“Хувьсал” продакшны дэлгэцийн найм дахь уран бүтээл болох “Хувь заяа” УСК зөвхөн VOO-д байршлаа. Дэлгэцийн бүтээлийн босгыг нэг шатаар ахиулсан энэхүү киног бид онцолж, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар заавал үзэх ёстой 3 шалтгааныг хүргэж байна.
1. Элсэн цөлд өрнөх нүд баясам зураг авалт
Говийн нэгэн жижиг суманд аавтайгаа хамт амьдрах Хувьзаяа охины гэрт нэгэн үл мэдэгдэх бүсгүй ирснээр киноны үйл явдал өрнөдөг.
Элсэн шуурга, хурц нар, зэрэглээ, байгалийн давагдашгүй хүнд нөхцөлүүдийг гайхалтай буулгахын зэрэгцээ, зураг авалтын өнгө, өнцөг, шилжилтүүд нь тун шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ.
2. Зохиол, өгүүлэмж, метафор
Говийн амьдралын аж байдал, соёлыг чадварлаг шигтгэхийн зэрэгцээ киноны гол санаа, өгүүлэмжийг Хувьзаяа охин болон эхдээ гологдсон ботгоны нөхөрлөл, монолог яриагаар дүрслэн харуулсан нь ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөнө.
Мөн тус киноны санаанд багтамгүй эргэлтүүд нь үйл явдал цааш хэрхэн өрнөх бол гэсэн асуултыг төгсгөлийн үзэгдэл хүртэл өөрөөсөө асуухад хүргэнэ.
3. Дүрээ амилуулах чадварлаг уран бүтээлчид
Олны хүндлэлийг хүлээж, чадвараараа хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн Гавьяат жүжигчид энэхүү кинонд дүр бүтээсний зэрэгцээ тэдэнтэй эн тэнцүү дүрээ амилуулах бяцхан жүжигчнийг онцолж байна. У.Нартай залуу жүжигчний хувирал, үйл хөдлөл бүр энэхүү киног заавал үзэх шалтгаануудын нэгт зүй ёсоор тооцогдоно.
“Хувь заяа” УСК –г залуу уран бүтээлч Г.Бямбасүрэн найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, У.Нартай, Д.Пүрэвсүрэн, М.Бадарч, Б.Баярмаа, Ч.Ганбаатар, Ц.Элбэгбаяр, П.Мөнх-Үүлэн нар тоглосон юм.
Та “Хувь Заяа” УСК-г “VOO cinema”-гийн “Монгол кино” цэсээс түрээслэн үзээрэй.