Залуу хүн байна гэдэг нь бараг л “зээл авах боломж хэцүү” гэж орчуулагддаг болохыг бизнес эрхэлж яваа залуу хүн бүр амьдралдаа аль нэг удаа мэдэрч байсан нь гарцаагүй. Бизнесээ өргөтгөж, ашиг орлогоо нэмэгдүүлэн шатаар дээш алхмаар байтал автоматаар тань дээр улаан тэмдэг дарчхаад байдаг зовлонтой. Тэгвэл ХасБанк залуу насыг боломжоор дүүрэн ирээдүй хэмээн үзэж, залуу бизнес эрхлэгчдийн урд өгсөх шат нэмэхийг зорьж хамгийн их тулгамддаг асуудлуудыг нь хөнгөвчилсөн “Залуу бизнес эрхлэгчийн зээл”-ийг санал болгож байна.
35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдэд зориулсан энэхүү үйлчилгээгээр 50 сая төгрөг хүртэл зээлийн дүнд барьцаа хөрөнгө шаардахгүй, 100 сая хүртэлх зээлийн дүнд хөдлөх хөрөнгө автомашин, эсхүл гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалах боломжийг олголоо. Дээр нь мөн зээлийн хүү шаталж буурах боломжийг хамтатган нэмлээ. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү 2 удаа шаталж буурах бөгөөд хариуцлагатайгаар хугацаандаа зээлээ төлснөөр дараа саруудад хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, хүүний хэмнэлтийг бий болгох давуу талыг мөн багтаалаа. Бизнес нь дэвжиж, ашиг орлого тань нэмэгдэн шат ахих зуур зээлийн хүү зөрөөд бууж явах нь.
35 хүртэлх насны бизнес эрхлэгч, эсвэл гүйцэтгэх удирдлага юм уу, нийт хувьцааны 51-ээс дээш хувийг 35 хүртэлх насны хүн эзэмшдэг байхад таны бизнес зээлийн хамгийн гол шалгуурын нэгийг хангалаа гэсэн үг. Залуу байна гэдэг харин ч давуу тал шүү гэдгийг бүгдээрээ батлан харуулъя.
Түүнчлэн залуу бизнес эрхлэгчдэдээ зориулан ХасБанк 2003 оноос эхлэн хурд, эрч хүч, дэврүүн омголон сэтгэлийн илэрхийлэл болгон дээдэлсээр ирсэн, алдарт уран барималч Гочоогийн Сэрээтэрийн "ТҮМЭН ЭХ" хэмээх бүтээлийг залсан SplenderPlus Платинум картыг зэхлээ.
Мөн залуу бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсний зэрэгцээ бусад бизнес эрхлэгч залуучуудтай танилцан харилцаа холбоо тогтоож, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Зээлийн танилцуулгыг энд дарж авахаас гадна хүсэлтээ онлайнаар илгээгээрэй.