gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     12.06
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -10
Зурхай
 12.06
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 12.06
Валютын ханш
$ | 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын боловсролын тогтолцоо ба мессенжерийн скрийншот

Г.Тэгшсүрэн
Боловсрол
10 цаг 34 минутын өмнө
69
Twitter logo

“Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Тиймээс 1-5 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ” гэдэг үүргийг Засгийн газраас өгч, Боловсролын сайд тушаал гаргасан. Ингэснээр даваа гарагаас буюу арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэж байна.

Гэтэл “цахим хичээл” гэх энэ нэр томьёоны ард олон хүүхдийн өдөр тутмын амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг шийдвэр гаргагчид тооцоолсон эсэх нь эргэлзээтэй.

А.Баяржаргал 4 дүгээр ангийн сурагч. Тэднийх ам бүл тавуулаа. Аав нь өглөө эрт ажилдаа явна. Харин ээж нь энэ 7 хоног шөнийн ээлжтэй таарч буй тул үдээс хойш 15:00 цагийн орчимд ажилдаа яваад 23:00 цагт тарж ирдэг. А.Баяржаргалын эгч одоо аравдугаар ангийн сурагч. Энгийн өдрүүдэд эгч, дүү хоёр өглөө аавыгаа ажилд нь явах замд сургууль дээрээ бууж үлдээд, өдөр хичээлээ тараад хамтдаа автобусанд суугаад гэртээ ирчихдэг. Гэтэл цахимаар хичээллэх шийдвэр тэдний энэ маршрутыг өөрчлөв.  

Аравдугаар ангийн сурагч эгч өглөө эрт хичээлдээ явна. Урлагийн үзлэгт бэлтгэх зэрэг бусад хичээлээс гадуурх үйл ажиллагаанаас шалтгаалан эгч оройтож 19.00, 20.00 цагт гэртээ ирэх үе бий аж. Ээж нь 15:00 цагаас ажилдаа гарсан үед гэрт үлдэх хүн бол ердөө А.Баяржаргал болон түүний 2 настай дүү. Өөрөөр хэлбэл, 10 настай охин 2 настай дүүтэйгээ 4–5 цагийн турш гэртээ хоёулхнаа.

Шийдвэр гаргах нэг хэрэг. Шийдвэр хэрэгжих нөхцөл өөр. Уг нь аливаа шийдвэр ард, иргэдийн амьдралд эрсдэл, нэрмээс нэмэхгүй байвал зохилтой. Шийдвэр гаргагчид “хүүхдийг сургуульд нь явуулахгүй байвал ханиад хүрэхгүй” гэж тооцоолсон нь зөв байж болох ч өрх бүрийн нөхцөл, нийгмийн ялгаа, эцэг эхийн ажлын цаг, ах, эгчийн хичээл, сургуулийн хуваарийг ч бодолцоогүй нь буруу.

Цахимаар хичээллүүлэх нь нэг талаар хүүхдийг хамгаалах зорилготой ч бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй гэртээ үлдэж гал, цахилгаан зэрэг аюултай нүүр тулахад хүргэж буйг А.Баяржаргал охины жишээнээс харж болно. Хүүхдийн эрүүл мэндийг нь хамгаална гээд эрсдэл рүү түлхээд байж боломгүй.

Цахим хичээл үр дүнтэй байгаа юу?. А.Баяржаргал зөвхөн аав, ээжтэйгээ ярих л боломжтой ухаалаг бус гар утастай. Playstory татаж болдоггүй, тиймээс фэйсбүүк, мессенжер суухгүй. Гэтэл багш нь ангийн групп чатаар хичээлээ явуулна. Өөрөөр хэлбэл, Монголд “цахим хичээл” гэж үнэндээ мессенжерийн групп чат дахь скрийн шотыг л нэрлэж болохоор байна.

А.Баяржаргал охин аав, ээжийгээ ажилдаа явахаас урьтан ангийн групп чатаас даалгавраа тогтоож авч үлдэнэ. “Би хичээлээ өөрөө бие даагаад хийчихдэг. Гэхдээ ойлгохгүйг нь орхичихдог” гэж ярив.

Засгийн газар, Боловсролын яамнаас цахимаар хичээлээ заах, заалгах материаллаг баазыг нь бэлтгэж өгөөгүй хэр нь өнөөдөр шийдэж, маргааш цахимаар хичээл ор гэж тулгасан нь ингэж л сурсан, сургасан болж аргацаахад хүргэжээ. Үнэн хэрэгтээ, гэнэтийн, бэлтгэлгүй шийдвэр бодит амьдралтай нийцэхгүй байна.

 Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ буюу OECD)-аас 1997 онд санаачилж, эхлүүлсэн ПИСА үнэлгээ гэж бий. Энэхүү олон улсын үнэлгээгээр 15 настай сурагчдын унших чадвар, математик, байгалийн ухааны мэдлэгийг тодорхойлдог. Мөн сургуулиас олж авсан мэдлэгээ бодит амьдралд хэрхэн ашиглаж буйг хэмжинэ. Дэлхийн улсууд ПИСА-ийн үр дүнгээр дамжуулан өөрийн орны сурагчдын мэдлэг, ур чадварыг бусад орны сурагчидтай харьцуулан үнэлдэг байна.

Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээгээр сурагчдын чадварыг дараах байдлаар тодорхойлжээ. VII-XII ангид суралцаж буй 15 настай нийт 7276 сурагч унших чадвар, математик, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний сорил болон асуулга судалгааг 2 цагийн хугацаанд гүйцэтгэсэн.

Монголын 15 настай сурагчид математикийн сорилд дунджаар 425 оноо авчээ. Энэ нь ЭЗХАХБ-ын дунджаас 47.8, Азийн дунджаас 25.9-өөр тус тус доогуур оноо аж. Өөрөөр хэлбэл, манай сурагчид харьцангуй бага оноо авчээ. Унших чадварын сорилд дунджаар 378, байгалийн ухааны сорилд 412 тус тус авсан бөгөөд эдгээр нь мөн л доогуур үзүүлэлт аж.

ПИСА үнэлгээний дүгнэлтэд “Монголын 15 настай сурагчид ЭЗХАХБ-ын бусад орны (Австри, Франц, Финланд, Дани, Чех гэх мэт 38 улс) үе тэнгийнхнээсээ математикийн чиглэлээр 2 жил, байгалийн ухаан болон унших чадварын чиглэлээр тус тус 5 жилээр хоцорчээ” гэж бичсэн байна.

Цар тахлын хөл хорио тогтоосон үеийн цахим хичээл сурагчдын хоцрогдолд хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. Энэ удаагийн Засгийн газрын болон Боловсролын сайдын цахимаар хичээллэх шийдвэрийн ард хүүхдүүд дахиад хэдэн жилээр хоцрох вэ?

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан