Залуусын санаачилгаар Mongolia Economic Forum | YOUTH 2024 арга хэмжээг хоёр дахь жилдээ энэ сарын 7,8-ны өдөр "UG Palace", "Чингис Хаан" музейд зохион байгуулах гэж байна.
ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Энэхүү арга хэмжээний хүрээнд залуус дотоодын болон олон улсын чадварлаг экспертүүдийн туршлагаас суралцахын сацуу ирээдүйд чухал холбогдолтой сэдвүүдийн талаар өөрсдийн үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгыг А зэрэглэлийн экспертүүдтэй хэлэлцэх аж. Мөн арга хэмжээнд оролцогч салбар, салбарын цойлогч залуусын төлөөлөлтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.
Арга хэмжээний онцлох илтгэгчдээс дурьдвал олон улсын CNN агентлагийн International Commericial (CNNIC) компанийн Борлуулалт эрхэлсэн захирал Эрин Уильямс “Navigating the media landscape to be part of the global conversation” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулах бол 14.000 км замыг дугуйгаар туулсан дугуйтай аялагч Б.Очирваань болон Монгол Хаан жүжгий продюсер А.Баярцэцэг зэрэг “Youth Identity” сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлэх зэрэг 30 гаруй салбар салбарын төлөөлөл болсон залуус, экспертүүд хүрэлцэн хүрэлцэн ирэх юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд энтертайнмэнт үзүүлбэрүүд ч багтжээ.