gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Энхчимэг: Умардын орнуудын хөгжлийн загвараас суралцах зүйл бий

А.Анужин
Нийгэм
2025-05-20
81
Twitter logo
А.Анужин
81
Twitter logo
Нийгэм
2025-05-20
Э.Энхчимэг: Умардын орнуудын хөгжлийн загвараас суралцах зүйл бий Э.Энхчимэг

Элчин сайд асан, доктор Б.Энхмандах охин Э.Энхчимэгтэй хамтран бичсэн бүтээлүүдээ “Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар” нэртэйгээр эмхтгэжээ. 

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн ахлах багш Э.Энхчимэг:
-Би 2017 онд аавтайгаа хамтран “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон” нэртэй товхимол гаргасан. Дараа нь “Сайхан амьдруулах жор: Умардын орнуудын туршлага, Могенс Люккетофт: Дани загвар, Европын амжилтын гүүр" орчуулгын номд редакторын үүрэг гүйцэтгэлээ.

Эдгээр дөрвөн номын гол агуулга нь манай улсад ядуурал ихсэж, дундаж давхарга багасаж байгааг харуулна.

Өөрөөр хэлбэл орлогын тэгш бус байдал газар авч байгаад шүүмжлэлтэй хандсан. Эдгээрийг шийдэхийн тулд бидэнд ямар арга зам, хэнээс суралцаж болох талаар Скандинавын орнуудын хөгжлийн загвараас үлгэрлэн бичсэн юм. 

Товчхондоо, эдгээр улсад орлогын татвар өндөр ч эргээд иргэддээ нийгмийн үйлчилгээг хангалттай үзүүлж байна. Мөн Дани хувийн хэвшлийнхэндээ татварын хөнгөлөлт үзүүлж, ихээхэн дэмжлэг үзүүлдэг.  

Эх орондоо аливаа улсын хөгжлийн загварыг шууд нутагшуулах нь өрөөсгөл ойлголт юм.

Эхлээд өөрсдийн нийгмийг сайтар судлан, аль хэсэг нь тохиромжтой эсэхийг мэдэх шаардлагатай.

Элчин сайд асан, доктор Б.Энхмандах "2009 онд элчин сайд болсон дурсамжаа хуваалцъя. Тухайн үед би  Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайдаар ажилласан юм. Ажлын шаардлагаар Канад руу томилолтоор явахаар бэлдэж байв. Гэтэл Ерөнхий сайд асан С.Баяр “Энхмандах аа, чи нийгэм судлаач, философич хүн. Чиний сонирхоод байдаг ардчилсан социализм жинхэнэ утгаар амьдралд хэрэгжсэн оронд ажиллаад, хөгжлийн загварыг нь  судлаад ир” хэмээн үүрэг өгсөн.

Ингэж би 2009-2013 онд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух анхны, суурин Элчин сайдаар томилогдон, умардын загварыг судалж, өнөөдөр та бүхэнд бүтээл болгон хүргэж байна.

2012 оноос эхлэн дэлхий дахинаа оршин буй нийгмийн хөгжлийн загварууд, тэдгээрийн онцлогийг судлан “Нийгмийн хөгжлийн загвар ба Монгол орон” цуврал өгүүллэг бичиж, www.tsahimurtuu.mn цахим хуудаснаа нийтэлж, олны хүртээл болгосон. 

2013 онд эдгээр цувралаа эргэн харж, “Нийгмийн хөгжлийн загварын тухай” товхимол болгосон. Тус номд умардын загварын ойлголт болоод давуу, сул тал зэрэгт хариулт өгөхийг оролдсон билээ.

2017 онд нийгмийн дундчуудын гүйцэтгэх үүргийн талаар илүүтэй судлан “дундчууд” гэж хэн, хэрхэн тодорхойлох талаар судалсан. Ингээд “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон” товхимол гаргав. 

Үүгээрээ монголын нийгмийн дундаж давхаргын бодит байдал, гарч буй өөрчлөлт, тэдгээрийн байр суурийг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн. Энэ бүтээлд дундчуудын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар эрх тэгш нийгмийг төлөвшүүлэх асуудлыг хөндөж, асуудлыг шийдсэн олон улсын туршлага зэргийг цогцоор нь авч үзсэнээр онцлог.

Дараа нь, Финландын Ерөнхийлөгч асан Ахтисаарын төвөөс Финландын нийгмийн гол ололтуудыг товч нэгтгэсэн “Сайхан амьдруулах жор: Умардын орнуудын туршлага” номыг албан ёсны зөвшөөрлөөр хөрвүүлэв. 

2015 онд Данийн хаант улсын Сангийн сайд Могэнс Люккэтофтой танилын хувьд түүний бичсэн “Дани загвар: Европын амжилтын түүх” номыг орчуулах зөвшөөрөл авсан юм. Эдгээр орчуулгын бүтээлээс Скандинавын орнуудын халамжийн бодлого бүхэлдээ иргэдийнхээ бие даан амьдрах ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэдэг тухай, Данийн хөгжлийн загварыг сонирхох боломжтой” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Би Европын хөгжлийн загварыг сонирхон судалдаг. Иймд өнөөдрийн номын нээлтийг олзуурхан зорин ирлээ. Манай улс холимог парламентын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа гэж итгэдэг. Энэхүү бүтээл нь уншигчдын тархийг цэнэглэнэ хэмээн итгэж байна” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан