"Гарал үүсэл нь тодорхой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хөрөнгө оруулалтын талаарх уулзалт, өнөөдөр боллоо.
Тус уулзалтаар мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй төслүүд, хоршоодын оролцоо,залуу малчдын залгамжийг хөндөв.
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Алтантуяа “Малчид хөнгөлөлттэй зээл аваад тэжээл тарьдаг эсвэл тодорхой хэмжээний тоног төхөөрөмж авдаг ч яг хоршоондоо хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эхлүүлж чадаагүй нь олон.
Экспортод мах гаргах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Гэвч махны техникийн зохицуулалтын дагуу малаа бэлдээд, хоршооноос мал авч байна уу гэвэл учир дутагдалтай. Махны салбарт дундын зуучлагч бол буюу ченжүүд түлхүү ажилласан хэвээрээ. Ченжүүдийг хэт үгүйсгэж болохгүй. Учир нь тэд мах, ноос, ноолуурын борлуулалтыг голлон хариуцдаг.
Малчид бол улсын бүртгэлд бүртгэлтэй ААН биш. Хоршоо болчхоор баахан татвар, нийгмийн даатгал нь малчдыг зовоодог. Харин хувь хүнээрээ малаа ченжид өгвөл асуудалгүй. Манайд хөдөө аж ахуйн өртгийн сүлжээ хөгжөөгүй нэг асуудал нь энэ. Дундын зуучлагч, хоршоод, үйлдвэр нь ч байна. Эдгээрийн зохицуулалт яг ижил тэгш байвал энэ салбар хөгжинө.
Иймд малчид хувиараа буюу ганцаараа ченжүүдэд мал, махаа худалдсаар байна. Тиймээс төрөөс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээг тодорхой болгож, хэн хаана, яаж оролцохыг зохицуулах шаардлагатай гэв.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдэж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид 104 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн төлжээ. Тус хөдөлгөөнд 102 266 малчин хоршоологч нэгдсэн байна. Ингэснээр нийт малчдын 33 хувь нь хоршооны гишүүн болжээ.
Манай улсад нийт 300 мянган малчин бий.

НҮБ-ын АДАПТ төслийн Хөдөө аж ахуй, мал аж ахуйн асуудал хариуцсан техникийн мэргэжилтэн П.Ганхуяг “Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр "АДАПТ" төслийг 2021-2028 оны хооронд Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймгийн 68 суманд хэрэгжүүлж байна.
Малчид зөвхөн намар гэлтгүй жилийн дөрвөн улиралд махаа тогтмол үнээр нийлүүлбэл орлого нь тогтворжиж, хэрэглэгчид чанарын шаардлага хангасан махыг үнийн хөөрөгдөлгүй авна.
Монгол Улс жилд 25-30 сая төл хүлээн авч, дотооддоо 10-12 сая малыг хүнсэнд хэрэглэдэг. Цаана нь 10 сая орчим малыг экспортлох боломж бий. Засгийн газраас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд 822 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгосон. Энэ нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээх хөшүүрэг ” гэлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэлтэй 13 мянга орчим хоршоо бий. Тэдний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Гэвч хоршооны гишүүн малчид зээл авчхаад хоршоондоо хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллалгүй хувь хүнээрээ үйл ажиллагаа явуулах хандлага нийтлэг байгааг онцоллоо.

Дорнод аймгийн Баяндун сумын “Нутгийн хөх чулуу” хоршооны дарга М.Мөнхзориг "Аймгийн бүртгэлд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх 80 гаруй хоршоо бий гэж бүртгэсэн. Гэхдээ одоо яг хэд болсон, нарийн тоог нь мэдэхгүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь цөөн.
Мөн хоршооны тухай ойлголт малчдад бага байгаагаас гадна хамтарч хоршоо болоод ажиллаж байгаа нь цөөхөн. Мөн хоршоодын хамтын ажиллагаа сул. Залуу малчдын асуудал суманд үнэхээр хүнд байна. Залуучууд их дээд сургуульд сурахаар яваад эргэж ирдэггүй" гэв.

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэл тус аймагт "АДАПТ" төсөл амжилттай хэрэгжиж буйг онцлов. Тэрээр "Энэхүү төсөл нь мал, мах гэлтгүй газар тариалангийн үйлдвэрлэл, малын тэжээл бэлтгэх зэрэгт давхар хөрөнгө оруулж буйгаараа онцлог. " гэв. Завханд өнгөрсөн онд 327 хоршоонд 9.8 тэрбум төгрөгийн зээл олгож, зах зээлд 207 мянга гаруй тонн мах нийлүүлжээ.
Залуу малчдын хомсдол ноцтой асуудал болсныг Завхан аймгийн төлөөлөл ч батлав. Охид сургуульд явж, хөвгүүд нь малаа маллаад үлддэг. Үүнээс болж гэр бүлгүй залуу малчид олширсон.Энэ байдлаараа арван жилийн дараа мал маллах хүн олдохгүй" хэмээн сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ.