Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”.“Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.
Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...
Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.
Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.
Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.
Гадаа хавар болж байна. Удахгүй хонхны баярууд ар, араасаа хөвөрч, Сүхбаатарын талбай дуу, хуур, оргилуун дарсны бөглөө мултрах чимээгээр дүүрнэ. Залгуулаад элсэлтийн шалгалт, анхны ажлын гараа, аль эсвэл ахин сурахаар хүний нутгийг зориг хүсэл, тэмүүлэл энэ хотод ундарна.
Тэр хүсэл тэмүүллийн эздэд урам зориг, бодож санах боломж болог гэж Унгарын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, Англид Чевнингийн тэтгэлгээр мастер (MA: Master of Arts) хамгаалсан.
Өдгөө сурсан мэргэжлээрээ эх орондоо ажиллаж, амьдрахаар ирээд буй Хүүхдийн цогц хөгжлийн мэргэжилтэн, тэгш хамруулах боловсролын магистр Г.Гэрэл (IG: Gerel.education)-ийг танилцуулж байна.