Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас ирэх дөрвөн жилд өөрийн удирдаж буй салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүд, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар өнгөрсөн баасан гарагт /2024.09.27/ мэдээлэл хийлээ.
Сайд Л.Энх-Амгалан, Гэр бүлийн яам байгуулагдсан учир гэр бүлд чиглэсэн бодлогыг эрчимжүүлье. Өмнө нь гэр бүлийн бодлогыг орхигдуулж, зорилтот бүлэг болон хүүхэд рүү чиглэсэн бодлого явуулж иржээ. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлд ямар асуудал тулгарч болох вэ гэх зэргээр гэр бүл талаас нь харж бодлого явуулсан учир өнөөдөр манай халамжид чиглэсэн бодлогууд байгаа оноогүй, үр дүн муутай байна.
Хөдөлмөрийн насны хүмүүсийг дэмжинэ. Хөдөлмөрийн насны хүн хүнсний талон авахгүй, тэр хүнийг чадавхжуулж хөдөлмөр эрхлэх боломжийг хангана. Өнөөдөр 100 мянган өрх хүнсний талон авч байна.
Цаашид хүнээ хөгжүүлж, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх бодлого түлхүү явуулна.
Орон сууцжуулалтын бодлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг илүү гэр бүлд чиглүүлнэ. Монголд жилд дунджаар 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 4800 гэр бүл салж байна. Бүртгүүлсэн дөрвөн гэр бүлийн нэг нь салж байна. Тиймээс олон жил ярьсан гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Гэр бүлийн хууль бол өмчийн харилцааны том хууль.
Салаад хүүхдийн мөнгө төлдөггүй нөхрүүдийг Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагажуулахаар төлөвлөж байна. 2022 онд хүүхдийн тэтгэмж 27.5 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 30 тэрбум төгрөг болж өссөн. 2022 онд 7598 аав, ээж хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй бол 2023 онд 8300 болсон байна. Энэ мэтчилэн сэтгэл эмзэглүүлсэн тоонууд гарч байгаа тул Гэр бүлийн тухай хуульд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болсон гэв.
Гэр бүл салалтад:
- Үзэл бодлын зөрчил
- Өр зээл
- Хүүхдийн асуудал
- Согтууруулах ундааны хэрэглээ
- Мөнгө санхүүгийн асуудал нөлөөлж байна.