gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орлон тоглогч эмэгтэй жүжигчин Кевин Костнерыг шүүхэд өгчээ

Б.Нямдарь
Соёл урлаг
2025-05-28
2
Twitter logo

Америкийн жүжигчин, найруулагч Кевин Костнер болон түүний "Horizon: An American Saga – Chapter 2" кино багийнхныг орлон тоглогч Девин ЛаБелла шүүхэд өгчээ. 

Тэрээр энэхүү киноны зураг авалтын үеэр өөрийн зөвшөөрөлгүйгээр хүчирхийллийн шинжтэй, зохиолд байгаагүй хурц үзэгдэлд тоглохыг шаардсан гэж мэдүүлсэн байна.

Хүчирхийллийн үзэгдэлд тоглохоос татгалзсан жүжигчин Элла Хант

ЛаБелла уг кинонд жүжигчин Элла Хантын дүрийг орлон гүйцэтгэж байсан ба 2023 оны тавдугаар сарын 2-нд Костнер дүрийг гэнэт өөрчилж, түүнд ямар нэгэн урьдчилсан мэдээлэл өгөлгүй зохиолын бус хүчирхийллийн үзэгдлийн зураг авалт хийхийг шаардаж, мөн тэнд зайлшгүй байх ёстой эрсдэлтэй нөхцлийн зохицуулагч ч байгаагүй гэж мэдүүлжээ.

Орлон тоглогч ЛаБеллаЭлла Хант тухайн шинээр нэмсэн хүчингийн үзэгдэлд тоглохоос татгалзсан тул оронд нь ЛаБеллаг дуудсан бөгөөд тэр үед Хант дүрд тоглохоос татгалзаж, зураг авалтын талбарыг орхисныг ЛаБелла огт мэдээгүй байжээ. ЛаБеллагийн хэлснээр, түүнийг зураг авалтын талбарт ирэхэд ямар ч урьдчилсан анхааруулга өгөөгүй ба шинэ эрэгтэй жүжигчин түүнийг хүчээр дарж, хормойг нь хүчтэй сөхөхийг зааварчилсан байжээ. Костнер өөрөө түүнийг тэргэнцэр дээр хэвт гэж хэлээд, тухайн хүчингийн шинжтэй үйлдлийг олон янзаар давтан авахыг зааж, янз бүрийн хувилбараар туршиж байсан гэж мэдэгдсэн байна.

Түүний мэдүүлэгт дурдсанаар, энэ бүхэн жүжигчдийн эвлэлийн байгуулсан гэрээний заалтуудыг зөрчсөн бөгөөд ийм төрлийн үзэгдлийг авахын өмнө жүжигчдэд дор хаяж 48 цагийн урьдчилсан мэдэгдэл өгөх, тэднээс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. ЛаБелла энэ тухай ямар ч мэдэгдэл аваагүй, мөн албан ёсоор зөвшөөрөөгүй гэж мэдүүлжээ. Түүнчлэн зураг авалтын талбарт ямар ч зохих хязгаарлалт хийгдээгүй, бүхэл бүтэн багийн өмнө дүрийг гүйцэтгэсэн гэжээ.

ЛаБеллагийн хэлснээр, өмнөх өдөр авсан зохиолын дагуух хүчингийн үзэгдэл нь зохион байгуулалттай, бэлтгэл хийгдсэн, зохих хамгаалалттай, зөвхөн шаардлагатай хүмүүс оролцсон хаалттай зураг авалт байсан бол дараагийн өдөр нь болсон үйл явдал бол тэс өөр байсан гэжээ.

Тэрээр энэхүү явдлын улмаас сэтгэл санааны хохирол амсаж, 2023 оны зургадугаар сараас сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж эхэлсэн гэж мэдүүлж “Би өөрийгөө бүрэн нүцгэн, хамгаалалтгүй, хууртагдсан мэт мэдэрсэн. Энэ тохиолдол миний итгэлийг бүрмөсөн үгүй хийж, энэ салбарт хандах хандлагыг минь өөрчилсөн” хэмээн ЛаБелла ярьжээ.

Ийм төрлийн үзэгдлийг авахын өмнө жүжигчдэд дор хаяж 48 цагийн урьдчилсан мэдэгдэл өгөх, тэднээс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Харин Кевин Костнерийн талаас гаргасан мэдэгдэлд түүний өмгөөлөгч Марти Сингер “Костнер бол зураг авалтын багийнхны аюулгүй байдал, тухтай байдлыг байнга чухалчилдаг хүн. ЛаБеллагийн гаргасан гомдол нь ямар ч үндэслэлгүй бөгөөд түүний өөрийнх нь үйлдлүүд, бодит баримтуудтай зөрчилдөж байна” хэмээн мэдэгджээ. Тэрээр ЛаБеллаг уг үзэгдлийн талаар урьдчилан мэдээлэл авсан, сургуулилтын дараа зөвшөөрсөн, мөн дараа нь “Баярлалаа, бүх зүйл сайхан боллоо” гэсэн мессеж илгээсэн болохыг баримтаар харуулсан гэжээ.

ЛаБеллагийн хувьд энэ тохиолдлын дараа ч зураг авалтын ажил үргэлжилж байсан тул мэргэжлийн байдлаа хадгалахын тулд тэвчиж, гомдлоо дотроо хадгалсан гэж шүүхэд өгсөн баримтад дурджээ.

"Horizon 2" киноны хэсгээс...

Horizon киноны эхний хоёр ангийг Костнер өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, нийт 100 сая ам.долларын төсвийн 38 саяыг хувиасаа гаргасан байна. Эхний анги нь 2024 оны зургадугаар сард нээлтээ хийсэн ч кино театруудад тааруухан амжилт үзүүлсэн. Харин хоёрдугаар ангийг 2024 оны есдүгээр сард Венецийн кино наадамд танилцуулсан боловч олон нийтэд албан ёсоор нээлт хийх хугацаа хараахан зарлагдаагүй байна.

Эх сурвалж: The Guardian

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан