gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Олон улсын нөхцөл байдлаас үл хамааран Хятад нь Монгол Улсын итгэж болох түнш байна”

А.Номин
Улс төр
3 цаг 30 минутын өмнө
13
Twitter logo

Энэ сарын эхээр БНХАУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаануудад Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцсон юм.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жилийн дараа, мөн БНХАУ, ОХУ, Монгол Улсын тэргүүнүүд гурван жилийн дараа дахин уулзав. Дээрх уулзалтуудын онцлох үр дүнгийн талаарх мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань өглөө.

Монгол Улс нь ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч орон бөгөөд ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтад хэлсэн үгэндээ ШХАБ-ын үүрэг оролцоо, “Шанхайн үзэл санааг” өндрөөр үнэлж, БНХАУ-ыг сайшааж буйгаа онцолжээ.

ШХАБ-ын гишүүн орнуудад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. 

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт найман чухал үр дүнд хүрсэн хэмээн Элчин сайд онцлов. Тухайлбал

  1. ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг баталсан,
  2. Дэлхийн II дайны түүхийн зөв үзэл баримтлалыг тууштай сахиж, НҮБ-д төвтэй олон улсын тогтолцоог хамгаалахыг уриалсан,
  3. Дэлхийн худалдааны байгууллагын худалдааны тогтолцоог дэмжиж буйгаа мэдэгдсэн,
  4. ШХАБ-ын аюулгүй байдлын заналхийлэл, сорилтуудыг шийдвэрлэх нэгдсэн төв болон түүний дэргэдэх мэдээллийн аюулгүй байдлын төв, ШХАБ-ын мансууруулах бодистой тэмцэх төвүүдийг байгуулахаа зарласан,
  5. ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах шийдвэр гарсан,
  6. Хятад-ШХАБ-ын эрчим хүч, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны платформ болон шинжлэх ухаан, технологийн инновац, дээд боловсрол, мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааны төвийг байгуулахаар шийдвэрлэсэн,
  7. Хятад-ШХАБ-ын орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн зургаан том арга хэмжээний төлөвлөгөө нь "шинэ чанартай үйлдвэрлэлийн хүчин чадал+худалдаа, хөрөнгө оруулалт+үйлдвэрлэлийн сүлжээний хамтын ажиллагаа"-г багтаасан өндөр чанартай хөгжлийн цогц шийдэл болгохоор тогтсон,
  8. ШХАБ-ын ажиглагч орон болон яриа хэлэлцээний түншүүдийг нэгтгэн “ШХАБ-ын түнш” гэсэн нэгж болгон өөрчилж, Лаос улсыг түншээр хүлээн авч, ШХАБ-ын гишүүдийн тоог 27 болгожээ.

ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТУУДААС

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт удаан үргэлжлээгүй ч яриа гүн гүнзгий, уур амьсгал найрсаг дотно байсан хэмээн Элчин сайд Шэнь Минжуань онцоллоо.
Уулзалтын үеэр талууд харилцаагаа хөгжүүлэх үндсэн зарчмуудыг дахин нотлоод Ши Жиньпин дарга “Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад улс нь Монгол Улсын итгэж, тулж болох найдвартай түнш хэвээр байх болно” хэмээсэн гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталж, Тайвань, Төвд, Шинжаан-Уйгур, Хонконг зэрэг асуудлаар Хятадын байр суурийг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж.

Энэ үеэр талууд гааль, хэмжил зүй, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудын хамтын ажиллагааны таван баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Тэдгээр нь

  • Монголоос БНХАУ-д экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай протокол,
  • "Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг",
  • "Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг",
  • Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг",
  • "Монголын Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг" юм.

Харин БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын тухайд Элчин сайд Шэнь Минжуань “Энэ удаа миний бие гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтад анх удаа оролцсон бөгөөд гурван талт хамтын ажиллагаанд хэр өндөр ач холбогдол өгч, хүлээлттэй ханддаг болохыг биечлэн мэдэрлээ” гэв.
Талууд хамтын ажиллагааг ахиулахад тодорхой саналууд дэвшүүлсний дунд “Дэд бүтцийн холболт”-ын хүрээнд, гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтцийн байгууламж, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй урагшлуулах, үндэсний валютаар төлбөр тооцоо хийх боломжийг нэмэгдүүлэх, гурван улсын муж, аймаг, бүсийн аялал жуулчлал болон соёлын өвийг хамгаалахад хамтрах зэрэг багтжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан