүй тул судалгаанд хамруулаагүй гэв. Мөн энэ төслийн ойрын болон урт хугацааны нөлөө, эрсдэлийг судлаагүй байна.
Судлаачид “Оюутолгой” компанийн дотоод мэдээллийг биш нээлттэй өгөгдлийг ашиглажээ.
СУДАЛГААНЫ ОНЦЛОХ ТООНУУД

- Манай улсын НӨАТ-ын нийт орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Учир нь тус компани НӨАТ-ын буцаалт авдаггүй.
- 15 жилийн хугацаанд (2010-2024) манай улсын хоёр жилийн ДНБ-ийг дангаараа бүрдүүлсэн. Энэ нь 65 их наяд төгрөг бөгөөд манай улс жилд дунджаар 34 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэн бүтээдэг.
- 2023 оноос гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ОТ манай ДНБ-ий 8-12 хувийг бүрдүүлж байна.
- ОТ 4700 ажиллагчтай. Ханган нийлүүлэгч 642 нэгж бий. Эдгээрийн нийт ажилтны цалингийн орлого эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээжээ. Цалин хэрэглээг өсгөдөг.
- 2015 онд тус компанийн нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 261 сая төгрөгийн эрэлт үүсгэжээ. 2024 онд бий болсон нэмэлт эрэлт нь 623 сая төгрөг болжээ.
- 2022 онд гүний уурхай ашиглалтад орсноор үржүүлэгчийн нөлөөгөөр манай эдийн засгийн талыг бүрдүүлж байв.
- 2024 онд эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөө нь 4.4 хувь байв. 2024 оны Монгол Улсын өсөлт 5.1 хувь байжээ.

- 2021-2024 онд нэг хүнд ногдох ДНБ-ий дунджаар 770 ам.долларыг бий болгожээ. 2022 оноос хойш манай нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, дунджаас дээш орлоготой болсон юм.
- 2024 онд нийт импортын нэг хувийг, нийт экспортын 15 хувийг бүрдүүлжээ.
- 2010-2024 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35 хувийг бүрдүүлсэн.
- 2014, 2015, 2018 онд компанийн цэвэр экспорт улсын гадаад худалдааны тэнцлийн ашгаас өндөр байжээ.
- 2022 оноос хойш импортын дүнгээс үндэсний ханган нийлүүлэгчдээс авсан худалдан авалт 6-10 дахин их болжээ.
- 2010-2024 онд компанийн төлсөн, дотоодын бараа үйлчилгээний татвар энэ төрлийн татварын орлогын 21 хувийг бүрдүүлсэн.
- 2010-2024 онд 10 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь нийт орлогын 6.6 хувь юм.
- Аймгийн төсөвт нийт 1.1 их наяд төгрөг оруулсан нь нийт орлогынх нь 21 хувийг бүрдүүлжээ.
- Нийгмийн даатгалын санд 934 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 тэрбум төгрөг тус тус төлсөн байна.
- 2024 оны улсын төсөвт оруулсан орлогыг хүн амын тоонд хуваавал 503 мянган төгрөг ногдож байна. 2010 онд энэ дүн 24300 төгрөг байв.
- 2024 онд ОТ-н нэг ажилтан сард дунджаар 2.7 сая төгрөгийн НДШ төлжээ. Энэ нь улсын дунджаас 4-14 дахин их. Улсын хэмжээнд нэг даатгуулагч дунджаар 411 мянган төгрөг төлжээ.
- 2024 онд тэтгэврийн дундаж хэмжээ 785 мянган төгрөг байсан гэвэл ОТ-н нэг ажилтан 3.5 ахмадын тэтгэврийг төлсөн байна.