БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны арванхоёрдугаар сард Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсан.
Улмаар энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэл гарч Бурханы шашны сургалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон юм.
Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоолыг нэгдүгээр сарын 31-нд баталсан. Үүнд үндэслэн БШУ-ны сайдын тушаал, НИТХ-ын шийдвэр гарч 112 дугаар сургуулийн барилгын зураг төсвийг шинээр хийж, барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо.
Эдгээр шийдвэр болон холбогдох төсвийн тооцоолол, сургалтын хөтөлбөр зэргийг өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид гардуулан өгчээ.
Энэ хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн энэ чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа Монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн салбарын сайд мэдээллээ.