Аваргуудын лигийн аварга болсон Парис Сен-Жермен /PSG/ багийн хөгжөөн дэмжигчид баяраа тэмдэглэх үеэр хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал PSG баг Аваргуудын лигийн аваргын цомыг түүхэндээ анх удаа авсантай холбоотойгоор Парис хотод хөгжөөн дэмжигчид нь баяраа тэмдэглэсэн юм.
Энэ үеэр 17 настай хүү цээжиндээ хутгалуулж амиа алдсан бол 23 настай залуу автомашинд мөргүүлэн амиа алджээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон үймээн самууныг “хүлээн зөвшөөрөх аргагүй, уучлашгүй явдал” хэмээгээд буруутай этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцно гэлээ.
Энэ талаар PSG баг гаргасан мэдэгдэлдээ "Энэ нь багийн үнэт зүйлсийн эсрэг үйлдэл бөгөөд хэрэг үйлдсэн хүмүүс манай дэмжигчдийн төлөөлөл огтхон ч биш" гэв.
Гэхдээ Парисын төвд болсон PSG багийн ялалтын парад ням гаргийн үдээс хойш төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, цэргийн хүчийг нэмэгдүүлжээ.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр 192 хүн гэмтсэн бөгөөд 559 хүнийг баривчилсан гэв.
Өнгөрсөн долоо хоногт мөн Английн Премьер лигийн аварга болсон Ливерпүүл клубийн дэмжигчид баярын жагсаал хийх үеэр автомашинтай этгээд олныг дайрч, 27 хүн эмнэлэгт хүргэгдсэн.
Эх сурвалж: ВВС