gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улс төрийн намаа сольсон хүнийг сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй

Э.Энхмаа
Улс төр
2015-06-24
0
Twitter logo

Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулаад, олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. Энэ төслөө өнөөдөр сэтгүүлчид болон УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нарт танилцууллаа.

Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг анх 2012 онд байгуулагдсан ч УИХ-д суудалтай намууд хуулийн төсөлдөө санал нийлэхгүй явсаар өдийг хүрсэн. Иймд Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачилж, төслөө бэлэн олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ.
Ерөнхийлөгч “УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ” ДАХЬ 10 ҮНДСЭН ШИНЭЧЛЭЛ-ийг танилцуулсан юм.  

Нэгдүгээрт. Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө. Улс төрийн нам нь судалгааны байгууллага, хүний нөөцийг бэлтгэх газар, төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц гэж тодорхойлсон.

Хоёрдугаарт. Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болгоно. Монголд улс төрийн нам шиг хариуцлагагүй бүтэц байхгүй. Энэ хуулиар улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж Сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлж, жилд хоёр удаа намуудын дараах тайланг авна.

Улс төрийн нам Ерөнхий сайдыг томилоход оролцоно. Харин кабинетийн гишүүдийг Ерөнхий сайд бүрэн хариуцаж УИХ-д оруулна.

  • Намын мөрийн хөтөлбөрийн тайлан
  • Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тайлан
  • Санхүүгийн тайлангуудыг хүлээн авч иргэдэд тогтмол, нээлттэй мэдээлж, зохих хуулинд заасны дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.

Мөн намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх эрхийг сонгуулийн төв байгууллагад өгч тус улс төрийн намын хариуцлагын тогтолцоог дараах байдлаар тусгасан.

  • Нам үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан
  • Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй
  • Санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан.

Мөн намуудыг сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулна.

Гуравдугаарт. Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгосон. Нам ямар нэгэн шийдвэр, тогтоолоор төрийн байгууллага тэдгээрийн албан тушаалтан төрийн байгууллагын хууль тогтоомжинд заасан үндсэн чиг үүрэгт оролцох, заавар өгөх, чөлөөлөх, томилох зэрэг үүсэх харилцааг

  • хатуу хориглосон
  • хязгаарлалтыг хийсэн
  • хариуцлага тооцох зэргийг тодорхой болгож оруулсан.

Тухайлбал Үндсэн хуульд заасны дагуу зөвхөн Ерөнхий сайдыг томилох асуудлыг ганцхан намын бүлгээр ярьдаг, бусад тохиолдолд нам оролцохгүй байхаар заасан. Харин Засгийн газрын гишүүдийг намын бүлгээр хэлэлцэхийг хориглох ба Ерөнхий сайд кабинетийн гишүүдээ бүрэн хариуцаж УИХ-д оруулна.

Дөрөвдүгээрт. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзсан. Иргэдийн намын үйл ажиллагаанд оролцох сонголтыг нээлттэй, чөлөөтэй болгосон.

  • Дэмжигч гишүүн
  • Намын гишүүн
  • Сонгуульт гишүүдтэй байна.

Нэг хүн нэг л намын гишүүн байж анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу заасан Шинээр гишүүнээр элсэх бол заавал өөрийн биеэр очиж үлгэрлэсэн маягт бөглөж гарын үсэг зурсанаар баталгаажна. Намуудын гишүүнчлэлийн бүртгэлийг улсын бүртгэлийн төв байгууллага дээр байх бөгөөд мэдээллийн цахим бааз иргэдэд шилэн нээлттэй байна.

Намын тодорхой үйл ажиллагаанд зориулж төрөөс санхүүжилт олгоно. Эндээс олигархи нам гэсэн ойлголт үгүй болно.

Тавдугаарт. Нам шилэн данстай болно. Шинэ хуульд:

  • Нам нэг л данстай нэгдсэн байх
  • Намуудын данс шилэн дансны хуулиар зохицуулагдана
  • Намын нийгэм дэх үүргээ хэрэгжүүлэхэд зориулж төрөөс тодорхой шаардлагын дагуу хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэгтэй байхаар тусгагдсан.

Шилэн дансны хуулийн дагуу зардал бүрийн задаргаагаа 4 жилийн турш тухайн нам веб хуудсанд тогтмол хадгалагдаж байхаар туссан байгаа. Хэрвээ өөр данс илэрвэл улсын орлого болох төдийгүй нэмэлт торгуулийг намууд төлнө. Намын тайланг хөндлөнгийн аудитор хийх бөгөөд сонирхсон ямар ч иргэнд санхүүгийн тайланг нээлттэй байх ШИЛЭН ДАНС гэсэн тусгай цэсийг намын сайт дээр нэмж байрлуулна.

Мөн улс төрийн улсын төсвөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж 30 хувиас доошгүг бодлого боловсруулах, 30 хувиас доошгүйг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 10 хувиас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад гэж хатуу заасан. Үүнийг зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал санхүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлнэ.

Зургадугаарт. Намын үйл ажиллагааг явуулах доод хязгаарыг тогтоосон. 3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон. Дээрх тоонд хүрэхгүй нийт баг мөн 200 орчим сумдын иргэд улс төржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум, суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болно.

Намын тодорхой үйл ажиллагаанд зориулж төрөөс санхүүжилт олгоно. Эндээс олигархи нам гэсэн ойлголт үгүй болно. Төсвөөс олгож буй санхүүжилт, гишүүдийн татварыг нарийн зохицуулалттай болгоно.

Нам нийт санхүүжилтийнхээ 30-аас доошгүй хувийг судалгаанд зориулна. Мөн ийм хувийг боловсон хүчин бэлтгэхэд зориулна. Хэрэв хуулиа зөрчвөл төрөөс олгодог санхүүжилтийг зогсооно. Шаардлагатай бол нөхөн төлүүлнэ.

Долдугаарт. Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно.  Намын дотоод маргаан, улс төрийн хэрүүлийг шүүхээр шийддэг биш нам дотроо бие даасан маргаан шийдвэрлэх олон шатны тогтолцоог энэ хуулинд нэмж тусгасан.

Намын дотоод өрсөлдөөнийг шүүхийн системд чирж аваачин нэгнээ яллах, нийгмийн талцал болгохоос илүүтэй нам дотроо хараат бус шүүхийн олон шатаар маргаанаа хэлэлцүүлдэг болсоноор энэ заалт их ач холбогдолтой. Ингэснээр шүүх эрх мэдэл жинхэнэ ёсоор улс төрийн нам дээр бие дааж ажиллах боломж бүрдэнэ.

31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулах, 3001-ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох нөхцөлийг хуулийн төсөлд оруулжээ.

Наймдугаарт. Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байгаа. Энэ хуулиар улс төрийн намын гишүүдийн тоо цөөн байх тохиолдолд нүсэр бүтцийг сонгохгүй байх эрхийг олгож байгаа.

Нийт гишүүд 3001 хүрэхгүй тохиолдолд Их хурлын оронд Бүх гишүүдийн хуралтай байх, мөн Их хурлаас Төлөөллийн төв байгууллагыг зохион байгуулахгүйгээр Гүйцэтгэх төв байгууллагаа байгуулж болох, намын олон даргатай байх эрх нь нээлттэй, нам дүрмээрээ өөрийн бүтэц, зохион байгуулалтаа тодорхойлох боломж нээгдсэн. Мөн 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулах, 3001-ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох нөхцөлийг оруулсан.

Ecдүгээрт. Намууд ТТБ, фракцтай, одон медальтай байхыг хориглосон.

Намуудыг ашиг сонирхлын бүлэгтэй байхыг зөвшөөрч байгаа. Намд зөвхөн тодорхой асуудал шийдэхээр хамтарч бүлэг болж зохион байгуулагдахыг зөвшөөрнө, асуудлаа шийдээд тарна гэсэн үг. Түүнээс хэн нэг мөнгө, эрх мэдэлтэй хүнийг дагасан бүлэг фракц байх ёсгүй. Улс төрийн намууд төрийн одон медальтай давхцах шагналтай байхыг хориглоно.

Аравдугаарт. Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ.

Улс төрийн намын хуулийг дагаж “Улс төрийн намын дагаж мөрдөх журмын тухай хууль”-г тусгайлан гаргана. Үүнд: Намын бүртгэл, дахин бүртгэл, төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авсан, барьсан намын хөрөнгийн асуудлыг шийднэ.
Улс төрийн намын гишүүдийг шинээр бүртгэвэл гишүүнчлэл 60 хувиар буурна гэж үзэж байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: УЛСТӨРЧДИЙН НЭГ ДУТАГДАЛ НЬ ӨӨРСДӨДӨӨ ЧАНГА ҮЙЛЧЛЭХ ХУУЛЬ ХИЙЖ ЧАДАХГҮЙ

Ерөнхийлөгч санаачилсан хуулиа ийн танилцуулаад “Энэ бол намуудад хэрэгтэй хууль. Намууд ийм зоригтой өөрчлөлт хийж чадахгүй зургаан жил явлаа. Намууд хуулиа санаачилбал өөрийн эрх дархыг улам баталгаажуулсан хууль гаргана. Манай улстөрчдийн нэг дутагдал нь өөрсдөдөө чанга үйлчлэх хууль хийж чадахгүй” гэж хэллээ.

Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Энэ хуулийг хэзээнээс хэрэгжүүлэхээр Та санаачилсан бэ?
-Намын тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж амжихгүй байх. Одоо энэ төсөл дээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулсны дараа УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлнэ. Хуулийн үр дагавартай холбоотой нэг их өөрчлөлт орохгүй гэж бодож байна.

Болж өгвөл 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө шийдэх бодолтой. УИХ-аар асуудал оруулахад эд чинь унагаана, хойшлуулна нэг хэсэг юм болно. Амжихгүй бол дахиад өргөн мэдүүлнэ. Би энэ хуулийг бүрэн шийдүүлэхийн төлөө ажиллана.

-Намууд төрөөс санхүүжилт авдаг болсноор Улсын төсөвт хэр их ачаалал үүсэх бол?
-Өнөөдөр Улсын төсөвт өгч буй ачааллаас нэг их давахгүй. Бага зэрэг их, бага байж болно.

-УИХ-ын гишүүд сонгуулийн дараа намаа солих нь элбэг байна. Энэ талаар хуульд ямар зохиуулалт оруулж байна вэ?
-Маш чухал асуулт байна. Намаа сольбол нэгдүгээрт, нөгөө намын гишүүнээр нэмж тооцохыг болиулна. Хоёрдугаарт, Улс төрийн намаа сольж урвасан хүнийг тухайн нам сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй хэмээн зарладаг болно. Ингэж хуулиа чангаруулж байж энэ замбараагүй байдлыг зогсооно гэж хариуллаа.

Гэрэл зургийг president.mn
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан