gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Blue Origin" компанийн сансрын хөлгийн нэг суудал дунджаар 510,000 ам.доллар

Б.Нямдарь
Дэлхийд
2025-04-16
20
Twitter logo

2025 оны 4-р сарын 14-нд Blue Origin компанийн New Shepard хөлгөөр анхны эмэгтэй баг сансарт хөөрсөн. Тодруулбал АНУ-ын Баруун Техаст байрлах Blue Origin компанийн нислэгийн талбайгаас 6 эмэгтэй нисэгчтэй хөлөг хөөрөн, буцаж ирсэн юм.

Энэхүү 11 минутын турш үргэлжилсэн нислэг нь сансрын судалгаанд чухал томоохон үйл явдал болж, 1963 оноос хойших зөвхөн эмэгтэй гишүүнтэй анхны  нислэг болжээ. "Blue Origin"  бол АНУ-ын сансрын технологийн компани бөгөөд "Amazon"-ы үүсгэн байгуулагч Жефф Безос 2000 онд байгуулсан юм. 

New Shepard хөлгийн тухай:
Нэрний утга: АНУ-ын анхны сансрын нисэгч Аллан Шепардын нэрнээс улбаатай
Зориулалт: Суборбитын сансрын аялал ба судалгаа  
Эхний нислэг: 2015 (туршилтын), 2021 (хүн тээвэрлэсэн)  
Загвар: Олон дахин ашиглагддаг, босоо пуужин  
Багтаамж: 6 зорчигч хүртэл  
Онцлог:
- Сансрыг харахад зориулсан том цонхнуудтай 
- Нислэгийн нийт хугацаа ойролцоогоор 11 минут
Өмнөх нислэг: 2021 оны 7-р сард Жефф Безос болон бусад зорчигч сансарт хөөрсөн

 NS-31 нислэгт оролцсон зургаан эмэгтэй:

  • Кэти Перри  Дуучин, хүмүүнлэгийн идэвхтэн

  • Гейл Кинг  Ахмад сэтгүүлч, телевизийн хөтлөгч

  • Лорен Санчез  Сэтгүүлч, бизнес эрхлэгч 

  • Айша Боу NASA-ийн пуужин судлаач асан, агаарын сансрын инженер

  • Аманда Нгуен Биологи ба сансрын судалгааны эрдэмтэн, иргэний нийгмийн идэвхтэн

  • Керианн Флинн  Кино найруулагч, продюсер

НИСЛЭГТ ХЭН ХЭН ЮУ АВЧ ЯВСАН БЭ?

Тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-нд Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансар руу 10₮-ийн цаасан мөнгөн дэвсгэрт, хөөрөг хоёртой нисэж байсан гэдэг. Сансрын нисэгчдийн хувьд ямар нэгэн дуртай эд зүйлээ сансар руу авч явах нь бараг бичигдээгүй хууль гэлтэй.

Энэхүү нислэгт дуучин Кэти Перри хонин нүдэн цэцэг /daisy/ авч явсан. Учир нь түүний 4 настай охиныг Дэйзи гэдэг. Мөн Гейл Кинг олон жилийн өмнө нэгэн танихгүй хүн өөрт нь өгсөн модон загалмайг /онгоцоор нисэхдээ ч авч явдаг/ гартаа барин хөөрчээ. 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГЭВ

Blue Origin-ийн NS-31 нислэг нь сансарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготойг онцлон тэмдэглэсэн чухал үйл явдал болов. Тодруулбал, сансрын салбарт эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог өндөрөөр үнэлэх, тэдний амжилтыг хүндэтгэх, сансрын аяллын түүхэнд шинэ хуудас нээх зорилготой байв.

Энэ нь өмнө нь дурдсанчлан 1963 оноос хойшхи анхны эмэгтэй багтай сансрын нислэг болсон. /1963 онд Зөвлөлт Холбоот Улсын сансрын нисгэгч Валентина Терешкова анхны эмэгтэй сансрын нисгэгч болж байв/ Нисэгчид ч мөн өөрсдөө энэ талаар дурдаж байв. Жишээ нь Кэти Перри "Охин минь надаар бахархах байх. Цаашлаад уг үйл явдал олон охид эмэгтэйчүүдэд ч урам зориг өгнө гэж найдж байна" гэсэн бол Лорен Санчез "Би залуу сэтгүүлч байхад "Чи хэт залуу байна, энэ чиний оролцох зүйл биш" гэж зарим ажлыг надад хамаатуулдаггүй байсан. Би тэнд байгаа л юм чинь би оролцох эрхтэй юмсан. Энэ мэт жендэрийн ялгаварлал одоо ч байдаг. Тиймээс эмэгтэйчүүд ч мөн чаддаг гэдгийг уг үйл явдал харуулах байх" гэсэн юм. 

Тэдний нислэгийг үзэхээр гэр бүлийнхэн нь мөн бусад алдартнууд ч ирсэн байлаа. Тодруулбал Опра Уинфри (Гейл Кингийн найз), Орландо Блум (Кэти Перригийн найз залуу), Жефф Безос (Лорен Санчезийн найз залуу), Крис Женнер, Клое Кардашьян нар ирсэн байв. 

ХӨЛГӨӨС БУУЖ ИРЭЭД ТЭДНИЙ ХЭЛСЭН ҮГС

NS-31 нислэгээс бууж ирсний дараа багийн гишүүдийн сэтгэл нь хөдөлж, зарим нь уйлж байв. Тэдний хэлсэн үгс олон нийтийн анхаарлыг татсан. 

Кэти Перри хөлгөөс гарч ирээд газар үнсэн талархаж буйгаа илэрхийлсэн. "Би хайртай гүн гүнзгий холбогдсон мэт санагдаж байна" гэв. Тэр мөн нислэгийн үеэр охиндоо зориулж "What a Wonderful World" дууг дуулсан.
Гейл Кинг
"Энэ бол амьдралд ганцхан тохиох гайхамшигтай мөч. Хүмүүс бид огт өөр өнцгөөс дэлхийгээ харж, хамгаалах ёстойгоо ойлгох шиг боллоо"
Лорен Санчез
"Энэ бол мөрөөдөл минь биелсэн мөч. Бид зөвхөн сансарт хүрээд зогсохгүй, эмэгтэйчүүдийн хүч чадал, зоригийг харуулж чадлаа"
Айша Боу
"Би багадаа сансарт нисэхийг мөрөөддөг байсан. Мөрөөдөл маань биелж, би бусад охидод ч бас боломж бий гэдгийг харуулж чадлаа."
Аманда Нгуен
"
Сансарт нисэх нь зөвхөн шинжлэх ухаан, технологи биш, энэ бол эрх тэгш байдлын тухай, хүний эрхийн тухай түүх юм.
Керианн Флинн
"Энэ аялал намайг өөрчилллөө. Дэлхийг тэр чигт нь харах мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бид бүхэн гайхалтай гариг дээр амьдарч байна"

ЭНЭХҮҮ НИСЛЭГ ХЭДЭН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ВЭ?

NS-31 нислэгийн яг нарийн зардлыг Blue Origin компани олон нийтэд зарлаагүй байна. Гэсэн хэдий ч шинжээчдийн таамгаар ийм төрлийн нислэгийн нэг хүний суудлын үнэ ойролцоогоор 475,000 евро (ойролцоогоор 510,000 ам.доллар) байдаг гэж үздэг.

Blue Origin компанийн тийзний үнэ харилцан адилгүй бөгөөд зарим зочдод үнэ төлбөргүй олгодог бол, зарим тохиолдолд сая сая ам.доллар хүрдэг. Жишээлбэл, 2021 онд New Shepard хөлгийн анхны суудал 28 сая ам.доллараар дуудлага худалдаагаар зарагдсан. Компани тухайн зорчигчийн олон нийтийн танигдсан байдал, нислэгийн зорилготой нийцэх эсэх, сурталчилгааны үр ашиг зэрэг хүчин зүйлсэд тулгуурлан үнийг тогтоодог гэнэ.

NS-31 нислэгийн хувьд зорчигчид суудлын төлбөр төлсөн эсэх, эсвэл тусгай урилгаар оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Нислэгт нэр хүндтэй хүмүүс, тэр дундаа сансарт эмэгтэйчүүдийн оролцоог сурталчлах зорилготой байсан тул тэднийг ивээн тэтгэсэн, эсвэл урилгаар оролцсон байж ч магадгүй юм. 

ОЛОН НИЙТИЙН ШҮҮМЖЛЭЛ ба ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИЖ БУЙ МЭТ ХАРАГДУУЛАХ ПИАР УУ? 

Аливаа олны анхаарлыг татсан үйл явдал шүүмжлэл дагуулах тодорхой. Тэр тусмаа зургаан нэр хүндтэй эмэгтэйчүүд оролцсон бол бүр ч шүүмжлэл дагуулах биз ээ. 

Загвар өмсөгч Эмили Ратажковски уг нислэгийг “Солиорол нь хязгаартаа тулжээ” хэмээгээд ийм богино нислэгт асар их түлш зарцуулж байгааг шүүмжилсэн. Харин жүжигчин Оливиа Манн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлээд зарим нь ширхэг өндөг ч авч чадахгүй байхад ингэж тансаглаж байгааг зохисгүй үйлдэл гэв.

Уг нислэгийг санхүүжүүлсэн Жефф Безос болон "Amazon" компанийн хөдөлмөрийн нөхцөл, хүрээлэн буй орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг дурдаад энэ бүхнийг "Эмэгтэйчүүдийг дэмжиж буй мэт харагдуулах компанийн пиар" гэж нэг хэсэг нь  шүүмжилсэн. Зарим шүүмжлэгчид "Amazon"-ы улс төрийн хандлага, тухайлбал үр хөндөлтийн эсрэг байдаг улстөрчдөд хандив өгдөгийг онцлон, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихтэй зөрчилдөж байгааг дурдаж байв.

Харин таны бодлоор "Хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү?! Бидэнд хамаагүй" гэдэг үзэлтэй санал нийлэх үү. Эсвэл уг үйл явдлын талаар та санал, сэтгэгдлээ доорх комент хэсэгт хуваалцах боломжтой. 

Эх сурвалж: Glamour.com, blueorigin.com, The Guardian, Reuters

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан