gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Монгол наадам
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
    •   FIFA 2026
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.18
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.18
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • Монгол наадам
    • GOGO тойм
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • FIFA 2026
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.18
Валютын ханш
$ | 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Чингэлтэй дүүрэг хогийг булшилдаг биш, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоо бүрдүүлнэ"

Б.Мөнхчимэг
Бизнес
7 цаг 2 минутын өмнө
Twitter logo

Байр орон сууцны бункер 2–3 хоног хүрэлгүй дүүрч, хальж асгарсан хог нь гудамжаар хөглөрч, үнэр танар нь иргэдийг бухимдуулдаг байдал Улаанбаатарын орон сууц, хорооллуудад түгээмэл.

Түүнчлэн нийслэлийн ахуй, үйлдвэрлэлийн гаралтай бүхий л хог хаягдлыг цуглуулж, Улаан чулуутын хогийн цэгт булдаг арга өдгөө ч шүүмжлэл дагуулж, шийдэл хүлээсээр байгаа билээ. Тэгвэл Чингэлтэй дүүрэг ухаалаг хогийн саваар дамжуулан хог хаягдлын менежментээ шинэчилж эхлээд байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэлээс тодрууллаа.

"НЭГ ХОГИЙН САВЫГ СУЛЛАХАД ДУНДЖААР 15 МИНУТ ЗАРЦУУЛЖ БАЙНА"

- Ухаалаг хогийн сав ашигласнаар хог ачих, тээвэрлэх ажиллагаанд яг ямар өөрчлөлт гарч байна вэ?

- Энгийн бункерт хаягдсан, ил задгай үүссэн хогийг цэвэрлэхийн тулд одоогоор 2-3 ачигч, хүрзээр цэвэрлэдэг. Дээрээс нь том оврын машинаар ачиж, тээвэрлэдэг. Ингэж гар аргаар хог ачихад нэг байрны бункерийг багадаа 40-60 минутад ачдаг юм.  Харин ухаалаг хогийн савыг суллахад дунджаар 15 минут л болж байна.

Ухаалаг хогийн савны бункерийн багтаамж 3 м.куб хэмжээтэй. Хогийн төрөл, овор хэмжээ, жингээс шалтгаалаад сав дүүрэх хугацаа харилцан адилгүй байгаа ч сав дүүрсэн даруйд мэдээлэл нь системд ирдэг. Мэдээлэл ирмэгц тусгай зориулалтын тоноглол бүхий машин шуурхай очиж, хогийг ачиж байна.

Хог хаягдлын менежментээ одоо л шинэчлэхгүй бол үр ашиггүй өндөр зардал гарсаар байх болно. 

- Ухаалаг хогийн сав орчны бохирдол, эрсдэлийг бууруулна гэлээ. Энэ талаар тодруулж өгөөч?

- Өмнө нь орон сууцны бункерт хаягдсан хогоос өмхий үнэр гарч байгаа талаар гомдол ирж, санамсаргүй шидсэн тамхины ишнээс болж гал гарах тохиолдол ч цөөнгүй бүртгэгддэг байсан. Одоо бол хогийг газар доорх бункерт цуглуулж, тусгай төхөөрөмжөөр өргөж, доод хэсгээрээ нээгдэн хогоо сулладаг болсон. Газар доорх байгууламж учраас орчны эрүүл ахуйд ч сайнаар нөлөөлж байна. 

Ингэснээр ажиллах хүч, шатахуун, тээвэрлэлт болон ил задгай хог цэвэрлэхтэй холбоотой зардлыг урт хугацаанд бууруулна. Анхны хөрөнгө оруулалтыг 4–5 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолсон. Тэгэхээр өнөөдөр зөвхөн хогийн савны үнийг харах биш, цаашид хогийн менежментэд ямар зардал хэмнэх вэ гэдгийг бүхэлд нь харах хэрэгтэй.

Хог хаягдлын менежментээ одоо л шинэчлэхгүй бол дахин боловсруулж, мөнгө олох боломжтой зүйлс хяналтгүйгээр хаягдаж, тэдгээрийг ачиж тээвэрлэх, устгах зэргээр дүүрэгт үр ашиггүй өндөр зардал гарсаар байна. Тиймээс менежментээ сайжруулах замаар урт хугацаандаа зардал бууруулах зорилгоор энэ ажлыг хийж байгаа. 

- Иргэд ухаалаг хогийн савыг хэр хүлээн авч байна вэ?

- Анх 2024 онд туршилтаар хоёр хогийн савыг байрлуулж байсан юм. Энэ туршилт олны анхаарлыг татсан. Бид жил бүрийн төсөв батлах, ямар төсөл ажил эхлүүлэх талаар иргэдээс ирсэн санал хүсэлтийг тусгадаг. Хороодоос ирүүлсэн саналыг харахад 160 гаруй байршилд далд хогийн сав суурилуулах хүсэлт ирсэн юм. Үүнд үндэслэн 2024, 2025 онд үе шаттайгаар нэмж 72 ухаалаг хогийн савыг суурилуулсан.

Ухаалаг хогийн савтай болсон орон сууцны айлууд эергээр хүлээн авч, хэрэглээндээ хэвшүүлэхдээ таатай хандаж байна. Иргэдтэй уулзалт хийж, дараагийн жилийн төсөв боловсруулах санал авах үеэр ухаалаг хогийн савыг өөрийн байр, хороололдоо суурилуулах хүсэлтүүд ч их ирж байна.

- Ухаалаг хогийн савны хэрэглээг хэрхэн бүртгэдэг вэ?

- Нийт 5290 иргэн, аж ахуйн нэгжид ухаалаг хогийн сав ашиглах эрх олгож, чип карт тараасан. Ашиглаж эхэлснээс хойш иргэд давхардсан тоогоор 140,339 удаа картаа уншуулж хогоо хаясан байна.

Систем дээрх мэдээллээр өчигдөр гэхэд 756 иргэн хог хаясан байна. Найман хогийн сав дүүрсэн тухай мэдээлэл системд ирж, тухайн савнуудын хогийг очиж ачсан нь энд харагдаж байна. Энэ мэтээр мэдээлэл ил тод байршдаг болж байгаа юм. Цугларсан дата мэдээлэлдээ тулгуурлан цаашдын хог хаягдлын менежментээ төлөвлөх боломжтой.

    - Ухаалаг хогийн савны хэрэглээ бүрэн хэвшиж, хог ангилан ялгах шинэ тогтолцоо хэзээ бүрдэнэ гэж харж байна вэ?

    - Хог хаягдлын менежмент зөвхөн шинэ хогийн сав суурилуулах асуудал биш. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ, хог хаях дадал, цуглуулалт, тээвэрлэлт, ангилан ялгалт, дахин боловсруулалт гэсэн цогц үйл явц. Тэгэхээр тодорхой хугацаа шаардлагатай. 

    Ойролцоогоор 2–3 жилийн дотор иргэд хогоо зориулалтын саванд хийхээс гадна ямар хогийг хэрхэн хаях, дахин боловсруулах боломжтой хогийг хэрхэн ялгах, хогоо яаж жижиглэж, ууталж хийх вэ зэрэг дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх боломжтой гэж харж байна. 

    Хог хаягдлын менежментээ шинэчлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа өөр нэг ажил нь "Эко Хаб" тогтвортой хог хаягдлын төвлөрсөн байгууламж юм. Энэ төвөөр дамжуулан хог хаягдлыг зүгээр нэг цуглуулж, булдаг биш, дахин боловсруулах боломжтой түүхий эд болгон бэлтгэж, үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

    Тухайлбал, хуванцар, цаас, картон, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой түүхий эдийг ангилан ялгана. Үүний дараа зориулалтын төхөөрөмжөөр шахаж, багцлаад дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болно.

    Ингэснээр хог хаягдлыг дахин ашиглах боломжтой болгож, хоёрдогч түүхий эд болгон эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Цаашдаа Эко Хаб төв маань хог ангилан ялгаад, үйлдвэр тушааж, тэндээсээ олсон мөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

    Ийнхүү ухаалаг хогийн сав, хог хаягдлын төвийн үйл ажиллагаанд түшиглэн 3–5 жилийн дараа гэхэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд хогийн асуудлаа зохион байгуулалттай шийддэг тогтолцоо бүрдэх боломжтой. Энэ нь нийслэлчүүдийн амьдралын хэв маяг, хандлага, хог хаягдлын талаарх соёлд өөрчлөлт оруулах ажил юм.

    - Ухаалаг хогийн савны үнэ, хөрөнгө оруулалтын талаар цахим сүлжээнд зарим хүн шүүмжилсэн байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

    - Нэг хогийн сав 50 гаруй сая төгрөгийн өртөгтэй гээд ердийн хогийн савны үнэтэй харьцуулж ярих тохиолдол байна. Гэхдээ энэ зардал ганц хогийн сав биш, далд бункер, тусгай зориулалтын техник, мониторингийн систем, чип, мэдээллийн систем гээд цогцоороо багтсан үнэ гэдгийг онцлох нь зүйтэй.

    Зураг төсөл, төсөв нь Барилга хөгжлийн төвөөр хийгдэж, төсөв нь магадлагдсан. Жилд хэдэн сав суурилуулах вэ гэдэг нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан төсвийн хүрээнд шийдэгдсэн. Тиймээс дүүргийн удирдлагуудын зүгээс олон нийтийн дунд үүссэн эргэлзээг тайлах учиртай.

    Энэ ажлын худалдан авалт, зураг төсөв, төсөвт өртөг, сонгон шалгаруулалттай холбоотой материалуудаа холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. 

    - Мэдээлэл өгсөнд баярлалаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан