Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам болон Улсын тэмээчдийн V зөвлөгөөн өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо эхэллээ.
Өвлийн их наадмыг тэмээний өв соёл, уламжлалт ахуйг сурталчлан таниулах, тэмээ сонирхогчид, тэмээчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна.
Наадмын хүрээнд шилбэн тайлаг, атан тэмээ, хөгшин тайлаг, тором гэсэн дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх тэмцээн, эмнэг тэмээний туйлаан зэрэг тэмцээн, уралдаан болно. Мөн сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах уралдаанууд явагдах юм. Үүнээс гадна Мандалговь хотын төвөөр тэмээн парад зохион байгуулна.

Соёл, өв уламжлалыг таниулах хүрээнд тэмээний ахуй амьдрал, уламжлалт мэдлэг, онцлогийг олон нийтэд сурталчлах өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн, тэмээний сүү, цагаан идээ, ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, тэмээчдийн арга туршлага, бүтээгдэхүүний хэрэглээг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна.
Өвлийн их наадам нь олон нийтэд нээлттэй бөгөөд тэмээн соёл, уламжлалт өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.