gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ Засгийн газрын сайд нарын хамгийн хамгийн

Б.Эрдэнэчимэг
Улс төр
Өчигдөр
56
Twitter logo

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар ажиллах боллоо. Тэрээр Засгийн газраа уламжлал шинэчлэлийн гэж тодотгосон юм. Баянхонгор аймгаас тодорсон Монгол Улсын анхны Ерөнхий сайд болох Г.Занданшатарын танхимд ажиллах сайд нарын хамгийн хамгийныг танилцуулж байна.      

Архивын зураг ашиглав.Хамгийн залуу нь Н.Учрал. Тэрээр  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллана. 

Н.Учрал сайд 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/ зэрэг хамгаалсан. 

Одоо 38 настай. Хамгийн ахмад сайд нь Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан,  61 настай. Сайдуудын дундаж нас 49.8 байна.    

2016 он

20 сайдаас УИХ-д хамгийн удаан ажиллаж байгаа нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Тэрээр тав дахь удаа хууль тогтоогчоор ажиллаж байна. 2006 онд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж эхэлснээс хойш Төрийн ордноос салаагүй гэхэд болно.   

  • 2006-2008 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2017-2020 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
  • 2022 оноос Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
  • 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Хууль тогтоогчоор хамгийн удаан хугацаанд ажиллаж буй дараагийн сайд нь Ж.Энхбаяр. Тэрээр дөрөв дэх удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.   

Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар хамгийн олон гадаад хэл мэддэг.

С.Амарсайхан сайдын parliament.mn цахим хуудсан дахь намтарт орос, англи, хятад хэлтэй гэжээ. Тэрээр 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Фресно институт, 2000 онд АНУ-ын Саут Уэст их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан. Олон улсын байгууллагын төлөөлөгчид, элчин сайд нарыг урьж, уулзалт хийхдээ орчуулагчгүйгээр өөрөө англиар ярьж хурлаа удирддаг.
    
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташегаар ажиллах хугацаандаа хятад хэл сурсан бололтой.

Ч.Ундрам сайдын хувьд англи, орос, япон хэлтэй. Тэрээр гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль, АНУ-ын Terry Sanford ахлах сургууль, 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/, 2004 онд Лондонд Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуульд магистр зэргээ хамгаалжээ. Дараа нь Японд докторын зэргээ хамгаалсан. 

Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар гадаад хэл эзэмшээгүй байна. 

Сайд нараас хамгийн оюунлаг нь Засгийн газрын тэргүүн, шатрын хорхойтон Г.Занданшатар. Тэрээр Wikipedia дахь намтартаа ингэж бичжээ.

-Эцэг Д.Гомбожав нь шатарт хорхойтой, Намын дээд сургуулийн Сум-нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглох нь олон тул Занданшатар хүү тэдний тоглохыг харсаар 4 настайдаа өөрөө шатар нүүж сурчээ. Харин нэрийг нь Занданшатар гэдэг нэрийг эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн.

Дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Шатар сугавчилчхаад хүн хүн дээр очиж “Тоглоё” хэмээн гуйж явдаг, аавыгаа шөнө орой ирсэн ч ялгаагүй тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байжээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлээд очсон газар бүрдээ сайн шатарчин гэгддэг байв.

УИХ-д шатар сонирхогчид цөөнгүй. Тэрбээр гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнүүдэд цөөнгүй удаа I-III байр эзэлсэн.

Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн аварга эмэгтэй Антоанета Стефанова нараас гадна Монголынхоо их мастеруудтай тоглосон. Хувьдаа шатрын баялаг цуглуулгатай. 1994 онд Энэтхэгт суралцаж байхдаа зандан модоор хийсэн шатар олж, их баярлаж байснаа дурссан нь бий. Шатар тоглохоос гадна усанд сэлэх дуртай. Хөл бөмбөгт хорхойтой. Испанийн “Реал Мадрид” багийг дэмждэг. 

Мөн Ерөнхий сайд ном их уншдаг, ойр дотнын хүмүүстээ уншсан номоо өгч, уншихыг санал болгон зөвлөдөг байна.   

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн жилд 10 ТЭРБУМ төгрөгийн буюу хамгийн их орлоготой байна.

Түүний араас жилийн 2.2 тэрбумын орлогоороо Ж.Энхбаяр, 1.8 тэрбумаар Б.Дэлгэрсайхан, 1 тэрбумаар Э.Батшугар нар жагсжээ.  Энэ нь тухайн сайдын өөрийн орлого юм.  

Гэр бүлийн жилийн орлогоор нь харвал

  • С.Бямбацогт 691 сая,
  • Ж.Энхбаяр 483 сая,
  • Б.Батцэцэг 366,
  • Э.Батшугар 270 сая төгрөгийн буюу хамгийн өндөр орлоготой байжээ.    

Сайдуудаас хэн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг вэ? 

  • С.Амарсайхан 10 тэрбум
  • Б.Дэлгэрсайхан 4.8 тэрбум
  • С.Бямбацогт 3.9 тэрбум
  • Н.Учрал 3.5 тэрбум  
  • Э.Бат-Амгалан 2.7 тэрбум
  • Б.Жавхлан 1.3 тэрбум
  • Г.Занданшатар 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, хашаа байшин, авто гараажтай.

Хачирхалтай нь Ч.Ундрам сайд 50 сая төгрөгийн зуслангийн байшингаас өөр үл хөдлөх хөрөнгө бүртгүүлээгүй бол Б.Чойжилсүрэн сайд ямар ч үл хөдлөхгүй.   

Хадгаламж, дансан дахь үлдэгдлийн дүнг нь харвал 

  • Ж.Энхбаяр сайд 3.7 тэрбум,
  • Н.Учрал хоёр тэрбум,
  • С.Бямбацогт 1.5 тэрбум,
  • Б.Дэлгэрсайхан сайд 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.        

Засгийн газрын 20 сайдын хоёр нь жагсаалтаар УИХ-ын гишүүн болжээ. ХҮН-ын дарга Т.Доржханд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар намынхаа жагсаалтын дээгүүрт бичигдсэн тул УИХ-ын босгыг алхжээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн сонгуулиар 53649 санал авч, тойргоосоо гарч чадаагүй. Тэрээр давхар дээлгүй ганц сайд боллоо.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сайдууд дундаас хамгийн олон буюу 78510 сонгогчоос санал авчээ. Харин Шадар сайд С.Амарсайхан 16539 хүний саналыг авсан байна. Өнгөрсөн сонгуулийг томсгосон тойрогт явуулсан тул тойрог бүрийн санал өгөх иргэний тоо харилцан адилгүй байсныг онцолъё.               

Мэргэжлээр нь харвал зургаан эдийн засагч, есөн эрх зүйч, нэг эмч (Ж.Чинбүрэн), нэг инженер (Д.Батлулт) нэг багш (Г.Дамдинням) Засгийн газарт ажиллана.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан