gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

С.Санжидмаа: Миний машин 44 дугуйтай, аль нэг нь хагарсан байх вий гэдгийг анзаарч явах чухал

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
Өчигдөр
479
Twitter logo
Г.Тэгшсүрэн
479
Twitter logo
Маргааш ажилтай
Өчигдөр

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

"Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид. Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад “Өмнөговь Тээврийн Нэгдэл" компанийн жолооч, Оюу толгой компанийн баяжмал тээврийн анхны эмэгтэй жолооч нарын нэг С.Санжидмааг танилцуулж байна.  

“ТЭР ДУУДЛАГЫГ БИ 2013 ОНООС ХОЙШ ХҮЛЭЭСЭН”

-Нэг сайхан ЗИЛ-130 машины жолооч болох юм сан гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Би 1974 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрж, 1981-1989 онд сумын сургуульдаа суралцан төгссөн юм. Намайг сурагч байхад намар хүүхдүүд ЗИЛ-130 машины тэвшин дээр бөөнөөрөө суугаад хадланд, ургац хураалтад явдаг байлаа. Тэр машиныг жолоодож яваа ах нар хэчнээн гоё санагддаг байв даа. Тэднийг харсаар жолооч болно гэж мөрөөдөх болсон юм.

Би эмээ, өвөө дээрээ өссөн, тэднийхээ хайртай хүүхэд. Жолооч болох тухайгаа өвөөдөө хэлэхээр “Тэгж ярьж болдоггүй юм аа, жолооч чинь эмэгтэй хүний хийх ажил биш” гээд халгаадаггүй байлаа. Жолооч болох мөрөөдлөө орхилгүй явсаар 2008 онд Өмнөговьд тогооч хийхээр очлоо. Өдөр хоолоо хийнэ, орой заримдаа "Самосвал" машин барина. Тэгж байтал 2009 онд нэг найз маань машин түрээслээд уртын тээвэрт явахаар боллоо. Тэр найзыгаа дагаад ийш, тийш их явсан, хоёулаа машинаа ээлжилж барина.

Дараа жил нь “Говь Транс Ложистик” ХХК-иад ажилд ороод хоёр сар дагалдан жолоочоор явав. Дагалдны хугацаа дуусахад захирал намайг дуудаад цагаан өнгийн, 8433 гэсэн улсын дугаартай цагаан “Хово” машин хүлээлгэж өгөөд “Манай компанийн хамгийн анхны эмэгтэй жолооч боллоо шүү” гэж хэлэхэд маш их баярлаж билээ. Хэдий машин маань компанийнх ч гэлээ би өөрөө арчилж, унаж явна гэхээр хүүхэд насны мөрөөдөл биелэх шиг л санагдсан даа.

Тухайн үед бид шороон замаар тээвэрт явдаг байлаа шүү дээ. Оюу толгойн уурхайн өндөр хүчдэлийн шугам дөнгөж тавигдаж, түүний хажуугаар их ч нааш, цааш явсан. Үүгээр явж өнгөрөх бүрдээ “Оюу толгой” компанид жолоочоор ажилд орох юм сан гэж боддог байв. Тэгээд 2013 онд хоёр, гурван ч удаа анкет өгөөд бүтээгүй. Тухайн үед тээвэрт эмэгтэй жолооч авах боломжгүй байна, эмэгтэй хүн байрлаж ажиллах нөхцөл хангагдаагүй байгаа гэх зэрэг хариулт өгч байсан санагдана.

“Говь Транс Ложистик” ХХК-иасаа “Таван Толгой Тээврийн Нэгдэл” ХХК-д ажилд ороод уртын тээвэрт явлаа. Дараа нь  Замын-Үүд-Эрээн хооронд орон нутгийн бас каргоны тээвэр ч явлаа. Шланзаар өвс ч ачиж үзсэн. Гэхдээ ингээд өвс ачаад тээвэрт явж үзэхэд мөрөөдөл биелэх шиг санагдсан. Бага байхад “ЗИЛ-130” машин дээр өвс нуруулдаад аччихсан явахыг харах үнэхээр сайхан санагддаг байлаа. Шланзын 17-той чиргүүл дээр 1800 боодол, 15-тай чиргүүл дээр 1400-1500 боодол өвс багтдаг. Арваннэгдүгээр сард чиргүүл дүүрэн өвс ачаад Дорнодын Мэнэнгийн талаар мэдэхгүй замаар явж байхад ай бас юм, юм бодогдсон шүү, айх ч шиг.

Энэ тээврийг дуусгачхаад халтиргаа, гулгаа ч их байна гэж болгоомжлоод каргоны тээвэртээ эргээд орсон. Нэг өдөр  утас дуугараад өмнө нь анкетаа өгч байсан нэг компаниас холбогдон “Оюутолгойн баяжмал тээвэрт эмэгтэй жолооч авахаар боллоо, танд одоо ирэх боломж байна уу” гэсэн. Энэ дуудлагад маш их баярласан, 2013 оноос хойш л Оюутолгойд ажилд орох сон гэж бодож явсан шүү дээ, би. Тиймээс “Оюутолгойд жолооч авна” гэдэг энэ үг намайг маш их догдлуулж, баярлуулсан даа. Яг л ажилд орчихсон юм шиг мэдрэмж төрөөд, яараад л байлаа.

Тэр үед би Эрээнд ачаатай явж байлаа. Тэр өдрөө хилээр гарч ирээд Замын-Үүдийн гаалийн хашаанд орсон. Гаалийн зөвшөөрөл ч оройдоо гарчихлаа. Тэр өдөртөө замд гараад, шөнөжин давхиад Улаанбаатарт ирлээ. Өглөө ачаа буулгах газраа машинаа хүргэчхээд буцаад Өмнөговийн унаанд суучихсан. Ингээд “Өмнөговь Тээврийн Нэгдэл” компанид анкетаа өглөө дөө. Тэгсэн орой нь утас дуугарлаа, өмнө нь залгасан нөгөө дугаар мөн байна. “Та маргааш шинжилгээнд хамрагдах боломжтой юу, хот руу явах уу, Ханбогд руу явах уу” гэсэн. Ханбогдод очоод шинжилгээнд ороод тэнцлээ гэсэн хариу авсан. Энэ үгийг сонсоод үнэхээр их баярласан. Сайхан хамт олны дунд орж ирсэн дээ.

“БАЯЖМАЛ ТЭЭВРИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ БОЛСНООРОО БАХАРХСАН”

Би “Өмнөговь Тээврийн Нэгдэл” компанидаа 2024 оны 4 сарын 21-нд анх ажилд орсон. Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2025 оны 4 сарын 21-ны өдөр анх удаа баяжмал тээврийн цуваанд явж байлаа. Энэ зүгээр ч нэг давхцал шиг надад санагдаагүй, харин би зөв замаар явж байна даа гэдэг сэтгэгдэл төрсөн шүү.

Манай компанийн өөр нэг эмэгтэй жолооч Н.Батцэцэг бид хоёр Оюу толгой-Гашуунсухайт-БНХАУ-ын Хуафан чиглэлийн бүрэн маршрутаар баяжмалын тээвэрлэлтэд оролцсон анхны эмэгтэй жолооч нар болсон.  Энэ нь Монголын уул уурхай, логистик тээврийн салбарын чухал үйл явдал болсон гэдэг мэдээг уншаад үнэхээр бахархам сайхан санагдсан.

Анх удаа баяжмал тээврийн цуваанд ороод явах мэдрэмж их сайхан байсан. Бусад тээвэрчин бүсгүйчүүд холбогдоод л “Санжаа эгч, замдаа гараад хийморь нь дэржгэнэж явна уу” гэж асууж билээ. Үнэхээр л хийморь сэргэх шиг санагдаж байсан даа.

Баяжмал, нүүрс хоёрыг тээвэрлэхэд ялгаа их л дээ. Ууттай баяжмалыг хүний, миний оролцоогүйгээр ачиж байна. Би юу хийх вэ гэвэл татлага татна, бүтээлгээ хуулна, тэгээд л болно. Харин нүүрс тээвэрт явахад жишээ нь тонн ихэдвэл өөрөө буулгаж жинг тааруулахаас эхлээд миний оролцоо маш их. Өвлийн хүйтэнд нүүрс наалдаад хөлдчихнө, лантуугаар нүдэж, лоомоор хөшиж байж хаалгаа онгойлгоно шүү дээ. Гэхдээ хэдий хэцүү ч бүсгүйчүүд нүүрс тээврээс шантраагүй. Одоо хэр нь олон, зуун эмэгтэйчүүд хүч сориод эрчүүдтэй мөр зэрэгцээд ажиллаж байгаа.

Ер нь чи эмэгтэй хүн байж том машин жолоодлоо гэх мэт үгсийг би ойлгодоггүй. Энэ компанидаа ажилд орсноос хойш хүйсийн ялгаа огт мэдэрсэнгүй.  Харин анх 2010-аад оны үед нүүрс тээврийн замд янз бүрийн л хандлагатай хүмүүстэй таарч байлаа. Анх шороогоор явдаг байтал засмал замтай болсон. Тэр үед цагдаа нар их шалгана. Нэг удаа явж байтал цагдаа зогсоолоо, 55 км цагийн хурдтай явсан. Хурд хэтрүүлсэн гээд 50,000 төгрөгөөр торголоо.

Тэгснээ “Нөхөр чинь хүүхдээ хараад гэртээ, харин чи ингээд тэнээд явж байдаг юм уу” гээд их муухай харьцаж билээ. Тэр үг надад их хүнд туссан. Түүнд би “Ингэж хүнийг хүйсээр ялгаж болохгүй ээ. Чи бид хоёр яг адилхан хүн болж төрсөн, нэг л зүйлээрээ өөр байх. Тиймээс би бүх л ажлыг хийж чадна” гэж хэлж байсан юм. Бид хоёр зам дээр сүрхий муудаж билээ, гэхдээ хэн хэндээ хар, буруу санаагүй дараа нь таарахад “Сайн уу, Санжаа эгч ээ” гэчихсэн л явж байсан. Энэ мэт хандлагыг даван туулж, хөдөлмөрлөсөөр өнөөдрийг хүрсэн дээ.

Өнөөдөр цаг үе, хүмүүсийн хандлага, ажлын байрны нөхцөл ч өөр болсон. Баяжмал тээврийн замд би огтхон ч хүнд, хэцүү байдалд орохгүй явна. Бид урд юу байгаа бол, замд яах бол гэж сохроор найдаж явах биш цуваанд ороод, станцаар хоорондоо холбогдоод явдаг учраас хяналттай, ханьтай, түшигтэй. Хамт олонтой байхын сайхан нь энэ. Би цэвэр сайхан орчинд, сайхан баг хамт олонтой ажиллаж чадаж байна. Энэ бол маш том давуу тал. Мөн Монгол Улсын эдийн засагт жин дарахуйц бүтээгдэхүүнийг тээвэрлээд хил давж байна гэж бодохоор их сайхан шүү.

“МИНИЙ ОХИДЫГ АЛТАН ШАР ЗАМ Л АМЬДРАЛД ХҮРГЭСЭН”

Би одоо “North” машин унадаг. Миний машин 22 дугуйтай. Запас хоёр дугуйг нэмбэл 24. Угсраа хоёр чиргүүлтэй. Чиргүүлийн дугуйг нэмбэл 44 болно. Энэ 44 дугуйг би л мэдэрч, хагарсан үгүйг шалгаж үзэж явах ёстой. Угсраа болон дан тэрэг хоёрын хооронд ялгаа их. Дангаараа 17 метр бол угсраа чиргүүл нэмэхэд 36 метр болно.

Энэ тохиолдолд хоёр дахь чиргүүлээ маш сайн анхаарч явах ёстой. Энэ зайд эргэвэл яах билээ, өдий зайд эргэвэл яах билээ гэдгийг үргэлж бодож явдаг. Ер нь урт машин жолоодоход ур чадвар, ухаан шаардана шүү. Төгс, төгөлдөр жолооч гэж хэзээ ч байдаггүй. Жолооч хүн алхам тутамдаа суралцаж явдаг. Намайг “Та мэргэшсэн жолооч шүү дээ” гэж хэлэх хүн байдаг. Би өөрийгөө мэргэшсэн жолооч гэж боддоггүй, нэг секунд анхаарал алдахад л аюул дагаж явдаг учраас жолоочийн мэргэшсэн үгүй огт хамаагүй. Тиймээс хаа явсан газраа л анхаарал, болгоомжтой байх чухал.

Миний амьдралын хамгийн том зорилго хүүхдүүдээ л боловсрол эзэмшүүлж, мэргэжилтэй хүн болгох байлаа. Алтан шар зам миний охидыг амьдралд хүргэсэн. Би 6 охинтой. Нэг охин маань цэцэрлэгийн багш, нэг охин одоо ШУТИС-ийн сэргээгдэх эрчим хүчний ангийг төгсөж байгаа. Гурван охин маань анагаах төгссөн, хоёр эмзүйч, нэг нь уламжлалтын бариа засалч. Бага охин маань одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагч, эрхзүйч болох хүсэлтэй. Хүсэл мөрөөдлийг нь дэмжинэ, тусална, боловсролтой иргэн болгоно.

Охидоо би нүүрс тээврийн замаас л боловсролтой болгож чадсан. Би ажилтай байснаар үр хүүхэд минь боловсролтой болсон. Монгол орныхоо эдийн засаг, хөгжилд хувь нэмэр оруулах ажилтан бэлтгэсэн гэж би боддог. Одоо надад санаа зовох зүйл алга. Сайхан хамт олныхоо дунд ажлаа тайван, амгалан хийгээд явж байгаагаа жаргал гэж боддог шүү. Нөхөр маань ар гэрээ, мал аж ахуйгаа ч хослуулаад явж байгаа.

Хүн ажлыг голдог болохоос ажил хэзээ ч хүнийг голохгүй. Залуус ажил хийсэн ч цалин хүрэхгүй байна гэдэг. Хамгийн гол нь зөв зохицуулах ухаан бас байх хэрэгтэй. Цалин багатай ажил хийгээд мөнгө хүрэхгүй байна гээд байвал хэзээ ч хүний амьдрал урагшлахгүй. Ажил хийж, хөдөлмөрлөж байж л хүн мөнгө олно шүү дээ.Өнөөдөр 100,000 төгрөгийн ажил хийчихлээ. Хоол хүнсэндээ зарцуулаад үлдсэнийг нь хадгалчихъя.  Ингэж л зохицуулж сурвал хүний амьдрал болно оо, болдог юм. Заавал их мөнгөтэй байснаар сайхан амьдарна гэж бодож болохгүй. Хүн бага мөнгөтэй байсан ч сайхан амьдарч болно. Амьдралын төлөө зүтгэж л байвал урагшлан дээшилж л таарна. 

Би тээврийн замд 17 дахь жилдээ явж байна. Намайг шантраагаагүй шалтгаан миний хүүхдүүд. Би хүүхдүүдээ сайхан амьдруулах ёстой. Энэ  л миний хүсэл, мөрөөдөл байлаа. Тээврийн замаасаа буух болоогүй л байна. Чадал хүрч л байвал явж л байя...

Тээврийн замд анх найз маань намайг чиглүүлж өгсөн. Би ч мөн найзынхаа адил олон бүсгүйчүүдийг тээврийн замд гарахад нь зөвлөн тусалж, сурган чиглүүлж, араасаа дагуулсан даа. Тэд минь одоо "Санжаа эгч ээ, та хаана явна" гээд л үргэлж холбоотой байдаг юм. Тээвэрчин эмэгтэйчүүддээ хэлэхэд баяжмал тээврийн зам та нарын өмнө нээлттэй байна шүү.

Бүх тээвэрчдэдээ Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн баярын мэндийг хүргэе. Монгол тээвэрчдийн яруу алдар мөнхөд мандан бадарч байг ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан