gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     4.22
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 15
Зурхай
 4.22
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 4.22
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аялал жуулчлалын салбар яагаад тогтвортой хөгжил рүү тэмүүлэх ёстой вэ?

Б.Эрдэнэчимэг
Аялал
3 цаг 8 минутын өмнө
Twitter logo

Тогтвортой хөгжил гэдэг нэр томьёог бид мэддэг болсон. Утга нь өнөөдрийн бидний харж, сонсож үзэж, мэдэрч, хэрэглэж буй бүхнээ хойч үедээ тэр чигээр нь өвлүүлэн үлдээх гэвэл зохих болов уу. Товчхондоо богино хугацааны ашиг сонирхлоос илүү, нөөцөө урт хугацаанд тогтвортой ашиглах тухай юм. 

Аялал жуулчлалын салбарт энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байлгах, түүх соёлын өвөө хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихийг хэлнэ. Мөн ирсэн жуулчдад жүжигчилсэн бус, жинхэнэ туршлага өгч, ухамсартай, хариуцлагатай аяллын ач холбогдлыг ойлгуулж, эргэх холбоог үүсгэхэд нөлөөтэй.

Тогтвортой аялал жуулчлалаар дамжуулж байгалийн унаган төрхийг хадгалж үлдээх боломжтой ч дэд бүтэц, хог хаягдлын менежмент, иргэдийн экологийн боловсрол, зочлох үйлчилгээний стандарт зэрэг анхаарах зүйлс их бий.

Даацаас хэтэрсэн жуулчид ирснээр нутгийн иргэдийн амьдралын хэв маяг алдагдаж, жуулчдад дургүйцэх сөрөг хандлага үүсдэг. 

Бидэнд хууль эрх зүйн таатай орчин, судалгаанд суурилсан тогтвортой хөгжлийн богино, дунд, урт хугацааны стратеги, менежментийн төлөвлөгөө хэрэгтэй. “ЭСЭЛЭС консалтинг” компанийн гүйцэтгэх захирал А.Одонтуяатай аялал жуулчлалын салбар яагаад тогтвортой хөгжил рүү тэмүүлэх ёстой талаар ярилцав.

-Манай орны аялал жуулчлал байгаль, соёлын нөөцдөө голчлон тулгуурладаг. Бизнесийн үүднээс авч үзвэл эдгээр “бүтээгдэхүүнээ” хамгаалах шаардлагатай. Тогтвортой аялал жуучлал хөгжүүлснээр байгаль, эдийн засаг, нийгэм гурвыг тэнцвэртэйгээр, урт хугацаанд хадгалах боломжтой. 

Үүний тулд бид системтэй ажиллах хэрэгтэй. Нэн түрүүнд бидэнд юу байгаагаа судалж, мэдэхээс эхлэнэ. Манай орон эмзэг эко системтэй тул экологийн даацад суурилсан аялал жуучлал төлөвлөхгүй бол байгалийн үзэсгэлэнт газар доройтож, амьтан шувууд үргэн дайжих сөрөг талтай. 

Мөн нийгэм-сэтгэл зүйн даац гэж бий. Даацаас хэтэрсэн их жуулчид ирснээр нутгийн иргэдийн амьдралын хэв маяг алдагдаж, жуулчдад дургүйцэх сөрөг хандлага үүсдэг. Үүний тод жишээ Венец, Испанид ид өрнөж байна. Дараа нь дэд бүтцийн даацын судалгаа хийнэ. Эдгээр гурван суурь судалгаанд тулгуурлан дүрмээ зохиох буюу хууль эрх зүйн, стратеги бодлогоо гаргана. Үүний дараа оролцогч талуудын түншлэлийг идэвхжүүлж, дэд бүтцээ төлөвлөнө. 

Манайд ихэвчлэн асуудал үүссэний дараа арга хэмжээ авдаг. Жишээ нь хог ихсэхээр цэвэрлэх, байгаль орчин доройтохоор хамгаалах гэх мэт. Харин тогтвортой хөгжил гэдэг нь урьдчилан төлөвлөж, системтэй хөдөлгөхийг хэлнэ.

-Тогтвортой хөгжлийг тоолгүй орхивол ямар урхагтай вэ?
-Байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, хог хаягдал, эдийн засгийн тогтворгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал гэх мэт нийгмийн асуудал үүснэ. Хамгийн гол нь үр хүүхдэдээ үзэх харах юмгүй, амьдрах боломжгүй, ашиглах нөөцгүй газар нутаг үлдээнэ гэсэн үг. 

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршиг Баянзаг нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой газар. Жуулчдын хөдөлгөөн замбараагүй, машины олон салаа зам үүссэн, үлэг гүрвэлийн чухал үлдвэрүүд, байгаль орчин сүйдэх өндөр эрсдэлтэй байв. 

-Бусад оронд аялал жуулчлалыг байгальд ээлтэй, орон нутагтаа ч дэмтэй аргаар хөгжүүлсэн сайн туршлагууд бий юу?
-Бутан улс “өндөр үнэ цэнэ, бага нөлөө” бодлого баримталдаг. Жуулчдаас өндөр татвар авч, тодорхой хувийг нь байгаль хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Олон жуулчин авахад дэд бүтэц нь хангалтгүй манайх шиг улсад тоонд биш, чанарт анхаарч, тусгай хамгаалалттай газрууд руу нэвтрэх хураамжийг нэмж, түүнийгээ эргээд байгаль хамгаалалд зарцуулах нь зохистой. 

Манай улсад хэрэгжиж буй тогтвортой аялал жуулчлалын сайн жишиг бий. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршиг Баянзаг нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой газар. Жуулчдын хөдөлгөөн замбараагүй, машины олон салаа зам үүссэн, үлэг гүрвэлийн чухал үлдвэрүүд, байгаль орчин сүйдэх өндөр эрсдэлтэй байв. 

Нутгийн удирдлага, аялал жуулчлалын мэргэжилтнүүд, биологи, палеонтологийн судлаачдаас бүрдсэн баг менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлснээр олон асуудлыг шийдэж, цэгцэлсэн. 

Гол нь Баянзагийн хамгаалалт, менежментийг нутгийн иргэдэд буюу Булган сумынханд хариуцуулсан. Иргэд жуулчдаас орлого олж эхэлснээр Баянзагийг хамгаалах нь амьдралд ашигтайг ойлгож, эзний сэтгэлээр хандах болсон. Баянзагийг хамгаалаагүй байсан бол бид нэг чухал соёлын өвийн газраа сүйдлээд дуусах байсан болов уу. Оролцогч талууд буюу төр, хувийн хэвшил, судлаач, орон нутгийнхны хамтрал их сайн үр дүнд хүрсэн. 

-Таны бодлоор ССАЖЯ энэ чиглэлд анхаарч ажилладаг уу. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн богино,дунд хугацааны төлөвлөгөөний талаарх заалтууд багтжээ. Эдгээрийг бодит ажил болгож эхэлсэн үү? 
-Хууль эрх зүйн хүрээнд дэвшил гарсан ч хэрэгжүүлэх шатанд салбар хоорондын уялдаа сул, санхүүжилтийн үр ашиг, хяналтын тогтолцоо хангалтгүй байна. Улс төрийн тогтворгүй байдал, оролцогч талуудын үл ойлголцол олон улсын төслүүдийн хүрээнд хийсэн судалгаа, төлөвлөгөөг бодит ажил болгоход саад болж байна. Одоогоор тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр байгаль хамгааллын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн манлайлан ажиллаж байна.

-Манай улсад Тогтвортой байдлын гэрчилгээ авсан буюу тогтвортой аялал жуулчлал эрхэлдэг гэдгээ нотолсон ААН бий юу. Тийм бол хэзээ, хаанаас авсан бэ? 
-Жуулчны баазуудад тавигдах байгаль орчны шаардлагыг тусгасан стандартууд, тур операторуудад зориулсан олон улсын гэрчилгээнүүд байдаг ч "Тогтвортой байдлын гэрчилгээ" нэршлээр олгосон албан ёсны гэрчилгээний талаарх мэдээлэл хомс байна.

-Жуулчдын хаашаа аялах вэ гэсэн сонголтод тогтвортой аялал жуулчлалыг хангасан, эсэх нь нөлөөлдөг болов уу?
-Мэдээж гаднын жуулчид сонгосон аяллынхаа хүрээнд нутгийн иргэд, тусгай хамгаалалттай газар, байгаль, соёлын нөөцийг дэмжиж, тэдэнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулдаг аяллын компаниудад, аялалд дуртай байдаг. 

Тур операторууд ч үүнийг маркетингдаа ашиглах болсон. Ядаж л орон нутгийн бизнесүүдээр үйлчлүүлэх, нутгийн иргэдийг хөтөч, тогооч, жолоочоор ажиллуулах, жуулчин хүлээн авдаг малчин айлуудаар оруулах, хонуулах гэх мэт тодорхой хэмжээний орлогыг тухайн нутагт үлдээх нь түгээмэл болсон. Гэвч газар нутгийн онцлог, аймаг сумын дэмжлэг, төсвөөс шалтгаалж харилцан адилгүй, стандартчилалгүй байна. 

Дотоодын жуулчид ч байгальд ээлтэй, ухамсартай аяллыг эрхэмлэдэг болсон хэдий ч байгаль орчны боловсрол мэдээлэл хангалтгүйгээс шалтгаалж, ухамсаргүйгээр байгалийн доройтолд “хувь нэмэр” оруулж байна. Мөн нутгийн иргэдийн үйлчилгээг авах, цагаан идээ, брэнд бүтээгдэхүүн худалдан авах эрэлт хэрэгцээ их боловч нөгөө талаас нийлүүлэлт хангалтгүй, харилцан адилгүй байна. 

-Танд баярлалаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан