gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2.4 тэрбум кВт.ц цахилгаан импортолсон нь өмнөх оныхоос 13 хувиар илүү байна

Б.Эрдэнэчимэг
2024-05-02
3
Twitter logo

Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2023 оны үйл ажиллагааны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэдээ өнөдөөр тайлагналаа. Тайлангийн хуралд эрчим хүчний 177 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 240 ажилтан  оролцсон байна.

2023 онд Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.5 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 тэрбум кВт.ц-аар буюу 4.3 хувиар өслөө. Нийт цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна. Тайлант онд 2.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 0.3 тэрбум кВт.ц буюу 13 хувиар өсжээ.

2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11 хувиар нэмэгдэж, 1636 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласан.

Өнөөдөр нэг кВт цаг эрчим хүчийг 256 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд дунджаар 216 төгрөгөөр борлуулж байна. Үүний зөрүүнээс алдагдал үүсдэг.

Эрчим хүчний зохицуулах хорооноос Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг шинэчилсэн, төвийн бүсийн оргил ачааллыг бууруулах зорилгоор Эрчим хүчний сайдын тушаалаар “Хэрэгцээг удирдах” цогц төлөвлөгөө батлуулж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллажээ.

Энэ арга хэмжээний хүрээнд олон нийтэд чиглэсэн “Тог-оо тохируулъя 17:00-22:00” нөлөөллийн аяныг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүллээ. Мөн эрчим хүчний хэрэглэгчийн санал, гомдлын бүртгэл, хяналтын нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх ажлуудыг хийсэн гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв.

Тус хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Эрчим хүчний үнийг нэмэх үү?
-Зайлшгүй өөрчлөх шаардлага бий. Бид судалгаа хийж байна. 2022 онд аж ахуйн нэгжийн нэгжийн тарифт, 2019 онд ахуйн тарифыг өөрчилсөн. Үүнээс хойш үнэ нэмээгүй. Өнөдөөр ахуйн тарифын өртөг 256, үнэ 140 төгрөг байна. Тариф өртгөөс доогуур байна. Өнөөдөр нэг кВт цаг эрчим хүчийг 256 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд дунджаар 216 төгрөгөөр борлуулж байна. Үүний зөрүүнээс алдагдал үүсдэг. Тарифыг өртөгт нь үе шаттайгаар хүргэх зайлшгүй шаардлага байна.  

Дулааны үнэ тариф мөн л өртгөөсөө 50 орчим хувиар доогуур байна. Нэг гигаватт дулааны эрчим хүчийг 70 мянгаар үйлдвэрлээд 34 мянган төгрөгөөр борлуулж байна. 50 хувийн алдагдалтай байгаа тул өртөгтөө хүргэх шаардлага бий.  

Ойрын жилүүдэд манай улсад эрчим хүчний хэрэглээ 6-7 хувиар өсөхөөр байна. 2023 оны байдлаар салхин цахилгаан станцын эрчим хүчний дундаж үнэ 228, нарны цахилгаан станцуудын үнэ   543 төгрөг байна.  Залгахад бэлэн нэг төсөл байгаа нь 10 мегаваттын нарын станц юм.

-”Эрдэнэт” үйлдвэр танай байгууллагыг шүүхэд өгсөн. Энэ маргааныг шийдсэн үү?
-”Эрдэнэт” үйлдвэрийн 50 мегаваттын дулааны цахилгаан станц бий. Энэ станцаас нэгдсэн сүлжээнд нийлүүлэх дулааны үнэ тарифыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэг адил тогтоосон. Бид өртөгт нь хүргэж тогтоогүй тул өртөгт нь хүргэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй байна.       

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан