gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Шинэгэрэл: Улсын сургуулиудад гэгээ тусгасан цор ганц хөтөлбөрийг улстөржүүлсэнд харамсаж байна

Б.Эрдэнэчимэг
Боловсрол
Өчигдөр
1939
Twitter logo

Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Д.Бум-очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлаар өчигдөр (2025.06.25) хэвлэлийн хурал хийсэн. 

Тэд "Боловсролын сайд П.Наранбаяр 1,2 тэрбум төгрөгийг ЕБС-иудын менежментийн сайжруулах нэрээр сургууль бүрд 10 сая төгрөг хуваарилж, тараан байршуулжээ. Дараа нь тэдгээр 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу буюу "Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв" ТББ руу төвлөрүүлсэн. Энэ бол ашиг сонирхлын, авлига, албан тушаалын зөрчил" гэсэн юм. 

Иймд бид тус ТББ-ын тэргүүн Б.Шинэгэрэлээс хөтөлбөрийн санхүүжилт, үр дүнг тодруулав.  

-УИХ-ын гишүүд гэнэтхэн энэ жил л ийм хөтөлбөр батлаад баахан мөнгө төсвөөс авчхаж гэсэн утгатай мэдэгдэл хийчихлээ. Ингэхэд танай хөтөлбөр хэзээнээс хэрэгжсэн юм бэ?
 
-Энэ хөтөлбөрийг таван жилийн өмнө эхлүүлсэн. Гурав дахь шат нь энэ хичээлийн жилд хэрэгжээд дууслаа. Хамгийн эхнийх нь 2020 онд эхэлж, хот хөдөөгийн найман сургуульд хоёр жилийн турш хэрэгжсэн хөтөлбөр. 2023-2024 оны хичээлийн жилд 21 аймгийн 60 сургуульд хэрэгжсэн.

Гурав дахь шатанд нийслэл болон говийн бүсийн 120 сургуулийг хамруулсан. Бидний зорилго бол төрийн өмчийн сургуулийн менежментийг сайжруулах. Сумын хөгжил сургуулийн хөгжлөөс эхтэй. 20 жилийн турш монгол сургуульд, монгол хөрсөн дээр, монгол хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлсэн туршлагыг бид сургуулиудтай хуваалцаж байна. 

Сургуулиуд талархал ирүүлж, манай сургуулиас тэдэн хүүхэд 700, 800 оноо авлаа гэцгээж байна.

“Шинэ Монгол” сургууль японы боловсролын чанарыг Монголд оруулж ирж нутагшуулсан. Нутагшуулсан туршлага, ноу хау-гаа төрийн өмчийн сургуулиудтай хуваалцаж яваа гэж олон аав, ээж олзуурхдаг юм билээ.  

Нэг зүйлийг бүр онцлон хэлмээр байна. Манай хөтөлбөр нэг сарын, нэг жилийн өмнө орчуулсан, гаднын хөтөлбөр биш. Монголын хөрсөн дээр анхлан “Шинэ Монгол” сургууль хэрэгжүүлж, үр дүнг нь үзсэн хөтөлбөр юм. Таван агуулгыг 32 долоо хоногийн турш дагуулан сургах арга зүйгээр цахим хичээл заана. Сургуулиудад даалгавар өгнө. Онолын мэдлэгээ сургууль дээрээ хэрэгжүүлээд ямар үр дүн гарсныг сургуулиуд эргээд мэдээлнэ. Ийм нарийн процессоор өрнөдөг. Одоогоор бид 120 сургуульд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.   

-Дан цахим орчинд хэрэгждэг үү, эсвэл сургуулиудад очиж ажиллах хэлбэр бий юу? 
-Цахим хичээлийн сацуу бид сургууль бүрд томилолтоор очиж ажилладаг. Хөдөөгийн бүх сургуульд 70 хоног ажилласан. Манай багш нарын туулсан зам гэхэд л 14 мянган км-т хүрсэн. Очоод зөвлөн туслах ямар шаардлага байна, ямар саад тохиолдож байгаа талаар нь ярилцдаг, хэлэлцдэг, шийдэл гаргаж өгдөг. 

Бидний хийсэн гурав дахь ажил нь бааз сургуулиудад орон нутгаас багш, удирдлагуудыг авчирч, танилцуулсан. Хотын сургуулиудаас туршлага судалсан юм. 120 сургууль нэг бүртэй ганцаарчлан ажиллах багш нар бий. Манайд анги удирдсан зургаан багш бий. Тэд сургууль нэг бүртэй тулж ажилладаг. Зөвлөгөө чиглүүлгийг өдөр тутам авдаг. 

-Нэг аймгийн Засаг дарга Судалгаа хөгжлийн “Шинэ Монгол”  төвийн хөтөлбөрт хамрагдсанаар манай аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтад тавд жагсаж чадлаа”  гэсэн утгатай пост бичсэн харагдсан. Хөтөлбөрийн үр дүнгээс сонирхуулаач? 
-Таны онцолсончлон энэ жилийн элсэлтийн шалгалтын хариу гарлаа. Сургуулиуд талархал ирүүлж, манай сургуулиас тэдэн хүүхэд 700, 800 оноо авлаа гэцгээж байна. “Энэ бүх амжилт маань танай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн  шүү “ гэсэн талархлын үгс сонсох урамтай сайхан санагдаж байна.  

Боловсролын салбарт гүйцэтгэлийн үнэлгээ гэж бий. Манай хөтөлбөрт хамрагдсан сургуулиуд энэ үнэлгээгээр жил бүр 1-2 түвшин ахисан. Сургуулийн менежмент сайжирснаар сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ сайжирсан гэсэн үг. Жил дараалан түвшин нь ахисан сургуулиуд ч бий. Олимпиад, уралдаануудад өндөр амжилт үзүүлсэн гэх мэт бодит үр дүн олон бий.  

Багш нарын ажлын ачааллын талаар бид их ярьдаг. Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын ажлын ачаалал 16-25 хувиар буурсан. Өмнө нь жилд 200-300 ажил хийдэг байсан бол одоо 180 болж буурсан. Мөн багаар ажиллаж сурсан гэх маш том давуу тал бий. 

Боловсролын газар, боловсролын хэлтсүүд болон эцэг эхчүүд бидэнд хандаж, сургуулиа багтаамаар байна гэдэг.

Сургуулийн соёл гэх ойлголт манай нийгэмд төдийлөн байгаагүй. Одоо тийм соёл тогтоод эхэлчихсэн. Сургуулийн соёл сайн байвал сурагчдын хандлага, төлөвшил болон сурлагад нь эерэг өөрчлөлт гардаг.  

-120 сургуулийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
 
-Гурван удаагийн хөтөлбөрийг дандаа сонгон шалгаруулж хэрэгжүүлсэн. Эхний 8 сургуулийг шалгаруулахад 117 сургууль хүсэлтээ өгсөн. Тэднээс 8-ыг нь л сонгон авсан. Хоёрдугаар үе шатанд 190-ээс 60 сургуулийг сонгосон юм. 21 аймгийн сургуулиас хүсэлт ирсэн ч бид нөөцдөө тулгуурлан 60-ыг л үлдээсэн. Энэ хичээлийн жилд 150 сургуулиас 120-той нь хамтран ажиллаж байна.

Боловсролын газар, боловсролын хэлтсүүд болон эцэг эхчүүд бидэнд хандаж, сургуулиа багтаамаар байна гэдэг. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургууль гурав дахь удаа хүсэлт гаргаж, энэ онд багтсан. 

-Та бүхэн нэг сургуульд 10 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авсан юм байна. Жилийн турш аравхан сая төгрөг гэхээр урсгал зардалдаа ч хүрдэггүй баймаар санагдах юм?
 
-Та их зөв анзаарсан байна. Бид зөвхөн нэг сургуультай 188-200 цаг ажилласан. Сургуулийн захирал, багш нар, эцэг эхчүүдтэй хамтран ажиллалаа. Бид сумын, орон нутгийн хөгжилд нөлөөлөхүйц ажил хийсэн. Сургууль түс бүрийн арван сая төгрөгийг бид үйл ажиллагаандаа зарцуулсан. Манай багт 15 хүн ажилладаг. Томилолтын зардал гардаг, бид сургуулиас нэг ч төгрөг аваагүй. Өмнөх хоёр удаагийн хөтөлбөрийг манай баг өөрсдөө санхүүжүүлсэн бол энэ удаад Боловсролын яамнаас төсөв тавьсан. 

Боловсролын салбарыг шинэчлэх гэсэн зүрх сэтгэлтэй багш нар, сургуулийг, хүүхдүүдийг өөрчилье гэсэн гал эрмэлзэлтэй хүмүүс энэ ажлыг хийсэн. Бид ашиг олохын тулд ажиллаагүй. 

Өнөөдөр бид сарын цалин, амралтын мөнгөө аваагүй байна. Бодит байдал ийм байна.Дахин хэлье. Улсын сургуулиудад гэгээ тусгасан цор ганц хөтөлбөрийг улс төржүүлсэнд  үнэхээр харамсаж байна. Бас урам хугарч байна. 

Багш нар өөр хоорондоо туршлага хуваалцаж эхэлснээр хоорондын харилцаа нь илүү эерэг, ойр дотно болцгоосон.

-Энэ хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэх үү?     
-Одоогоор бид 180 сургуулийн хүсэлтийг хүлээн авсан. Дөрвөн аймгийн боловсролын газраас манай аймгийн сургуулиудтай хамтран ажиллана уу гэсэн хүсэлт ирсэн. Бид 21 аймгийг 2-3 удаа тойрсон. Хөдөөгийн сургуулиуд ямар нөхцөл байдалтайг бид сайн мэднэ. Хотын сургуулиудаас үнэхээр ялгаатай. Боловсролын шинэчлэл сургуулиас эхэлнэ. Нэг сургууль өөрчлөгдөхөд л том үр дүн авчирна. Ярих биш үйлдэл хийх нь зөв. 

-Олон сургууль хүсэлтээ өгсөн гэхээр эрэлт их байна уу?
-Сургуулиудаас гадна Боловсролын газрууд албан бичиг явуулсан нь хөтөлбөрийн дүр дүнг илэрхийлнэ. 

-Гэхдээ энэ хөтөлбөрийг зарим хүн японы сурах арга барилыг Монголд нутагшууллаа гэж шүүмжилдэг. Энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Шинэ Монгол сургууль анх япон стандартыг нэвтрүүлсэн шүү дээ. Тэндээс авч болох шинэлэг зүйлс энэ хөтөлбөрт багтсан. Гэхдээ манай боловсролын салбарт ч давуу тал бий. Монгол хүүхдийн сурах онцлог гэх мэтийг харгалзан, 20 жилийн туршлагаас гаргаж ирсэн, сайн нөү хауг бид хөтөлбөртөө багтаасан. Монгол туршлагыг монгол сургуулиудад хуваалцсан. 

Бид өнөөдөр 11.00 цагт "Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв" ТББ-д очиход орон нутгийн 28 сургуулийн захирал цахимаар холбогдсон байв. Тэд өнгөрсөн хичээлийн жилд дээрх хөтөлбөрт хамрагдсан 120 сургуулийн төлөөлөл юм. 

Дархан-Уул аймгийн Орхон сургуулийн захирал н.Ихбаяр "Энэ хөтөлбөрийн үр дүнд манай сургууль найман дадалтай болсон. Сургуулийн уур амьсгал өөрчлөгдсөн. Бид дотоод орчноо тохижууллаа. Бүгд улавч өмсдөг болсон. Өглөө бүр хүүхдүүдтэйгээ мэндчилж тэднийг угтан авдаг болсон нь эерэг нөлөөтэй юм байна.

Хүүхдүүд айдасгүй, стрессгүй болдог юм байна. Багш нар өөр хоорондоо туршлага хуваалцаж эхэлснээр хоорондын харилцаа нь илүү эерэг, ойр дотно болцгоосон. Асуудалтай хүүхэдтэй таван багш таван өөр арга барилаар ажилласан нь үр дүнгээ өглөө. Аймгийн боловсролын газар, эцэг эхчүүд энэ хөтөлбөрт их ам сайн байна" гэв.  

Дорноговь аймгийн Зүүнбаян сумын сургуулийн захирал н.Отгонбаяр "Бид их зүйл сурсан. Одоо тэдгээрийг хэрэгжүүлэх л үлдлээ. Шүүсийг нь шахсан буюу их сайн хөтөлбөр юм байна. Зөвхөн манай сургууль гэлтгүй орон нутгийн хэмжээнд өөрчлөлт авчирсан. Орон нутгийн байгууллагууд нэгдсэн төлөвлөгөөтэй ажилладаг боллоо.

Хичээл тасалдаг, хичээлээс хоцордог хүүхэдгүй болсон. Өмнө нь бид ямар нэг ажил хийхдээ бусдыг хүчилдэг байсан юм билээ. Бага зардлаар оюуны хөрөнгө оруулалтыг сургуулиудад хийлээ" гэж хөтөлбөр хэрэгжүүлсэн багт талархал илэрхийлэв.  

Гэрэл зургийг Т.Бархас

Гэрэл зургийг Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан