gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мобиком группийн 30 жилийн ойн "Red Show" тоглолтын эхний УРАН БҮТЭЭЛЧ хэн байх бол?

Бизнес
Өчигдөр
Twitter logo

Мобиком групп 30 жилийн ойдоо зориулан хэрэглэгчидтэйгээ хамт дурсамж бүтээх “Red Show”-г  зургаадугаар сарын 27-нд "SocialPark"-д зохион байгуулах гэж байна. Тус тоглолтод Монголын хөгжмийн ертөнцийн 3 онцгой уран бүтээлч нэгэн тайзнаа нэгдэх ч тэдний нэрс одоогоор нууцлаг хэвээр байгаа юм.

Харин энэ нууцын эхлэл аль хэдийн тавигджээ. Хуучны дурсамж, танил аялгуу, мартагдашгүй мөчүүдийг өгүүлэх түүхүүд комик хэлбэрээр үзэгчдийн өмнө нэг нэгээрээ дэлгэгдэж эхэллээ.

Үүний зэрэгцээ хүмүүсийн дунд “Энэ уран бүтээлч хэн бэ?” гэх таамаг цахим орчинд хөвөрсөөр. Магадгүй таны хайрлаж хүндэлдэг тэр л уран бүтээлч байхыг үгүйсгэхгүй юм.

 Тэгвэл “Red Show”-ны эхний артист хэн байх бол?

11 настай бяцхан охин өнөр бүлээрээ амьдарна. Нэг том өрөө, тусдаа гал тогоотой байшинд тэд хамтдаа хооллож, тоглож, зурагт үзэж, заримдаа бүгд нэг дор газар гудас дэвсэж унтана.

90-ээд оны хаврын эхэн сарын нэгэн бямба гарагийн өглөө. Тэд их цэвэрлэгээ хийсний дараа "өглөө цай чанах ус үлдээхгүй яав аа?” хэмээн хоосон усны сав руугаа харах аав, ээж хоёрынхоо яриаг охин чимээгүйхэн сонсоно.

Энэ үед тэрээр "шүүдрийн дуслаар цай чанавал ээжийнхээ ачийг хариулдаг" гэдэг үгийг санаж анх удаагаа усанд явахаар зориглосон нь түүний хүсэл мөрөөдлийнх нь эхлэл болжээ.

Мэдээж түүний явах зам санасан шиг нь амар байсангүй. Айлын хашаануудын хажуугаар алхах бүрд олон нохойтой таарна. Тэднийг сэрээчих вий гэсэндээ охин өөрийгөө яг л нинжа мэтээр төсөөлж, чимээ гаргалгүй, болгоомжтой гэгч нь зөөлхөн алхана.

Нэг талаас нохойноос айх айдас, нөгөө талаас холоос зөөж ирсэн усаа асгаж алдахаас эмээх сэтгэл түүнийг алхам бүрт нь дагана. Гэвч тэр бүх айдас, түгшүүрээ даван туулсаар гэрийн зүг алхсаар л байлаа.

Ингээд авсан усаа түрээд гэртээ ирэхэд гэрийнхэн нь хараахан сэрээгүй байв. Охин өөрийгөө нэгэн том баатарлаг үйл бүтээсэн мэтээр дотроо баярлан, “Би ус аваад ирлээ” хэмээн чангаар дуу алдана. Түүний дуунаар гэрийнхэн нь сэрээд “Ямар мундаг юм бэ, миний охин” хэмээн түүнийг магтлаа.

Тэр мөчөөс эхлэн охин гэр бүлийнхэндээ өөрийн үүрэг, үнэ цэнийг ойлгуулж эхэлжээ. Ингэснээр тэр чаддаг зүйлээрээ гэр бүлдээ тусалж, өөрийн хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч эхэлсэн юм.

"Red Show"-ны тайзнаа мянга мянган зүрхэнд хоногших тэр нэгэн дуу хоолойны эзэн хэн байгаа бол? Комикт нуугдсан дурсамжуудыг анзаарч, өөрийн таамгаа бидэнтэй хуваалцаарай.

Та тасалбараа авч амжаагүй бол яг одоо  ЭНДЭЭС  захиалаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан