ЦХИХХ-ны Сайд Ц.Баатархүү болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар Мобикомын TIER III дата төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
2018 онд ашиглалтад орсон уг дата төв нь TELEHOUSE брэндийн стандартад нийцсэн, Монголын анхны TIER III зэрэглэлтэй бөгөөд цахилгааны хэрэглээгээ нарны эрчим хүчээр бүрэн хангадаг, байгаль орчинд ээлтэй, найдвартай дэд бүтэц гэдгээрээ онцлог юм.
Мобиком нь TIER II ба TIER III зэрэглэлийн нийт гурван дата төвтэй бөгөөд өгөгдөл хадгалах, хамгаалах, боловсруулах өндөр чанартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлсээр ирэв. Тухайлбал, байгууллагуудад зориулсан серверийн өрөөнүүд нь найдвартай цахилгаан хангамж, тогтвортой сүлжээ, 24 цагийн хамгаалалттай орчныг бүрдүүлсэн.
Дэлхий даяар дижитал эдийн засаг тэргүүлэх болсон өнөө үед өгөгдөл хадгалах, хамгаалах, боловсруулах нь олон салбарт хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйл болон хувирч байна. Энэ хүрээнд Мобиком Монгол Улсад дата төвийн салбарыг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.